Нэр: ХҮН АМЫН
АЖИЛ ЭРХЛЭЛТИЙН 200... ОНЫ ТАЙЛАН
Статус : Актив (одоо авч
байгаа)
Давтамж: Жилд 2-р сарын
4-нд
Бичлэгийн тоо: 12 х
(нэг маягтад 22 мөрөөр)
Энэ тайлан
нь Монгол улсын хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн үндсэн үзүүлэлтүүдийг нэгтгэн гаргаж,
ажиллах хүчний мэдээ тайлан гаргах, судалгаа явуулах, холбогдох үндсэн үзүүлэлтүүдийг
тооцоход ашиглагдана.
Судалгаа
авсан онууд: 1990 оноос одоог хүртэл
Мэдээллийг
хамгийн сүүлд авсан огноо – 2006 он
Тодорхойлолт:
1. Суурин хүн амын тоо. Сум, хорооны нутаг дэвсгэрт 6 сараас дээш хугацаагаар
оршин суугаа хүн амын тоо. Энд Монгол улсын харьяат, манай улсад удаан хугацаагаар
оршин сууж байгаа гадаадын харьяат болон цагаач иргэдийг хамруулна.
ЖИЧ. Хүн амын ажил
эрхлэлтийн судалгааны энэ хэсгийг сум, хорооноос жил бүр гаргадаг суурин хүн амын мэдээ (Маягт ХА-3)-ээс шууд авч бичнэ. Өөрөөр
хэлбэл судалгааны энэ хэсгийн үзүүлэлт насны бүлэг тус бүрдээ суурин хүн амын тайлантай яг тохирч байх
болно.
2. Хөдөлмөр
эрхэлж буй хүн ам буюу ажиллагчид. Аж ахуйн нэгж, байгууллагын орон тоонд ажиллагч,
хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажил хамтран гүйцэтгэгч, цалин хөлстэй өрхийн бизнес
эрхэлдэг хүнийг ажиллагч гэнэ. Энэ үзүүлэлтийг бүх төрлийн аж ахуйн нэгж, байгууллагад
ажиллагчид, хувиараа хөдөө аж ахуйн болон хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл эрхэлдэг,
бусдад хөлсөөр ажилладаг ард иргэдийн тоог Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр болон
сум, хорооны Засаг даргын тамгын газрын бусад бүртгэлийг үндэслэн тодорхойлно. Аж
ахуйн нэгж, байгууллагад ажиллагчдын тоог тодорхойлохдоо уул хүний ажилладаг аж
ахуйн нэгж, байгууллагын байршил, харьяалал зэргийг харгалзахгүй. Ажиллагчдын тоог
эдийн засгийн үйл ажиллагааны салбар, ажил мэргэжлийн ангилал, боловсролын түвшингээр
холбогдох хүснэгтүүдэд тодорхойлно.
3. Ажилгүйчүүд.
Хөдөлмөрийн насны, хөдөлмөрлөх чадвартай,
хөдөлмөр эрхлэх боломжтой, хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгүүлж ажил
идэвхитэй хайж байгаа болон хөдөлмөрийн насны, хөдөлмөрлөх чадвартай, хөлсний болон
хувиараа хөдөлмөр эрхэлж цалин хөлс, орлого олдоггүй, хөдөлмөр, халамжийн үйлчилгээний
хэлтэст бүртгүүлээгүй боловч ажил хайж байгаа (тохирох
ажил олдохгүй байгаа, засан хүмүүжүүлэх газраас суллагдсан гэх мэт шалтгаантай) хүн амыг ажилгүй хүн гэнэ. Тайлант хугацааны бүртгэлтэй ажилгүйчүүдийн
тоог хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн бүртгэлд үндэслэн тодорхойлно. Энэ
судалгаагаар гарч байгаа бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо тухайн оны 12 сарын ажилгүйчүүдийн
мэдээ (АХ-3)-ний тоотой тэнцүү
байна.
- Хөдөлмөр эрхлэх боломжтой – бүртгүүлсэн
хугацаандаа хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс тухайн иргэний мэргэжил,
боловсрол, ажлын ур чадвар болон урьд ажиллаж байсан ажлын нөхцлийг харгалзан
санал болгосон ажлын байранд 14 хоногийн дотор ажиллахад бэлэн байгааг;
- Хөдөлмөр,
халамжийн үйлчилгээний хэлтэст ирж
бүртгүүлэх – ажилгүйчүүдийн бүртгэлийн карт нээлгэж,
өөрийн мэргэжил, боловсрол, сонирхол, хаяг, хайж байгаа ажлын талаар мэдээлэл
өгөхийг;
- Ажил идэвхтэй хайх – хөдөлмөр,
халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгүүлж ажил хайж байгаа тухайгаа сард нэгээс
доошгүй удаа мэдэгдэж байгаа мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд
/мэргэжлийн сургалт, нийтийг хамарсан ажил гэх мэт/ хамрагдаад 3 сар болоогүй
байх /хэрэв 3 сараас дээш хугацаагаар хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст
ирж ажил хайж байгаа тухайгаа мэдэгдэж, асууж лавлаагүй бол ажил идэвхитэй
хайж байгаад тооцохгүй/-ыг хэлнэ.
- Хөдөлмөр,
халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгүүлээгүй
боловч ажил хайж байгаа гэдэгт “ажилд орохоор өргөдөл гаргасан, найз нөхөд,
хамаатан саднаараа дамжуулан ажил хайж байгаа, сонин хэвлэл болон бусад мэдээллийн
хэрэгслээр мэдээлэгдэж байгаа ажлын байрны зарын дагуу ажил хайж байгаа, үйлдвэр
аж ахуйн газраар явсан, хувиараа хөдөлмөр эрхлэхээр газар, санхүүгийн эх үүсвэр
хайж байгаа иргэн”-ийг хамруулна.
4. Ажиллах
хүч буюу эдийн засгийн идэвхитэй хүн ам. Ажиллагчид болон ажилгүйчүүдийн тооны нийлбэр.
5. Хөдөлмөр
эрхлээгүй хүн ам. Хөдөлмөрийн
насны, хөдөлмөрлөх чадвартай, хөлсний болон хувиараа хөдөлмөр эрхэлж цалин хөлс,
орлого олдоггүй, хүндэтгэх ба бусад /хөдөлмөр эрхлэх хүсэл, сонирхолгүй,
хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгүүлээгүй боловч ажил хайж байгаа,
тохирох ажил олдохгүй байгаа, засан хүмүүжүүлэх газраас суллагдсан, тодорхой шалтгаангүй
гэх мэт/ шалтгаанаар ажил идэвхтэй эрж хайхгүй байгаа хүн амыг хэлнэ. Үүнд
· Хүндэтгэх шалтгаанаар хөдөлмөр эрхлээгүй
хүн ам – хөдөлмөрийн насны, хөдөлмөрлөх чадвартай боловч хүүхэд, өндөр
настан, өвчтөн асардаг, 6 сараас дээш хугацаагаар өвчтэй байгаа болон гэр бүлийн
хүний онцлогоос хамааран хөдөлмөр эрхлээгүй хүн амыг хэлнэ /энд ажлын байрандаа
түр эзгүй байгаа ажиллагчдыг хамруулахгүй/.
· Хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхолгүй хүн ам
– хөдөлмөрийн насны, хөдөлмөрлөх чадвартай боловч хөлсний болон
хувиараа хөдөлмөрлөж эдийн засгийн үйл ажиллагаанд ажиллах хүчээ нийлүүлэх хүсэл,
сонирхолгүй хүн амыг хэлнэ.
6. Хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадваргүй
хүн ам. Хөдөлмөрийн насны,
албан ёсны эрх бүхий байгууллагын нотолгоогоор хөдөлмөрийн чадвараа 6 сараас дээш
хугацаагаар түр болон бүрэн алдсан нь тогтоогдсон,
тахир дутуу болон холбогдох хуулийн дагуу тэтгэвэрийн наснаасаа өмнө тэтгэвэр тогтоолгосон
(тэтгэвэр тогтоолгоод ажиллаж байгаа хүн орохгүй) хүн амыг хэлнэ.
7. Хөдөлмөрийн
насны суралцагч. Хөдөлмөрийн
насны, хөдөлмөрийн чадвартай их, дээд сургууль, коллеж, тусгай мэргэжлийн анхан
болон дунд шатны сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, 6 сараас дээш
хугацаагаар мэргэжлийн сургалтад хамрагдагчид, ЕБС-д суралцаж буй иргэнийг хэлнэ.
8. Эдийн засгийн үйл ажиллагааны салбарын
ангилал. Монгол Улсын Үндэсний
Статистикийн Газар, Сангийн яамны хамтарсан 2000 оны 5-р сарын 8-ны 69/102 тоот
тушаалаар батлагдсан “ЭДИЙН ЗАСГИЙН БҮХ ТӨРЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ САЛБАРЫН АНГИЛАЛ”-ыг
баримтална.
9. Ажил мэргэжлийн ангилал. Ажиллагчдыг ажил мэргэжлээр нь ангилахдаа
хавсралт-1-д заасан ангиллыг баримтална. Энэ хавсралт нь Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын
яамны сайдын 1998 оны 11-р сарын 3-ны өдрийн а/135 тоот тушаалаар баталсан “АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ҮНДЭСНИЙ АНГИЛАЛ”-аас
хураангуйлан авсан болно. Хэрэв энэ хавсралтаас тодорхойгүй зүйл байвал ажил эрхлэлтийн
дэлгэрэнгүй ангиллыг ашиглах хэрэгтэй.
10. Аж ахуйн
нэгж, байгууллага болон хувь хүний хариуцлагын хэлбэр. Ажиллагчдыг
тэдний ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагынх нь хариуцлагын хэлбэрээр харгалзан
ангилна. Үүнд :
- Хувиараа хөдөлмөр эрхлэгч: Иргэн хувийн өмчдөө тулгуурлан мөнгөн орлогын
байнгын эх үүсвэртэй байхын тулд хөдөө аж ахуйн болон хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл,
үйлчилгээг хоршоо, компанийн хэлбэрээр бус дангаараа тогтвортой эрхэлж, үйл
ажиллагаатайгаа холбогдон үүсэх үүргийг хувийн эд хөрөнгөөрөө хариуцна.
- Нөхөрлөл: Нөхөрлөл гэдэг нь ашгийн төлөө ажилладаг
гишүүдийн оруулсан хувь хөрөнгөөс бүрдэх эд хөрөнгөтэй, хүлээсэн үүргээ уг
эд хөрөнгө болон гишүүдийн хувийн өмчийн эд хөрөнгөөр хуульд заасан заасны
дагуу хариуцдаг.
- Хоршоо: Иргэд эд хөрөнгөө нэгтгэж, хөдөлмөрөө хорших
замаар аж ахуй эрхэлж, түүнтэй холбогдон үүсэх үүргийг гишүүн нь хоршооны эд
хөрөнгө болон өөрийн эд хөрөнгөөр хамтран хариуцах аж ахуйн нэгжийг хоршоо
гэнэ.
- Хувьцаат компани: Хувь нийлүүлэгчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд
хуваагдаж, хувьцаа нь нийтэд чөлөөтэй арилжаалагддаг, үндсэн зорилго нь ашгийн
төлөө хуулийн этгээдийг хувьцаат компани гэнэ.
- Хязгаарлагдмал хариуцлагатай компани: Хувь нийлүүлэгчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд
хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь компанийн дүрмээр хязгаарлагддаг,
үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг хязгаарлагдмал хариуцлагатай
компани гэнэ.
- Төрийн өмчит үйлдвэрийн газар: Төрийн өмчит үйлдвэрийн газар гэдэгт дан
ганц төрийн өмчид үндэслэсэн болон улсын төсвөөс санхүүждэг үйлдвэрийн газар
орох бөгөөд тэдгээрийг эд хөрөнгийн эрхийн байдлаар нь аж ахуйн тооцоотой үйлдвэрийн
газар, улсын төсөвт үйлдвэрийн газар гэж ангилна:
- - Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө
санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээдийг
аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар гэнэ.
- Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр төсвийн хөрөнгөөр санхүүждэг, зөвхөн
төрийн хэрэгцээнд зориулсан үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээдийг
улсын төсөвт үйлдвэрийн газар гэнэ.
- Төрийн бус байгууллага: Төрийн бус байгууллага гэж иргэд төрийн байгууллага,
хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллагаас бусад
хуулийн этгээдээс нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс
сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө
удирдах зарчмаар явуулдаг ашгийн төлөө бус байгууллагыг хэлнэ.
- Төрийн төсөвт байгууллага: Төсвийн байгууллага гэж төрийн чиг үүрэгт
хамаарах ажил, үйлчилгээг улсын буюу орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлдэг
байгууллагыг ойлгоно.
САНАМЖ: Хүн амын
ажил эрхлэлтийн тайлангийн үзүүлэлт хоорондын уялдааг сайтар анхаарах, ялангуяа
нэг хүнийг давхардуулахгүй байх, үзүүлэлт хоорондын баланслалтыг сайн анхаарах хэрэгтэй.
Үүнд:
· Хөгжлийн бэрхшээлтэй (тахир дутуу) эсвэл
хуульд заасан нөхцлөөр тэтгэвэр тогтоолгосон боловч аж ахуйн нэгж, байгууллагад
ажиллаж байгаа хүнийг ажил эрхэлж байгаа хүнд хамруулж, харин хөдөлмөрийн насны
хөдөлмөрийн чадваргүй хүний тоонд оруулахгүй. Мөн тэтгэврийн насны боловч ажиллаж
байгаа бол ажиллагчдын тоонд нэг адил хамруулна.
· Аж ахуйн нэгж, байгууллагад ажилладаг боловч
судалгааны үед жирэмсний болон хүүхэд төрүүлсний, нярай хүүхэд асрах чөлөөтэй байгаа
бол ажиллагчдын тоонд оруулна.
· Орой, эчнээгээр суралцагчид, түр хугацаагаар
(6 сар хүртэл) дамжаанд суралцагчид ажилладаг бол ажиллаж байгаа хүний тоонд, ажилладаггүй
бол ажилгүй буюу ажил эрхэлдэггүй хүнд хамруулна.
· Хоёр ба түүнээс дээш байгууллагад ажилладаг
хүнийг орлогынхоо ихэнхийг авдаг байгууллагад нь ажилладагаар оруулж өгнө. Түүнээс биш нэг хүнийг ажиллагч хоёр
хүн болгож тайланд тусгаж болохгүй.
Тайлагнах хугацаа: Календарийн жил
Цуглуулах үе: Сумын ЗДТГ дараа оны дотор аймгийн
статистикийн хэлтэст;
Нийслэл хорооны Засаг дарга 1-р сарын 10-ны дотор
дүүргийн статистикийн хэлтэст; дүүргийн статистикийн хэлтэс 1-р сарын 15-нд Нийслэлийн
СТСГазарт; Аймаг, нийслэлийн статистикийн хэлтэс, газар 2-р сарын 4-нд ҮСГ-т электрон
шуудангаар ирүүлнэ.
Мэдээллийн төрөл зүйл:
Хүн амын ажил эрхлэлт
Хөдөлмөрийн насны
хүн ам
Ажиллах хүч
Ажиллагчид
Ажилгүйчүүд
Хөдөлмөрийн насны
хөдөлмөрийн чадваргүй хүн ам
Мэдээллийн эх үүсвэр ба арга зүй:
Үндсэн нэгж
буюу зорилтот эх олонлог (түүвэр хийдэг эсэх):
Мэдээллийн эх үүсвэр
Энэ үзүүлэлтийг бүх төрлийн аж ахуйн
нэгж, байгууллагад ажиллагчид, хувиараа хөдөө аж ахуйн болон хөдөө аж ахуйн бус
үйлдвэрлэл эрхэлдэг, бусдад хөлсөөр ажилладаг ард иргэдийн тоог Хүн ам, өрхийн бүртгэлийн
дэвтэр болон сум, хорооны Засаг даргын тамгын газрын бусад бүртгэлийг үндэслэн тодорхойлно.
Алдаа илрүүлэлт
Суурин хүн ам (1-р мөрний 1-р багана)-ын тоо нь 2,4,5-р мөрний
тоонуудын нийлбэртэй тэнцүү байхаас гадна 1-р мөрний (3:6)-р баганын тоон дээр
2-р баганын 2-р мөр, 1-р баганын 4,5-р мөрийн тоог нэмсэнтэй тэнцүү байна. Өөрөөр
хэлбэл суурин хүн амын тоо нь 2-р баганын 2-р мөрөн дэхь хөдөлмөрийн насны ажиллагчид
дээр (3:6)-р баганад байгаа ХХҮХ-т бүртгэлтэй
ажилгүйчүүд, хөдөлмөрийн насны ажил эрхлээгүй хүн ам, хөдөлмөрийн насны суралцагчид,
хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадваргүй хүн ам, 1-р баганын 4,5-р мөрний 16 хүртэлх
насны хүүхэд, өндөр настны тоог нэмсэнтэй тэнцүү байх болно.
Үнэлгээ
Чанарын үнэлгээ
Мэдээллийг
ямар нэг өөр эх үүсвэртэй харьцуулах боломжгүй.
Нууцлал
Мэдээллийн засвар, цаг хугацааны (сезонный) тохируулга
Жил бүрийн
2-р сарын 4-нд телехолболтоор нэгтгэгдэн ирэх бөгөөд суурин хүн амын мэдээтэй тулгалт
хийж, алдааг шалгаж, алдаатай тохиолдолд засварыг хийж алдаагүй болсон тохиололд
улсын хэмжээнд нэгтгэгдэн гардаг.
Мэдээллийн нарийвчлал
|