НЭР: ЕБС-ИЙН ТӨГСӨГЧДИЙН ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТАЙЛАН (МАЯГТ А-БДБ-10)
Статус : Актив (одоо авч байгаа)
Давтамж: Жилийн тайлан
Бичлэгийн тоо: 30 x (нэг маягтад 20 мөрөөр)
Судалгаа авсан онууд: 1989 оноос одоог хүртэл
Мэдээллийг хамгийн сүүлд авсан огноо:
2008 оны 8 сар
Тодорхойлолт
Өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулиуд албан ёсны, захиргааны статистикийн мэдээллийн батлагдсан маягтуудад ямар нэгэн өөрчлөлт, хялбаршуулалт хийхгүйгээр, хуулбарлан авч, тэдгээрийг үнэн зөв гаргана.
Тайлагнах хугацаа: Календарийн жил
Цуглуулах үе: Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам жил бүрийн 8 дугаар сарын 25-ны дотор Үндэсний Статистикийн Хороонд ирүүлнэ.
Мэдээллийн төрөл зүйл: ЕБС-ийн төгсөгчдийн тоо
Мэдээллийн эх үүсвэр ба арга зүй:
Мэдээллийн эх үүсвэр
ЕБСургуулиудын албан сургалтын хэлбэрээр суралцагчдын төгсөлтийн мэдээг гаргана.
Алдаа илрүүлэлт
ЕБС-ийн төгсөгчдийн хичээлийн жилийн тайланг маягтын дагуу нөхөхдөө маягтын балансын дагуу шалгалтыг хийж алдааг тодорхойлно. Тухайлбал
мөр1=мөр(5+9) мөр1=мөр(2:4)
мөр 2=мөр6 мөр 3=мөр(7+10)
мөр 4=мөр(8+11) мөр 5=мөр(6:8)
мөр 9=мөр(10+11)
Үнэлгээ
01-р мөрний 06-р баганы дүн нь Албан ёсны статистик мэдээллийн маягт А- БДБ-3-ийн бага боловсролын төгсөх ангийн хүүхдийн тоотой тэнцүү байна.
01-р мөрний 07-р баганы дүн нь Албан ёсны статистик мэдээллийн маягт А-БДБ-3-ийн суурь боловсролын төгсөх ангийн хүүхдийн тоотой тэнцүү байна.
01-р мөрний 07-р баганы дүн нь Албан ёсны статистик мэдээллийн маягт А-БДБ-3-ийн бүрэн дунд боловсролын төгсөх ангийн хүүхдийн тоотой тэнцүү байна.
Нууцлал
Статистикийн мэдээллийн нууцлалыг хангах талаар “Статистикийн тухай” хуулийн 22 Дугаар зүйлийн дагуу мэдээллийн нууцлалыг хадгална.
Мэдээллийн засвар, цаг хугацааны (сезонный) тохируулга
ҮСХороо ирсэн мэдээллийн балансын хувьд шалгалт хийж, алдаатай мэдээлэл дамжуулсан эсэхийг тодорхойлж, алдаа гарсан тохиодолд алдааны тайлбарыг албан тоотоор авч, мэдээг засварлан гаргана.
Мэдээллийн нарийвчлал Data accuracy- Точность данных
Алдааны хязгаарыг хэмжих шууд арга байхгүй бөгөөд мэдээлэл цуглуулахад баримтлах үнэлгээний хүрээнд нарийвчлагдана. |