Тооллого судалгаа
Сэдвээр
  Мэдээ судалгаа
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Маягт асуулга
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Тодорхойлолтууд
Статистикийн нэгж
Үзүүлэлт ба концепци
Хүснэгтийн стандарт тэмдэгт
  Мэдээллийн чанар аргачлал
Мэдээллийн чанар аргачлалын бодлого
Стандартын бодлого
  Стандарт ангилал
Салбарын ангилал
Ажил мэргэжлийн ангилал
Бүтээгдэхүүний ангилал
Газар зүйн ангилал
  Бусад ангилал
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Олон улсын холбоос
Олон улсын мета мэдээллийн ангилал
   СӨБ-3А

НЭР: ХУВИЙН ХЭВШЛҮҮДИЙН ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГЫН ТӨЛӨВЛӨГӨӨ, ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАН (МАЯГТ А-СӨБ-3А)

 

Статус : Актив (энэ хичээлийн жилээс авч эхэлнэ)

Давтамж: Жилийн мэдээ

Бичлэгийн тоо: 35 баганаар

 

Хувийн өмчийн цэцэрлэгийн санхүүгийн жилийн төсвийн орлого, зарлагын төлөвлөгөө, гүйцэтгэл болон нийт хөрөнгийн мэдээллийг дотоодын нийт бүтээгдэхүүний тооцоо зориулалттай 

 

Судалгаа авсан онууд: 1998 оноос одоог хүртэл

Мэдээллийг хамгийн сүүлд авсан огноо: 2007 оны 3 сар

 

Тодорхойлолт

Хувийн өмчийн  цэцэрлэгийн санхүүгийн жилийн төсвийн орлого, зарлагын төлөвлөгөө, гүйцэтгэл болон нийт хөрөнгийн мэдээллийг энэхүү маягтаар гаргана.

 

Тайлагнах хугацаа: Календарийн жил

Цуглуулах үе:  Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам нэгтгэж  жил бүрийн 3 дугаар сарын 5-ны дотор Үндэсний статистикийн хороонд ирүүлнэ

Мэдээллийн төрөл зүйл:

 

Мэдээллийн эх үүсвэр ба арга зүй

 

Үндсэн нэгж буюу зорилтот эх олонлог (түүвэр хийдэг эсэх): 

Монгол улсын хэмжээнд хувийн хэвшлийн цэцэрлэгийн санхүүгийн жилийн төсвийн орлого, зарлагын төлөвлөгөө, гүйцэтгэл болон нийт хөрөнгийн мэдээг өсөн нэмэгдсэн дүнгээр гаргаж авна.

 

Мэдээллийн эх үүсвэр

АЁМэдээлэл  маягт  СӨБ-3 мэдээллийг тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодогч /эрхлэгч/ гаргаж, аймаг, нийслэл /дүүргийн/-ийн БСГ, БШУГ-ын статистикийн мэргэжилтэнд хүргүүлнэ

 

Алдаа илрүүлэлт

Хувийн хэвшлийн цэцэрлэгийн санхүүгийн жилийн төсвийн орлого, зарлагын төлөвлөгөө, гүйцэтгэл болон нийт хөрөнгийн хичээлийн жилийн тайланг маягтын дагуу  нөхөхдөө маягтын балансын дагуу шалгалтыг хийж алдааг тодорхойлно. Тухайлбал:

багана 2=багана (3:7),  багана 8= багана (9+34+35), багана 9= багана (10+27+33)

багана 11= багана (12+13)

мөр 1= мөр (2+3+….+16+)

 

Үнэлгээ

   • 02-р баганад  улсын төсвийн, хөтөлбөр, төслийн санхүүжилт, үндсэн үйл ажиллагаа, туслах үйл ажиллагаа, бусад орлогуудын нийлбэр дүнг нөхнө.  Үндсэн үйл ажиллагааны орлогод зөвхөн хүүхдийн хоолны төлбөрөөс орох орлогыг бичнэ.

   • 03, 04-р баганын 03-р мөрний үзүүлэлтСургуулийн өмнөх боловсролын тухайхуулийн 6-р бүлгийн 15-р зүйлийн 15.1-р заалттай уялдаж заавал бөглөгдөнө.

   Энэхүү маягтыг Сангийн сайдын 388 тоот тушаалаар баталсан төсвийн байгууллагын санхүүгийн тайлангийн маягт МГТ, СТ3А-ыг үндэслэн бөглөнө.

    3-р баганын үзүүлэлт төрийн, хувийн өмчйин цэцэрлэгүүдийн хувьд заавал бөглөгдсөн байна.

    33- р баганад төрийн өмчийн цэцэрлэгийн хувьд улсын төсвөөс олгосон хоолны зардал, хувийн өмчийн цэцэрлэгийн хувьд эцэг, эхээс авч байгаа хүүхдийн хоолны зардлыг тус тус бичнэ.

   Нийт хөрөнгийн хуримтлал нь тайлант хугацаанд үйлдвэрлэгчээс шинээр эзэмшсэн үндсэн хөрөнгийн нийт өртгөөс ашиглалтаас хасагдсан үндсэн хөрөнгийн өртгийг хасч, дээр нь аж ахуйн нэгж, байгууллага өөрөө үйлдвэрлээгүй боловч, үйл ажиллагааных нь үр дүнд бий болсон өртгийг нэмсэн дүнгээр тодорхойлогдоно. Газрын үржил шимийг сайжруулах зорилгоор зарцуулсан хөрөнгө, тоног төхөөрөмжийг шинэчлэх, өргөтгөхтэй холбогдон гарсан зардал зэрэг нь энд орно.

   Үндсэн хөрөнгө нь хөрөнгийн хуримтлалын бүрэлдхүүн хэсэг бөгөөд үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон, нэг жилээс дээш хугацаанд үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд давтан эсвэл үргэлжлэн ашиглагддаг биет ба биет бус хөрөнгөөс бүрдэнэ. Нийт хөрөнгийн хуримтлалд бэлэглэсэн, үнэ төлбөргүй шилжүүлсэн хөрөнгийг оруулж тооцно.

Мөр (6): Бусад байгууламж гэсэн хэсэгт орон сууцны болон орон сууцны бус барилгаас бусад байгууламжууд, тухайлбал гудамж, суваг шуудуу зэрэг байгууламжууд орно.

Мөр (14): Ажлын болон ашиг шимийн мал, амьтан гэсэн хэсэгт хувь хүн, байгууллагын хяналт, удирдлагын дор бүтээгдэхүүнийг давтан үйлдвэрлэх зорилгоор өсгөж буй үржлийн, сүүний чиглэлийн мал, ажлын мал, нэг жилээс дээш хугацаанд ашиг шимээ өгдөг мал, амьтныг оруулна. Тухайн жилд бойжуулсан төлөөс бусад мал, амьтныг  өсөж үрждэг хөрөнгөд тооцно. 

Мөр (15): Олон наст ургамал гэсэн хэсэгт нэг жилээс дээш хугацаанд ургац авах зорилгоор ургуулж байгаа жимс, жимсгэний мод болон бусад таримал, модыг оруулна.

Мөр(17): Геологи, хайгуул, зураг төслийн ажил гэсэн хэсэгт газрын тос, байгалийн хий зэрэг ашигт малтмалын геологи, хайгуулын ажлын өртөг орно. Энэ өртөгт лиценз авахын өмнөх зардал, лицензийн болон орд эзэмших зардал, хайгуулын өрөмдлөг, цооног гаргах, агаарын зураглал хийх зэрэг зардлууд орно.

Мөр (20): Бусад биет бус хөрөнгө гэсэн хэсэгт үйлдвэрлэлийн хэрэглээ нь хязгаарлагдмал, зөвхөн тухайн нэгжид өмчлөх эрх нь хадгалагддаг, эсвэл өөр нэгжид лицензээр эзэмшүүлсэн хөрөнгө орно.

Мөр(21): Материаллаг эргэлтийн хөрөнгө нь түүхий эд, материал, дуусаагүй үйлдвэрлэл, бэлэн бүтээгдэхүүн болон дахин борлуулахаар худалдаж авсан бүтээгдэхүүнээс бүрдэх бөгөөд тайлант оны эхний болон эцсийн үлдэгдлийн зөрүүгээр өөрчлөлтийг тооцно.

Мөр (31): Бусад үнэт зүйлс гэсэн хэсэгт ямар нэгэн ангилалд ороогүй, жишээ нь үнэт чулуу, металлаар хийсэн үнэ цэнэтэй цуглуулга, гоёлын зүйлс орно.

 

Чанарын үнэлгээ

Мэдээллийн чанарыг ямар нэг өөр эх үүсвэртэй харьцуулах зүйл байхгүй.

 

Нууцлал

Статистикийн мэдээллийн нууцлалыг хангах талаарСтатистикийн тухай  хуулийн  22 Дугаар зүйлийн дагуу мэдээллийн нууцлалыг  хадгална.

 

Мэдээллийн засвар, цаг хугацааны (сезонный) тохируулга

 

 

Мэдээллийн нарийвчлал   Data accuracy- Точность данных

Алдааны  хязгаарыг  хэмжих шууд арга байхгүй бөгөөд  мэдээлэл цуглуулахад  баримтлах үнэлгээний хүрээнд нарийвчлагдана.

   

 

 

 

 
‹‹ БУЦАХ