НЭР: ЕБС-ИЙН НЭГДҮГЭЭР АНГИД ШИНЭЭР ЭЛСЭГЧДИЙН ХИчЭЭЛИЙН ЖИЛИЙН ТАЙЛАН (МАЯГТ А-БДБ-4)
Статус : Актив (одоо авч байгаа)
Давтамж: Жилийн тайлан
Бичлэгийн тоо: 8 x (нэг маягтад 23 мөрөөр)
Энэ мэдээ нь тухайн хичээлийн жилд ЕБС-д шинээр элсэгчдийг нас, хүйсээр, сургуулийн өмчийн хэлбэрээр харуулна.
Судалгаа авсан онууд: 1989 оноос одоог хүртэл
Мэдээллийг хамгийн сүүлд авсан огноо: 2007 оны 12 сар
Тодорхойлолт
Өмчийн бүх хэлбэрийн ЕБС-д шинээр 1-р ангид элсэн орсон хүүхдийг нас, хүйсээр, сургуулийн өмнөх боловсрол эзэмшсэн байдлаар нь ангилна.
Өмчийн хэлбэрт төрийн өмчийн цэцэрлэгт 100 хувь төрийн өмчийн, гадаадын иргэн, ААН-тай хамтарсан төрийн өмчийн сургуулиуд хамаарна. Хувийн өмчийн сургуульд Монгол улсын иргэний, Монгол эзэнтэй ААН-ын харъяа болон гадаадын иргэн, ААН-тэй хамтарсан, 100 хувь гадаад улсын хөрөнгө оруулалттай сургуулиудыг хамааруулна.
Тайлагнах хугацаа: Календарийн жил
Цуглуулах үе: Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор Үндэсний Статистикийн Хороонд ирүүлнэ.
Мэдээллийн төрөл зүйл:
ЕБС-ийн нэгдүгээр ангид шинээр элсэгчдийн тоо, нас
ЕБС-ийн нэгдүгээр ангид шинээр элсэгчдийн тоо, хүйс
ЕБС-ийн нэгдүгээр ангид шинээр элсэгчдийн тоо, сургуулийн өмчийн хэлбэр
Мэдээллийн эх үүсвэр ба арга зүй:
Үндсэн нэгж буюу зорилтот эх олонлог (түүвэр хийдэг эсэх)
Монгол улсын хэмжээнд тухайн онд ЕБС-ийн нэгдүгээр ангид шинээр элсэгчдийн тоог гаргаж авна.
Мэдээллийн эх үүсвэр
Аймгийн БСГ, нийслэлийн БШУГ нэгтгэж, БСШУЯ-нд ирүүлэхээр, БСШУЯ нь улсын нэгтгэлийг ҮСХ-нд ирүүлнэ.
Алдаа илрүүлэлт
Аймаг нийслэлийн ЕБС-ийн нэгдүгээр ангид шинээр элсэгчдийн хичээлийн жилийн тайланг маягтын дагуу нөхөхдөө маягтын балансын дагуу шалгалтыг хийж алдааг тодорхойлно. Тухайлбал:
Багана 1=багана(3+5); багана 2=багана(4+6);
мөр 1=мөр(2+...+12);
Үнэлгээ
1-р баганын 23-р мөрний үзүүлэлт нь Захиргааны мэдээлэл БДБ-3 маягтын 02-р баганын 59-р мөрний үзүүлэлттэй тэнцүү байна.
Чанарын үнэлгээ
Мэдээллийн чанарыг ямар нэг өөр эх үүсвэртэй харьцуулах зүйл байхгүй.
Нууцлал: Статистикийн мэдээллийн нууцлалыг хангах талаар “Статистикийн тухай” хуулийн 22 Дугаар зүйлийн дагуу мэдээллийн нууцлалыг хадгална.
Мэдээллийн засвар, цаг хугацааны (сезонный) тохируулга
ҮСХороо ирсэн мэдээллийн балансын хувьд шалгалт хийж, алдаатай мэдээлэл дамжуулсан эсэхийг тодорхойлж, алдаа гарсан тохиодолд алдааны тайлбарыг албан тоотоор авч, мэдээг засварлан гаргана.
Мэдээллийн нарийвчлал Data accuracy- Точность данных
Алдааны хязгаарыг хэмжих шууд арга байхгүй бөгөөд мэдээлэл цуглуулахад баримтлах үнэлгээний хүрээнд нарийвчлагдана.
|