Тооллого судалгаа
Сэдвээр
  Мэдээ судалгаа
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Маягт асуулга
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Тодорхойлолтууд
Статистикийн нэгж
Үзүүлэлт ба концепци
Хүснэгтийн стандарт тэмдэгт
  Мэдээллийн чанар аргачлал
Мэдээллийн чанар аргачлалын бодлого
Стандартын бодлого
  Стандарт ангилал
Салбарын ангилал
Ажил мэргэжлийн ангилал
Бүтээгдэхүүний ангилал
Газар зүйн ангилал
  Бусад ангилал
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Олон улсын холбоос
Олон улсын мета мэдээллийн ангилал
   ЗБ-1

Нэр:  ЗОЧИД БУУДЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 200... ОНЫ ТАЙЛАН, ЗБ-1

Статус: Актив (одоо авч байгаа)
Давтамж: Жилийн мэдээ

Бичлэгийн тоо: А хэсэг 48 мөр, Б хэсэг 31 төр

Энэ мэдээ нь  зочид буудлын үйл ажиллагаа эрхэлдэг, санхүүгийн тайлан тэнцэл  хөтөлдөг аж ахуйн нэгж байгууллагын  үйл ажиллагааны  жилийн тайлан болох орлого, зарлагын дүнг  дэлгэрэнгүй байдлаар,  аймаг, нийслэлийн дүнгээр  гаргаж, улсын хэмжээнд зочид буудлын салбарын нэмэгдэл өртгийн тооцоог хийхэд шаардагдах мэдээллийг цуглуулах зкорилготой.
   
Судалгаа авсан онууд: 2001.01.17 ¹12
Мэдээллийг хамгийн сүүлд авсан огноо – 2007.3 сар  
Тодорхойлолт:
Аж ахуйн нэгж байгууллага (ХЭАА, ББНөхөрлөл, ЗБНөхөрлөл, Хоршоо, ХК, ХХК, Төрийн өмчит үйлдвэрийн газар, Төрийн бус байгууллага) зочид буудлын салбарын жилийн мэдээг батлагдсан графикт хугацаанд нь гаргаж ҮСГ-т мэдээлнэ. Аж ахуйн нэгж байгууллагын  зочид буудлын үйл ажиллагааны мэдээг тухайн компаний ерөнхий нягтлан бодогч, эдийн засагч нар графикт хугацаанд гаргаж сум, дүүрэгт мэдээлнэ.

Тайлагнах хугацаа: жил бүр
Цуглуулах үе: Мэдээг дараахи жилийн 3-р сарын 15-наас өмнө анхан шатны нэгжээс авна.

 Мэдээллийн төрөл зүйл:

Зочид буудлын аж ахуйн нэгжийн нийт орлого, төрлөөр
Зочид буудлын аж ахуйн нэгжийн нийт зардал, төрлөөр
Зочид буудлын аж ахуйн нэгжийн  үндсэн хөрөнгийн нийт хуримтлал, төрлөөр

Мэдээллийн эх үүсвэр ба арга зүй:

Энэ мэдээ нь Аж ахуйн нэгж байгууллагаас маягтаар цуглуулан сумдын Засаг даргын тамгийн газар, дүүргийн статистикийн хэлтэст цахим хэлбэрт шилжүүлэн, аймаг, нийслэлийн статистикийн хэлтэс, газарт ирүүлнэ. Аймаг, нийслэлийн статистикийн хэлтэс, газар цахим шуудангаар ҮСГ-т дамжуулна.

Үндсэн нэгж буюу зорилтот эх олонлог (түүвэр хийдэг эсэх): 
Монгол улсын хэмжээнд зочид буудлын үйл ажиллагаа эрхэлж байгаа нэгж байгууллагуудын мэдээг нэлэнхүйгээр цуглуулж авна.

Мэдээллийн эх үүсвэр
Аж ахуйн нэгж байгууллага (ХЭАА, ББНөхөрлөл, ЗБНөхөрлөл, Хоршоо, ХК, ХХК, Төрийн өмчит үйлдвэрийн газар, Төрийн бус байгууллага) зочид буудлын салбарын жилийн мэдээг батлагдсан графикт хугацаанд нь гаргаж ҮСГ-т мэдээлнэ. Аж ахуйн нэгж байгууллагын зочид буудлын үйл ажиллагааны мэдээг тухайн компаний ерөнхий нягтлан бодогч, эдийн засагч нар графикт хугацаанд гаргаж сум, дүүрэгт мэдээлнэ.

Алдаа илрүүлэлт
Энэ маягтын дүнг аж ахуйн нэгжийн тайлан баланстай харьцуулан  шалгана.  Нийт орлого үндсэн үйл ажиллагааны орлого  болон үндсэн бус үйл ажиллагааны орлогоос бүрдэнэ. Нийт зардал нь  тайлант хугацаанд гарсан зардлуудын нийлбэртэй тэнцүү байна. Ашиг алдагдал нь нийт орлого, нийт зардлын зөрүү байна. Нийт ажилчдын дүнд  тухайн аж ахуйн нэгжийн  удирдах болон гүйцэтгэх  ажилтнууд бүгд орно.

Үнэлгээ
Энэ маягтыг нөхөхдөө А хэсэг буюу орлого, зардлын 1, 9, 19, 27, 30, 43-р мөрүүдийн балансын шалгалтыг хийж, 44, 45, 46-р мөрийн дүнг 3-р улирлын дүнтэй харьцуулж шалгана. Б хэсэг буюу Үндсэн хөрөнгийн нийт хуримтлалын 1, 2, 4, 9, 12, 15, 20, 22, 27, 31-р мөрүүдийн балансыг шалгана.

Чанарын үнэлгээ
Мэдээллийн чанарыг ТЕГ-ын татвар төлөгчдийн нэгдсэн мэдээллийн сангаас авсан дүнтэй харьцуулдаг.

Нууцлал
Статистикийн мэдээллийн нууцлалыг хангах талаар “Статистикийн тухай”  хуулийн 22 Дугаар зүйлийн дагуу мэдээллийн нууцлалыг хадгална.

Мэдээллийн засвар, цаг хугацааны (сезонный) тохируулга
Зочид буудлын үйл ажиллагааны жилийн мэдээлэл нь 4 дүгээр сард улсын хэмжээнд нэгтгэгдэн дүгнэгддэг. 

Мэдээллийн нарийвчлал   Data accuracy- Точность данных
Алдааны  хязгаарыг  хэмжих шууд арга байхгүй бөгөөд мэдээлэл цуглуулахад  баримтлах үнэлгээний хүрээнд нарийвчлагдана.     

 

Энд дарж маягт асуулга үзэх

 
‹‹ БУЦАХ