Уг нэгдсэн каталог нь ҮСХ-ноос зохион байгуулсан бүх л тооллого, түүвэр судалгааны арга, аргачлал, агуулга, хэрхэн зохион байгуулагдсан гэх мэт мэдээллийг агуулахаас гадна тэдгээрийн анхдагч мэдээллийн файл, холбогдох материалуудыг харах, татаж авч ашиглах боломжийг олгодог.