Тооллого судалгаа
Сэдвээр
  Мэдээ судалгаа
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Маягт асуулга
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Тодорхойлолтууд
Статистикийн нэгж
Үзүүлэлт ба концепци
Хүснэгтийн стандарт тэмдэгт
  Мэдээллийн чанар аргачлал
Мэдээллийн чанар аргачлалын бодлого
Стандартын бодлого
  Стандарт ангилал
Салбарын ангилал
Ажил мэргэжлийн ангилал
Бүтээгдэхүүний ангилал
Газар зүйн ангилал
  Бусад ангилал
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Олон улсын холбоос
Олон улсын мета мэдээллийн ангилал
   БДБ-9А

НЭР: ХУВИЙН ӨМЧИЙН СУРГУУЛИУДЫН ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГЫН ТӨЛӨВЛӨГӨӨ, ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАН (МАЯГТ А-БДБ-9А)

 

Статус : Актив (энэ хичээлийн жилээс авч эхэлнэ)

Давтамж: Жилийн тайлан

Бичлэгийн тоо: 35 x (нэг маягтад 16 мөрөөр)

 

Хувийн өмчийн ЕБС-ийн тухайн төсвийн зардлын гүйцэтгэл, нийт хөрөнгийн хуримтлалыг мэдээллийг дотоодын нийт бүтээгдэхүүний тооуоо хийх зориулалттай.

 

Судалгаа авсан онууд: 1998 оноос одоог хүртэл

Мэдээллийг хамгийн сүүлд авсан огноо: 2007 оны 3 сар

 

Тодорхойлолт:.

Хувийн өмчийн ЕБС-ийн тухайн төсвийн зардлын гүйцэтгэл, нийт хөрөнгийн хуримтлалыг /мянган.  төгрөгөөр / гаргана

Хүүхдийн хоолны зардалд дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг нөхнө.

Үдийн цайны зардалд 1-5-р ангийн хоолны зардлыг оруулна.

Багш нарын тэтгэмж /5 жил/  гэдэгт Боловсролын тухай хуулийн 43.1.7 дагуу олгогдсон тэтгэмжийн зардалыг бүртгэнэ.

Мөнгөн хөрөнгийн эхний үлдэгдэл нь өмнөх оны эцсийн үлдэгдэл байна.

Энэхүү маягтыг Сангийн сайдын 388 тоот тушаалаар баталсан санхүүгийн тайлан балансын МГТ, СТ3А-/маягт/-ыг үндэслэн бөглөнө.

Нийт хөрөнгийн хуримтлал нь тайлант хугацаанд үйлдвэрлэгчээс шинээр эзэмшсэн үндсэн хөрөнгийн нийт өртгөөс ашиглалтаас хасагдсан үндсэн хөрөнгийн өртгийг хасч, дээр нь аж ахуйн нэгж, байгууллага өөрөө үйлдвэрлээгүй боловч, үйл ажиллагааных нь үр дүнд бий болсон өртгийг нэмсэн дүнгээр тодорхойлогдоно. Газрын үржил шимийг сайжруулах зорилгоор зарцуулсан хөрөнгө, тоног төхөөрөмжийг шинэчлэх, өргөтгөхтэй холбогдон гарсан зардал зэрэг нь энд орно.

Үндсэн хөрөнгө нь хөрөнгийн хуримтлалын бүрэлдхүүн хэсэг бөгөөд үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон, нэг жилээс дээш хугацаанд үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд давтан эсвэл үргэлжлэн ашиглагддаг биет ба биет бус хөрөнгөөс бүрдэнэ. Нийт хөрөнгийн хуримтлалд бэлэглэсэн, үнэ төлбөргүй шилжүүлсэн хөрөнгийг оруулж тооцно.

 

Тайлагнах хугацаа: Календарийн жил

Цуглуулах үе: Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам нэгтгэж жил бүрийн  3-р сарын 25-ны дотор Үндэсний Статистикийн Хороонд хүргүүлнэ.

Мэдээллийн төрөл зүйл:

Төсвийн орлого зарлагын гүйцэтгэл

Нийт хөрөнгийн тайлан

 

Мэдээллийн эх үүсвэр ба арга зүй:

 

Мэдээллийн эх үүсвэр

Албан ёсны маягт А-БДБ-9 мэдээллийг ирүүлэхдээ  сургуулийн нягтлан бодогч /сургалтын менежер/  нь Захиргааны мэдээлэл маягт БДБ-17 -аар гаргаж, аймаг, нийслэл /дүүргийн/-ийн БСГ /БШУГ/-ын статистикийн мэргэжилтэнд хүргүүлнэ. Аймгийн Боловсрол, соёлын газрын мэргэжилтэн , нийслэлийн Боловсрол, шинжлэх ухааны газрын мэргэжилтэн нэгтгэж Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд хүргүүлж БСШУЯ-аас ҮСХ-д ирүүлнэ. 

 

Алдаа илрүүлэлт

Хувийн өмчийн ЕБС-ийн төсвийн орлого, зарлагын гүйцэтгэлийн тайланг маягтын дагуу  нөхөхдөө маягтын балансын дагуу шалгалтыг хийж алдааг тодорхойлно. Тухайлбал

багана 2=багана (3:7),  багана 8= багана (9+34+35), багана 9= багана (10+27+33)

багана 11= багана (12+13)

 

 

 

 

мөр 1= мөр (2+3+….+16+)

 

 

 

 

 

 

Үнэлгээ 

Мөр (6): Бусад байгууламж гэсэн хэсэгт орон сууцны болон орон сууцны бус барилгаас бусад байгууламжууд, тухайлбал гудамж, суваг шуудуу зэрэг байгууламжууд орно.

Мөр (14): Ажлын болон ашиг шимийн мал, амьтан гэсэн хэсэгт хувь хүн, байгууллагын хяналт, удирдлагын дор бүтээгдэхүүнийг давтан үйлдвэрлэх зорилгоор өсгөж буй үржлийн, сүүний чиглэлийн мал, ажлын мал, нэг жилээс дээш хугацаанд ашиг шимээ өгдөг мал, амьтныг оруулна. Тухайн жилд бойжуулсан төлөөс бусад мал, амьтныг  өсөж үрждэг хөрөнгөд тооцно. 

Мөр (15): Олон наст ургамал гэсэн хэсэгт нэг жилээс дээш хугацаанд ургац авах зорилгоор ургуулж байгаа жимс, жимсгэний мод болон бусад таримал, модыг оруулна.

Мөр(17): Геологи, хайгуул, зураг төслийн ажил гэсэн хэсэгт газрын тос, байгалийн хий зэрэг ашигт малтмалын геологи, хайгуулын ажлын өртөг орно. Энэ өртөгт лиценз авахын өмнөх зардал, лицензийн болон орд эзэмших зардал, хайгуулын өрөмдлөг, цооног гаргах, агаарын зураглал хийх зэрэг зардлууд орно.

Мөр (20): Бусад биет бус хөрөнгө гэсэн хэсэгт үйлдвэрлэлийн хэрэглээ нь хязгаарлагдмал, зөвхөн тухайн нэгжид өмчлөх эрх нь хадгалагддаг, эсвэл өөр нэгжид лицензээр эзэмшүүлсэн хөрөнгө орно.

Мөр(21): Материаллаг эргэлтийн хөрөнгө нь түүхий эд, материал, дуусаагүй үйлдвэрлэл, бэлэн бүтээгдэхүүн болон дахин борлуулахаар худалдаж авсан бүтээгдэхүүнээс бүрдэх бөгөөд тайлант оны эхний болон эцсийн үлдэгдлийн зөрүүгээр өөрчлөлтийг тооцно.

Мөр (31): Бусад үнэт зүйлс гэсэн хэсэгт ямар нэгэн ангилалд ороогүй, жишээ нь үнэт чулуу, металлаар хийсэн үнэ цэнэтэй цуглуулга, гоёлын зүйлс орно

 

Нууцлал

Статистикийн мэдээллийн нууцлалыг хангах талаарСтатистикийн тухай  хуулийн  22 Дугаар зүйлийн дагуу мэдээллийн нууцлалыг  хадгална.

 

Мэдээллийн засвар, цаг хугацааны (сезонный) тохируулга

 

Мэдээллийн нарийвчлал   Data accuracy- Точность данных

 

Алдааны  хязгаарыг  хэмжих шууд арга байхгүй бөгөөд  мэдээлэл цуглуулахад  баримтлах үнэлгээний хүрээнд нарийвчлагдана.

 
‹‹ БУЦАХ