Тооллого судалгаа
Сэдвээр
  Мэдээ судалгаа
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Маягт асуулга
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Тодорхойлолтууд
Статистикийн нэгж
Үзүүлэлт ба концепци
Хүснэгтийн стандарт тэмдэгт
  Мэдээллийн чанар аргачлал
Мэдээллийн чанар аргачлалын бодлого
Стандартын бодлого
  Стандарт ангилал
Салбарын ангилал
Ажил мэргэжлийн ангилал
Бүтээгдэхүүний ангилал
Газар зүйн ангилал
  Бусад ангилал
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Олон улсын холбоос
Олон улсын мета мэдээллийн ангилал
   СӨБ-1А

НЭР: СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТАЙЛАН (МАЯГТ А-СӨБ-1А)

 

Статус : Актив (одоо авч байгаа)

Давтамж: жилийн тайлан

Бичлэгийн тоо: 23 x (нэг маягтад 23 мөрөөр)

 

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хамрагдагчдыг аймаг, нийслэл, улсын дүнгээр харуулна.

 

Судалгаа авсан онууд: 1989 оноос одоог хүртэл

Мэдээллийг хамгийн сүүлд авсан огноо: 2007 оны 11 сар

 

Тодорхойлолт:

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хамрагдагчдыг сургалтын хэлбэр, байгууллагын өмчийн хэлбэрээр, нас, хүйсээр, аймаг, нийслэл, улсын дүнгээр харуулна.

Тайлагнах хугацаа: Календарийн жил

Цуглуулах үе:  Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор Үндэсний статистикийн хороонд ирүүлнэ.

Мэдээллийн төрөл зүйл:

Цэцэрлэгийн тоо, өмчийн хэлбэрээр

СӨБ-д хамрагчдын тоо, насны бүлэг, хүйсээр

Малчдын хүүхэд, насны бүлэг, хүйсээр

Бүлгийн тоо

 

Мэдээллийн эх үүсвэр ба арга зүй:

Үндсэн нэгж буюу зорилтот эх олонлог (түүвэр хийдэг эсэх): 

Монгол улсын хэмжээнд тухайн онд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хамрагдагчдын тоог гаргаж авна.

 

Мэдээллийн эх үүсвэр

Аймгийн БСГ, нийслэлийн БШУГ нэгтгэж, БСШУЯ-нд ирүүлэхээр, БСШУЯ нь улсын нэгтгэлийг ҮСХ-нд ирүүлнэ.

 

Алдаа илрүүлэлт

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хичээлийн жилийн тайланг маягтын дагуу  нөхөхдөө маягтын балансын дагуу шалгалтыг хийж алдааг тодорхойлно. Тухайлбал:

багана 3= багана (5+7+9+11)

багана 4= багана (6+8+10+12)

багана 13= багана (15+17+19+21)

багана 14= багана (16+18+20+22)

мөр 23= мөр (1:22)

 

Үнэлгээ буюу балансын шалгалт:

Сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа хүүхдийн тоо нь цэцэрлэг болон хувилбарт сургалтанд хамрагдсан хүүхүүдийн тооны нийлбэртэй тэнцүү байна.

“2хүртэлгэснийг “2 нас хүрээгүй хүүхэдгэж ойлгоно. 

Хувилбарт сургалтад хамрагдагчдын тоо нь ээлжийн, нүүдлийн, явуулын багшийн сургалтанд хамрагдагчдын тооны нийлбэртэй тэнцүү байна.

 

Чанарын үнэлгээ

Мэдээллийн чанарыг ямар нэг өөр эх үүсвэртэй харьцуулах зүйл байхгүй.

 

Нууцлал

Статистикийн мэдээллийн нууцлалыг хангах талаарСтатистикийн тухай  хуулийн  22 Дугаар зүйлийн дагуу мэдээллийн нууцлалыг  хадгална.

 

Мэдээллийн засвар, цаг хугацааны (сезонный) тохируулга

ҮСХороо ирсэн мэдээллийн балансын хувьд шалгалт хийж, алдаатай мэдээлэл дамжуулсан эсэхийг тодорхойлж, алдаа гарсан тохиодолд алдааны тайлбарыг албан тоотоор авч, мэдээг засварлан гаргана.

 

Мэдээллийн нарийвчлал   Data accuracy- Точность данных

 

Алдааны  хязгаарыг  хэмжих шууд арга байхгүй бөгөөд  мэдээлэл цуглуулахад  баримтлах үнэлгээний хүрээнд нарийвчлагдана.

 
‹‹ БУЦАХ