Тооллого судалгаа
Сэдвээр
  Мэдээ судалгаа
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Маягт асуулга
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Тодорхойлолтууд
Статистикийн нэгж
Үзүүлэлт ба концепци
Хүснэгтийн стандарт тэмдэгт
  Мэдээллийн чанар аргачлал
Мэдээллийн чанар аргачлалын бодлого
Стандартын бодлого
  Стандарт ангилал
Салбарын ангилал
Ажил мэргэжлийн ангилал
Бүтээгдэхүүний ангилал
Газар зүйн ангилал
  Бусад ангилал
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Олон улсын холбоос
Олон улсын мета мэдээллийн ангилал
   БДБ-2

НЭР: АЙМАГ НИЙСЛЭЛИЙН ЕБС-ИЙН ӨДРӨӨР СУРАЛЦАГЧДЫН ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТАЙЛАН (МАЯГТ А-АБД-2)

 

Статус : Актив (одоо авч байгаа)

Давтамж: Жилийн тайлан

Бичлэгийн тоо: 51 x (нэг маягтад 23 мөрөөр)

 

Энэ мэдээ нь  ЕБС-ийн өдрөөр суралцагчдыг аймаг, нийслэл, улсын дүнгээр харуулна.

 

Судалгаа авсан онууд: 1989 оноос одоог хүртэл

 

Мэдээллийг хамгийн сүүлд авсан огноо: 2007 оны 11 сар

 

Тодорхойлолт

ЕБС-ийн өдрөөр суралцагчдыг насны бүлэг, хүйсээр, сургуулийн өмчийн хэлбэр, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдыг бэрхшээлийн хэлбэрээр, аймаг, нийслэл, улсын дүнгээр харуулна. 

 Тайлагнах хугацаа: Календарийн жил

Цуглуулах үе:  Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам  жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор Үндэсний Статистикийн Хороонд ирүүлнэ

Мэдээллийн төрөл зүйл: ЕБС-ийн өдрөөр суралцагчдын тоо

 

Мэдээллийн эх үүсвэр ба арга зүй:

 

Үндсэн нэгж буюу зорилтот эх олонлог (түүвэр хийдэг эсэх) 

Монгол улсын хэмжээнд  ЕБС-ийн өдрөөр суралцагчдын тоог  гаргаж авна.

 

Мэдээллийн эх үүсвэр

Аймгийн БСГ, нийслэлийн БШУГ нэгтгэж, БСШУЯ-нд ирүүлэхээр, БСШУЯ нь улсын нэгтгэлийг ҮСХ-нд ирүүлнэ.

 

Алдаа илрүүлэлт

Аймаг нийслэлийн ЕБС-ийн бүлгийн хичээлийн жилийн тайланг маягтын дагуу  нөхөхдөө маягтын балансын дагуу шалгалтыг хийж алдааг тодорхойлно.

 

багана1=багана(3+5+…+42+44)

багана2=багана(4+6+…+43+45)

мөр 23=мөр(1:22)

 

Үнэлгээ

Маягтны үзүүлэлтэд хамаарах тоо байхгүй бол "0" нөхнө.

 “24<” гэдгийг 24 наснаас дээш нас гэж ойлгоно.

 

Чанарын үнэлгээ

Мэдээллийн чанарыг ямар нэг өөр эх үүсвэртэй харьцуулах зүйл байхгүй.

 

Нууцлал

Статистикийн мэдээллийн нууцлалыг хангах талаарСтатистикийн тухай  хуулийн  22 Дугаар зүйлийн дагуу мэдээллийн нууцлалыг  хадгална.

 

Мэдээллийн засвар, цаг хугацааны (сезонный) тохируулга

ҮСХороо ирсэн мэдээллийн балансын хувьд шалгалт хийж, алдаатай мэдээлэл дамжуулсан эсэхийг тодорхойлж, алдаа гарсан тохиодолд алдааны тайлбарыг албан тоотоор авч, мэдээг засварлан гаргана.

 

Мэдээллийн нарийвчлал   Data accuracy- Точность данных

 

Алдааны  хязгаарыг  хэмжих шууд арга байхгүй бөгөөд  мэдээлэл цуглуулахад  баримтлах үнэлгээний хүрээнд нарийвчлагдана.

 
‹‹ БУЦАХ