НЭР: ЕБС-ИЙН ОРОЙ, ЭЧНЭЭГЭЭР ХИЧЭЭЛЛЭЖ БУЙ БҮЛГИЙН ТОО, СУРАЛЦАГЧДЫН ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТАЙЛАН (МАЯГТ А-БДБ-7)
Статус : Актив (одоо авч байгаа)
Давтамж: Жилийн тайлан
Бичлэгийн тоо: 30 x (нэг маягтад 20 мөрөөр)
Энэ мэдээ нь ЕБС-д оройгоор суралцагчдын тоог улсын дүнгээр хийх зориулалттай.
Судалгаа авсан онууд: 1989 оноос одоог хүртэл
Мэдээллийг хамгийн сүүлд авсан огноо: 2007 оны 12 сар
Тодорхойлолт
ЕБС-д оройгоор суралцагчдын тоог нас, хүйс, хөгжлийн бэрхшээлийн хэлбэрээр, ангиар харуулна.
Хөгжлийн бэрхшээлтэй суралцагч” гэж төрөлхийн болон удамшлын эмгэг өөрчлөлт, эсхүл осол, гэмтлийн улмаас сэтгэц, оюун ухаан, мэдрэхүйн чадавхи нь алдагдсан, түүнчлэн бие эрхтэн нь гэмтсэнээс суралцах боломж нь хязгаарлагдсан суралцагчийг хэлнэ. (“Боловсролын тухай” Монгол улсын хууль) Үүнд:
1. “Харах эрхтэний” гэсэн үзүүлэлтэд хараагүй, сул хараатай хүүхдийг хамруулна. Хараагүй гэдэгт хоёр нүд нь хоёул юу ч хардаггүй буюу гэрлийн мэдрэмжгүй хүүхэд, эсвэл нүдний шил зүүсэн ч 40 см-с дотогш зайд хуруугаа тоолж чаддаггүй сул хараатай хүүхдийг бичнэ.
2. “Сонсох эрхтэний” гэсэн үзүүлэлтэд сонсголгүй, сул сонсголтой хүүхдийг хамруулна. Сонсголгүй гэдэгт 20 см-ийн зайд ярьж байгаа энгийн яриа юм уу дууг сонсголын туслах хэрэгслэлгүйгээр сонсдоггүй, 20 см-ийн зайд ярьж байгаа энгийн яриа юм уу дууг сонсголын туслах хэрэгсэлгүйгээр сонсдог хүүхдийг бичнэ.
3.
“Хэл, ярианы эрхтэний” гэсэн үзүүлэлтэд хэлгүй, хэл ярианы өөрчлөлттэй хүүхдийг хамруулна. Хэлгүй гэж ярьж чадахгүй, хүний хэлснийг ойлгодоггүй, хүмүүстэй зөвхөн ганц үгээр ярьдаг, ойлгомжгүй ярьдаг, ээрүү, гаж сонин дуугаар ярьдаг болон бусад ярих эрхтний согогтой хүүхдийг бичнэ.
4.
“Оюун ухааны” гэсэн үзүүлэлтэд ойлгох, суух, зогсох, алхах, ярих, хувцас өмсөх, хоол идэх зэрэг чадварын бэрхшээлтэй хүүхдийг бичнэ.
5.
“Бие эрхтэний” гэсэн үзүүлэлтэд биеийн аль нэг хэсэгт хөдөлгөөний бэрхшээл үүссэн, тухайлбал, яс, булчин, гар, хөл гэх мэт хөдөлгөөний холбогдолтой эрхтэнд гарсан согог, гажигтай хүүхдийг бичнэ.
6.
“Хавсарсан хэлбэрийн согогтой” гэсэн үзүүлэлтэнд 2 ба түүнээс дээш хавсарсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоог бичнэ. “Хавсарсан хэлбэрийн согогтой” хүүхэд нь бусад хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоонд орохгүй болно
Тайлагнах хугацаа: Календарийн жил
Цуглуулах үе: Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор Үндэсний Статистикийн Хороонд ирүүлнэ.
Мэдээллийн төрөл зүйл: ЕБС-ийн орой, эчнээгээр хичээллэж буй бүлгийн тоо, суралцагчдын тоо
Мэдээллийн эх үүсвэр ба арга зүй:
Үндсэн нэгж буюу зорилтот эх олонлог (түүвэр хийдэг эсэх)
Монгол улсын хэмжээнд тухайн онд орой эчнээ сургалт явуулж байгаа сургуулийн тоо, бүлгийн тоог гаргана.
Мэдээллийн эх үүсвэр
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор Үндэсний Статистикийн Хороонд ирүүлнэ.
Алдаа илрүүлэлт
ЕБС-ийн орой, эчнээгээр хичээллэж буй бүлгийн тоо, суралцагчдын хичээлийн тайланг маягтын дагуу нөхөхдөө маягтын балансын дагуу шалгалтыг хийж алдааг тодорхойлно. Тухайлбал
мөр 1=мөр(3+13); мөр2=мөр(4+14);
мөр 3=мөр(5+7+9+11) мөр 4=мөр(6+8+10+12)
багана 2=багана(3:21) багана 24=багана(25:30)
Үнэлгээ
Чанарын үнэлгээ
Мэдээллийн чанарыг ямар нэг өөр эх үүсвэртэй харьцуулах зүйл байхгүй.
Нууцлал
Статистикийн мэдээллийн нууцлалыг хангах талаар “Статистикийн тухай” хуулийн 22 Дугаар зүйлийн дагуу мэдээллийн нууцлалыг хадгална.
Мэдээллийн засвар, цаг хугацааны (сезонный) тохируулга
ҮСХороо ирсэн мэдээллийн балансын хувьд шалгалт хийж, алдаатай мэдээлэл дамжуулсан эсэхийг тодорхойлж, алдаа гарсан тохиодолд алдааны тайлбарыг албан тоотоор авч, мэдээг засварлан гаргана.
Мэдээллийн нарийвчлал Data accuracy- Точность данных
Алдааны хязгаарыг хэмжих шууд арга байхгүй бөгөөд мэдээлэл цуглуулахад баримтлах үнэлгээний хүрээнд нарийвчлагдана. |