Тооллого судалгаа
Сэдвээр
  Мэдээ судалгаа
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Маягт асуулга
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Тодорхойлолтууд
Статистикийн нэгж
Үзүүлэлт ба концепци
Хүснэгтийн стандарт тэмдэгт
  Мэдээллийн чанар аргачлал
Мэдээллийн чанар аргачлалын бодлого
Стандартын бодлого
  Стандарт ангилал
Салбарын ангилал
Ажил мэргэжлийн ангилал
Бүтээгдэхүүний ангилал
Газар зүйн ангилал
  Бусад ангилал
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Олон улсын холбоос
Олон улсын мета мэдээллийн ангилал
   СӨБ-2А

НЭР: ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДАХ АЖИЛТАЙ, БАГШ НАРЫН ХИЧЭЭЛИЙН ТАЙЛАН (МАЯГТ А-СӨБ-2А)

 

Статус : Актив (одоо авч байгаа)

Давтамж: Жилийн тайлан

Бичлэгийн тоо: 16 x (нэг маягтад 23 мөрөөр)

 

Энэ мэдээ нь цэцэрлэгийн удирдах ажилтай, багш нарын тоог аймаг нийслэлээр, насны бүлгээр энэхүү маягтад тусгав.

 

Судалгаа авсан онууд: 1989 оноос одоог хүртэл

Мэдээллийг хамгийн сүүлд авсан огноо 2007 оны 11 сар

 

Тодорхойлолт:

Эрхлэгч, арга зүйч, үндсэн багш, туслах багшийн тоог аймаг нийслэлээр, насны бүлгээр энэхүү маягтад тусгав.

Эрхлэгч гэжСургуулийн өмнөх боловсролын тухайМонгол улсын хуулийн 4-р бүлгийн 11-р зүйлийн 11.1, 11.2-р заалтад тусгагдсан эрх, үүргийг хэрэгжүүлэгч этгээд байна.

Багш гэжСургуулийн өмнөх боловсролын тухайМонгол улсын хуулийн 5-р бүлгийн 12-р зүйлийн 12.1-12.8-р заалтад тусгагдсан эрх, үүргийг хэрэгжүүлэгч этгээд байх бөгөөд сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр дипломын болон түүнээс дээш мэргэжлийн зэрэгтэй байна. Явуулын багш нь бүлгийн, дуу хөгжмийн, ээлжийн багшийн тоотой давхардахгүй байна. 

Туслах багш гэж сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулахад багшид туслах үүрэгтэй, мэргэжлийн сургалтад хамрагдсан ажилтныг хэлнэ. Өөрөөр хэлбэлСургуулийн өмнөх боловсролын тухайМонгол улсын хуулийн 5-р бүлгийн 13-р зүйлийн 13.1, 13.2-р заалтад тусгагдсан эрх үүргийг хэрэгжүүлэгч байна.

 

Тайлагнах хугацаа: Календарийн жил

Цуглуулах үе:  Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам нэгтгэж  жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор Үндэсний статистикийн хороонд ирүүлнэ.

Мэдээллийн төрөл зүйл:

Эрхлэгч, арга зүйч, үндсэн багш, туслах багш

 

Мэдээллийн эх үүсвэр ба арга зүй:

Үндсэн нэгж буюу зорилтот эх олонлог (түүвэр хийдэг эсэх): 

Монгол улсын хэмжээнд тухайн онд эрхлэгч, арга зүйч, үндсэн багш, туслах багшийн тоог гаргаж авна.

 

Мэдээллийн эх үүсвэр

Аймгийн БСГ, нийслэлийн БШУГ нэгтгэж, БСШУЯ-нд ирүүлэхээр, БСШУЯ нь улсын нэгтгэлийг ҮСХ-нд ирүүлнэ.

 

Алдаа илрүүлэлт

Цэцэрлэгийн удирдах ажилтай, багш нарын хичээлийн жилийн тайланг маягтын дагуу  нөхөхдөө маягтын балансын дагуу шалгалтыг хийж алдааг тодорхойлно. Тухайлбал:

багана 5= багана (7+9+11+13), багана6=багана(8+10+12+14)

мөр23=мөр(1:22)

 

Үнэлгээ

23-р мөр нь 02-оос 22-р мөрний нийлбэртэй тэнцүү байна.

 

Чанарын үнэлгээ

Мэдээллийн чанарыг ямар нэг өөр эх үүсвэртэй харьцуулах зүйл байхгүй.

 

Нууцлал

Статистикийн мэдээллийн нууцлалыг хангах талаарСтатистикийн тухай  хуулийн  22 Дугаар зүйлийн дагуу мэдээллийн нууцлалыг  хадгална.

 

Мэдээллийн засвар, цаг хугацааны (сезонный) тохируулга

ҮСХороо ирсэн мэдээллийн балансын хувьд шалгалт хийж, алдаатай мэдээлэл дамжуулсан эсэхийг тодорхойлж, алдаа гарсан тохиодолд алдааны тайлбарыг албан тоотоор авч, мэдээг засварлан гаргана.

 

Мэдээллийн нарийвчлал   Data accuracy- Точность данных

Алдааны  хязгаарыг  хэмжих шууд арга байхгүй бөгөөд  мэдээлэл цуглуулахад  баримтлах үнэлгээний хүрээнд нарийвчлагдана.

   

 

 
‹‹ БУЦАХ