|
|
Мэдээллийн чанар, аргачлалын талаарх бодлого:
Статистикийн байгууллага нь монголын эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчны дүр зургийг бүхэлд нь болон мэдээллийн бусад эх үүсвэртэй уялдуулан гаргасан төрөл бүрийн мэдээллийн цуглуулгаар үзүүлэх зорилт тавьж ажиллана.
Энэ зорилгоор дараах гурван гол зорилтыг дэвшүүлж ажиллах. Үүнд:
- Монгол улсын эдийн засгийг бүхэлд нь болон салбараар нь үзүүлэх статистикийн мэдээлийн системийг бэхжүүлэх үндэс болох үндэсний тооцооны системийн концептуал төслийг ашиглуулах
- Статистикийн хүрээнд ашигладаг ангилалт, үзүүлэлт, концепци, статистикийн нэгж (unit), статистикийн мэдээлэгчдийн талаарх стандарт нэршил, тодорхойлолтуудыг ашиглуулах
- Статистикийн мэдээллийн бүтээгдэхүүнийг гаргаж авахын тулд мэдээлэл цуглуулах, боловсруулах аргыг тогтсон журам, дүрмийн дагуу ашиглуулах
Стратеги зорилтын бодлого нь монголын статистикт ашиглаж байгаа бүх мэдээлэлгч, статистикийн нэгж, концепци, үзүүлэлт, ангилал зэргийн стандарт нэршил, тодорхойлолтын ашиглалтыг хянах, баримтжуулах, зохиогчийн эрхийг баталгаажуулах, шалгахад чиглэгдэнэ.
Чанарын хэсэгт дараах зүйлс орно:
Статистикийн нэгж, концепци, үзүүлэлт, ангилал зэргийн тохирсон нэршил, тодорхойлолтыг ашиглуулах зорилгоор ямар бодлого барьж ажиллахыг тодорхойлоно.
- Статистикийн бүтээгдэхүүнүүд боловсрогдсон стандарт, тодорхойлолтуудаас бүх нэршил, тооцоо, ангилал, үзүүлэлт, концепци нь заавал тогтоосон журам дүрмээрээ ашиглагдаж байх.
- Статистикийн нэршил, тодорхойлолтуудын хооронд ямар нэг байдлаар утга тэмдэглэгээний зөрөө, нэгэн утгатай биш тодорхойлолт гаргахгүй байхаар стандартыг хийх.
- Стандартууд ба тэдгээрийн ашиглалтын удирдамжуудыг шаардлагатай цаг үед ашиглалтын зөрөө, уялдаагүй байдал зэргийг гарахгүй байхаар өөрчилөн шинэчилж сайжруулж байхыг гол болгох.
- Ангилалын стандарт нь хамгийн боломжит доод төвшинөөс эхлэн нарийвчлагдсан нэгэн (unique) утгатай байхаар тодорхойлогдож дээшээ боломжтой бүх төвшинд хүртэл агергац хийгдэж гаргаж авч байхаар тохирсон байх.
- Статистикийн мэдээллийг тархаахад мөн батлагдсан стандарт, тодорхойлолт түүний ашиглалтын удирдамж яв цав мөрдөгдөж байх.
- Стандартыг хэрэгжүүлэгч нь түүнд шаардлагатай мэдээллийн сан, веб хуудсуудыг зохих үзүүлэлэт, ангилалын хамт тохируулан бүрдүүлж хэрэглэгчид тасралтгүй, найдвартай ашиглуулах бодлогыг барьж ажиллана.
|