Тооллого судалгаа
Сэдвээр
  Мэдээ судалгаа
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Маягт асуулга
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Тодорхойлолтууд
Статистикийн нэгж
Үзүүлэлт ба концепци
Хүснэгтийн стандарт тэмдэгт
  Мэдээллийн чанар аргачлал
Мэдээллийн чанар аргачлалын бодлого
Стандартын бодлого
  Стандарт ангилал
Салбарын ангилал
Ажил мэргэжлийн ангилал
Бүтээгдэхүүний ангилал
Газар зүйн ангилал
  Бусад ангилал
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Олон улсын холбоос
Олон улсын мета мэдээллийн ангилал
   ЗГ-1

Нэр:  ЗООГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 200... ОНЫ ТАЙЛАН, ЗГ-1

Статус: Актив (одоо авч байгаа)
Давтамж: Жилийн мэдээ

Бичлэгийн тоо: А хэсэг 48 мөр, Б хэсэг 31 төр

Энэ мэдээ нь  зоогийн газрын үйл ажиллагаа эрхэлдэг, санхүүгийн тайлан тэнцэл  хөтөлдөг аж ахуйн нэгж байгууллагын  үйл ажиллагааны  жилийн тайлан болох орлого, зарлагын дүнг  дэлгэрэнгүй байдлаар,  аймаг, нийслэлийн дүнгээр  гаргаж, улсын хэмжээнд зоогийн газрын салбарын нэмэгдэл өртгийн тооцоог хийхэд шаардагдах мэдээллийг цуглуулах зкорилготой.
  
Судалгаа авсан онууд: 2006  ¹124
Мэдээллийг хамгийн сүүлд авсан огноо – 2007.3 сар  

Тодорхойлолт:
Аж ахуйн нэгж байгууллага (ХЭАА, ББНөхөрлөл, ЗБНөхөрлөл, Хоршоо, ХК, ХХК, Төрийн өмчит үйлдвэрийн газар, Төрийн бус байгууллага) зоогийн газрын салбарын жилийн мэдээг батлагдсан графикт хугацаанд нь гаргаж ҮСГ-т мэдээлнэ. Аж ахуйн нэгж байгууллагын зоогийн газрын үйл ажиллагааны мэдээг тухайн компаний ерөнхий нягтлан бодогч, эдийн засагч нар графикт хугацаанд гаргаж сум, дүүрэгт мэдээлнэ.

Тайлагнах хугацаа: жил бүр
Цуглуулах үе: Мэдээг дараахи жилийн 3-р сарын 15-наас өмнө анхан шатны нэгжээс авна.

 Мэдээллийн төрөл зүйл:

Зоогийн газрын аж ахуйн нэгжийн нийт орлого, төрлөөр
Зоогийн газрын аж ахуйн нэгжийн нийт зардал, төрлөөр
Зоогийн газрын аж ахуйн нэгжийн  үндсэн хөрөнгийн нийт хуримтлал, төрлөөр

Мэдээллийн эх үүсвэр ба арга зүй:
Энэ мэдээ нь Аж ахуйн нэгж байгууллагаас маягтаар цуглуулан сумдын Засаг даргын тамгийн газар, дүүргийн статистикийн хэлтэст цахим хэлбэрт шилжүүлэн, аймаг, нийслэлийн статистикийн хэлтэс, газарт ирүүлнэ. Аймаг, нийслэлийн статистикийн хэлтэс, газар цахим шуудангаар ҮСГ-т дамжуулна.

Үндсэн нэгж буюу зорилтот эх олонлог (түүвэр хийдэг эсэх): 
Монгол улсын хэмжээнд 1030 гаруй зоогийн газрын үйл ажиллагаа эрхэлж байгаа нэгж байгууллагуудын мэдээг бүлэглэсэн түүврийн аргаар нийт олонлогоос 40 хувийн түүвэрлэлт хийж цуглуулан авна.

Мэдээллийн эх үүсвэр
Аж ахуйн нэгж байгууллага (ХЭАА, ББНөхөрлөл, ЗБНөхөрлөл, Хоршоо, ХК, ХХК, Төрийн өмчит үйлдвэрийн газар, Төрийн бус байгууллага) зоогийн газрын салбарын жилийн мэдээг батлагдсан графикт хугацаанд нь гаргаж ҮСГ-т мэдээлнэ. Аж ахуйн нэгж байгууллагын зоогийн газрын үйл ажиллагааны мэдээг тухайн компаний ерөнхий нягтлан бодогч, эдийн засагч нар графикт хугацаанд гаргаж сум, дүүрэгт мэдээлнэ.

Алдаа илрүүлэлт
Энэ маягтын дүнг аж ахуйн нэгжийн тайлан баланстай харьцуулан  шалгана.  Нийт орлого үндсэн үйл ажиллагааны орлого  болон үндсэн бус үйл ажиллагааны орлогоос бүрдэнэ. Үндсэн үйл ажиллагааны орлогод хоолны орлого, тусгай үйлчилгээний орлого, архи пиво ундааны борлуулалтаас олсон орлого болон бусад орлого орно. Нийт зардал нь  тайлант хугацаанд гарсан зардлуудын нийлбэртэй тэнцүү байна. Ашиг алдагдал нь  нийт орлого, нийт зардлын зөрүү байна.  Нийт ажилчдын дүнд  тухайн аж ахуйн нэгжийн  удирдах болон гүйцэтгэх  ажилтнууд бүгд орно.

Үнэлгээ
Энэ маягтыг нөхөхдөө А хэсэг буюу орлого, зардлын 1, 8, 19, 27, 30, 44-р мөрүүдийн балансын шалгалтыг хийж, 45, 46, 47-р мөрийн дүнг 3-р улирлын дүнтэй харьцуулж шалгана. Б хэсэг буюу Үндсэн хөрөнгийн нийт хуримтлалын 1, 2, 4, 9, 12, 15, 20, 22, 27, 31-р мөрүүдийн балансыг шалгана.

Чанарын үнэлгээ
Мэдээллийн чанарыг ТЕГ-ын татвар төлөгчдийн нэгдсэн мэдээллийн сангаас авсан дүнтэй харьцуулдаг.

Нууцлал
Статистикийн мэдээллийн нууцлалыг хангах талаар “Статистикийн тухай”  хуулийн 22 Дугаар зүйлийн дагуу мэдээллийн нууцлалыг хадгална.
Мэдээллийн засвар, цаг хугацааны (сезонный) тохируулга
Зоогийн газрын үйл ажиллагааны жилийн мэдээлэл нь 4 дүгээр сард улсын хэмжээнд нэгтгэгдэн дүгнэгддэг. 

Мэдээллийн нарийвчлал   Data accuracy- Точность данных
Алдааны  хязгаарыг  хэмжих шууд арга байхгүй бөгөөд мэдээлэл цуглуулахад  баримтлах үнэлгээний хүрээнд нарийвчлагдана.     

 

Энд дарж маягт асуулга үзэх

 
‹‹ БУЦАХ