НЭР: ЕБС-ИЙН АЖИЛЛАГЧДЫН ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТАЙЛАН (МАЯГТА-БДБ-6)
Статус : Актив (одоо авч байгаа)
Давтамж: Жилийн тайлан
Бичлэгийн тоо: 54 x (нэг маягтад 23 мөрөөр)
Энэ мэдээ нь ЕБС-ийн ажиллагчдын тоог аймаг нийслэлээр нэгтгэн авч улсын дүнг гаргах зориулалттай.
Судалгаа авсан онууд: 1989 оноос одоог хүртэл
Мэдээллийг хамгийн сүүлд авсан огноо: 2007 оны 12 сар
Тодорхойлолт:
ЕБС-ийн ажиллагчдын тоог тайлант онд ЕБС-д ажиллаж байгаа ажиллагчдыг удирдах, үйлчилгээний ажиллагчид гэсэн ангилал буюу албан тушаал тус бүрээр аймаг, нийслэлээр ангилна.
Үндсэн багшийг бага ангийн, дунд ангийн, ахлах ангийн багш гэдэгт нийт зааж байгаа хичээлийн цагийг хувиар илэрхийлж дийлэнхийг эзэлж байгаа ангид бүртгэнэ.
•
“Гэрээгээр улсын секторт ажиллаж байгаа” гэсэн үзүүлэлтэд “Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолын дагуу гэрээгээр ажиллагчдын тоог бичнэ. Эдгээр ажиллагчид нь үндсэн ажиллагчдын тоонд орохгүй.
• Төрийн /Хувийн/ өмчийн сургуулийн ажиллагчдын цалин хөлсийг төсөв /үйл ажиллагааны орлого/-өөс цалинждаг гэж үзнэ.
• АББ-ын багш гэдэгт захиргааны мэдээлэл БДБ-7.2 маягтны үндсэн багш гэсэн 1-р багана 5-р мөрний үзүүлэлттэй тэнцүү байна.
• Бичиг хэрэг, бичээч гэсэн албан тушаалд архив, нарийн бичиг, захирлын туслах гэсэн албан тушаалтныг оруулна.
• Тухайн байгууллагадаа давхар ажил эрхэлж байгаа тохиолдол үндсэн ажлын ажлын байраар буюу давхардуулахгүйгээр бүртгэнэ. Тухайлбал: Цахилгаанчин гэсэн үндсэн ажил хийдэг хүн сантехникчээр давхар ажиллаж байвал цахилгаанчнаар бүртгэнэ.
Тайлагнах хугацаа: Календарийн жил
Цуглуулах үе: Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор Үндэсний Статистикийн Хороонд ирүүлнэ.
Мэдээллийн төрөл зүйл: ЕБС-ийн ажиллагчдын тоо
Мэдээллийн эх үүсвэр ба арга зүй:
Үндсэн нэгж буюу зорилтот эх олонлог (түүвэр хийдэг эсэх)
Монгол улсын хэмжээнд тухайн онд ЕБС-д ажиллаж байгаа ажиллагчдын тоог гаргаж авна.
Мэдээллийн эх үүсвэр
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор Үндэсний Статистикийн Хороонд ирүүлнэ.
Алдаа илрүүлэлт
ЕБС-д ажиллагчдын хичээлийн тайланг маягтын дагуу нөхөхдөө маягтын балансын дагуу шалгалтыг хийж алдааг тодорхойлно. Тухайлбал
багана 1=багана(3+5+7+9+11+21+23+25+27+29+31+33+35+37+39+41+43+45+47+49+51+53);
багана 2=багана(4+6+8+10+12+22+24+25+28+30+32+34+36+38+40+42+44+46+48+50+52+54)
багана 11=багана(13+15+17+19);
багана 12=багана(14+16+18+20);
мөр 23=мөр(1:22)
Үнэлгээ
АББ-ын багш гэдэгт захиргааны мэдээлэл БДБ-7.2 маягтны үндсэн багш гэсэн 1-р багана 5-р мөрний үзүүлэлттэй тэнцүү байна.
Чанарын үнэлгээ
Мэдээллийн чанарыг ямар нэг өөр эх үүсвэртэй харьцуулах зүйл байхгүй.
Нууцлал
Статистикийн мэдээллийн нууцлалыг хангах талаар “Статистикийн тухай” хуулийн 22 Дугаар зүйлийн дагуу мэдээллийн нууцлалыг хадгална.
Мэдээллийн засвар, цаг хугацааны (сезонный) тохируулга
ҮСХороо ирсэн мэдээллийн балансын хувьд шалгалт хийж, алдаатай мэдээлэл дамжуулсан эсэхийг тодорхойлж, алдаа гарсан тохиодолд алдааны тайлбарыг албан тоотоор авч, мэдээг засварлан гаргана.
Мэдээллийн нарийвчлал Data accuracy- Точность данных
Алдааны хязгаарыг хэмжих шууд арга байхгүй бөгөөд мэдээлэл цуглуулахад баримтлах үнэлгээний хүрээнд нарийвчлагдана. |