Тооллого судалгаа
Сэдвээр
  Мэдээ судалгаа
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Маягт асуулга
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Тодорхойлолтууд
Статистикийн нэгж
Үзүүлэлт ба концепци
Хүснэгтийн стандарт тэмдэгт
  Мэдээллийн чанар аргачлал
Мэдээллийн чанар аргачлалын бодлого
Стандартын бодлого
  Стандарт ангилал
Салбарын ангилал
Ажил мэргэжлийн ангилал
Бүтээгдэхүүний ангилал
Газар зүйн ангилал
  Бусад ангилал
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Олон улсын холбоос
Олон улсын мета мэдээллийн ангилал
   ҮЗ-1

Нэр: Үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн орлого, зардлын тайлан, ҮЗ-1

Статус: Актив (одоо авч байгаа)
Давтамж: 3, 5, 8,11-р саруудад

Бичлэгийн тоо: нэг маягтад 27 мөрөөр

Энэ мэдээ нь Үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагын үйлчилгээний үйл ажиллагаанаас олсон орлого, зарлагын хэмжээг орлого, зарлагын гол нэр төрлөөр аймгуудаар нэгтгэн авч улсын дүнг гаргах зориулалттай.
 
Судалгаа авсан онууд: 2000 оноос одоог хүртэл

Мэдээллийг хамгийн сүүлд авсан огноо – 2007.03 сар  

Тодорхойлолт:
Үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагын (ХК, ХХК, Хоршоо, ХЭАА, Нөхөрлөл, ТӨҮГ) орлого, зарлагын мэдээ. Аж ахуйн нэгж, байгууллага үйлчилгээний үйл ажиллагаа явуулсан орлого, зарлагынхаа тайлан мэдээг батлагдсан графикт хугацаанд нь гаргаж аймаг, дүүргийнхээ статистикийн албанд мэдээлнэ. Аж ахуйн нэгж, байгууллагын гаргасан мэдээг аймаг, дүүргийн статистикийн албад графикт хугацаанд нь гаргаж ҮСГ-т мэдээлнэ.
Тайлагнах хугацаа: Календарийн жил
Цуглуулах үе: Мэдээг жил бүрийн 2, 4, 7, 10-р сарын 25-ны дотор багтаан анхан шатны нэгжээс авна.

 Мэдээллийн төрөл зүйл:

Үсчин, гоо сайхан
Хими цэвэрлэгээ
Халуун ус, саун

Мэдээллийн эх үүсвэр ба арга зүй:

Үндсэн нэгж буюу зорилтот эх олонлог (түүвэр хийдэг эсэх): 
Монгол Улсын хэмжээнд үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын орлого, зарлагын мэдээг гаргаж авна. Одоохондоо түүвэр хийгээгүй байгаа. Яваандаа түүвэр хийх шаардлагатай болно.

Мэдээллийн эх үүсвэр
Үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын (ХК, ХХК, Хоршоо, ХЭАА, Нөхөрлөл, ТӨҮГ) орлого, зарлагын мэдээ. Аж ахуйн нэгж, байгууллага үйлчилгээний үйл ажиллагаа явуулсан орлого, зарлагынхаа тайлан мэдээг батлагдсан графикт хугацаанд нь гаргаж аймаг, дүүргийнхээ статистикийн албанд мэдээлнэ.

Алдаа илрүүлэлт
Энэ маягтыг нөхөхдөө аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан болон зохих зардлын данснуудаас авч нөхнө. 5-23-р мөрний үзүүлэлтүүдийн нийлбэр 4-р мөрний үзүүлэлттэй тэнцүү байна.

Үнэлгээ
Үйл ажиллагааны чиглэлийг нөхөхдөө: Үсчин, гоо сайхан-9302, Хими цэвэрлэгээ-9301, Халуун ус, саун-9309 гэж нөхнө.
Аж ахуйн нэгж, байгууллагын төрлийг нөхөхдөө: Хувьцаат компани (ХК)-31, Хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК)-32, Хоршоо-21, ХЭАА--10, Нөхөрлөл-11, ТӨҮГ-40 гэсэн ангиллаар зохих шифрийг бичнэ.
1-р мөрөнд нийт орлогын хэмжээг үндсэн үйл ажиллагааны болон бусад орлогын нийлбэрээр авна.
5-23-р мөрний үзүүлэлтүүдийг санхүүгийн тайлан болон зохих зардлын данснуудаас авч нөхөн дүнг 4-р мөрөнд дүгнэнэ.
5-р мөрөнд бүх төрлийн материалын зардал
6-р мөрөнд үндсэн ба нэмэгдэл цалин хөлс, шагнал, цалинд олгосон бүтээгдэхүүн, хоол, түлээ, нүүрс, байрны хөнгөлөлт зэрэг орно.
13-р мөрөнд үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангахтай холбогдсон урсгал засвар, үйлчилгээний зардал орно.
17-р мөрөнд нийгмийн даатгалын шимтгэлээс бусад даатгалыг нөхнө. Жишээ нь: хөрөнгийн даатгал г.м 
20-р мөрөнд дээр нэр дурьдагдаагүй зардлуудыг нэгтгэн бусад зардалд тооцож тавина.
21, 22-р мөрөнд тухайн байгууллагын үйл ажиллагааны онцлогоос шалтгаалсан дээр дурьдагдаагүй бусад зардлуудыг тодорхой нэр заан энд нөхнө.
23-р мөрөнд борлуулалтын нийт ашгийг СТ-2-ын 3-ыг авч нөхнө.
24-р мөрөнд ашиг (алдагдал)-ийг нөхөхдөө СТ-2 ын 13-ын 2 дугаар баганы дүн буюу татвар төлсөний дараах цэвэр ашиг (алдагдал)-ийг харуулна. Алдагдлыг (-) тэмдэгтэй харуулна.
25-р мөрөнд үйлчлүүлсэн хүний тоог бичнэ
26-р мөрөнд ажиллагсдын дансны бүрэлдэхүүнд жилийн турш гарсан өөрчлөлтийг тусгаж, ажиллагсдын дундаж тоог тодорхойлон нөхнө.

Чанарын үнэлгээ
Мэдээллийн чанарыг ямар нэг өөр эх үүсвэртэй харьцуулах тооцооны ямар арга хэрэглэх зэргийг тодруулж өгнө.

Нууцлал
Статистикийн мэдээллийн нууцлалыг хангах талаар статистикийн хуулинд заасны дагуу тухайн мэдээллийн нууцлалыг хэрхэн хангах талаар оруулж өгнө.

Мэдээллийн засвар, цаг хугацааны (сезонный) тохируулга

Тариалсан талбай, хураасан ургацын мэдээлэл нь 10, 11, 12 дугаар саруудад улсын хэмжээнд нэгтгэгдэн дүгнэгдэх  бөгөөд тариалалтын эцсийн мэдээтэй  жишигдэж засварлагдан гардаг. Цаашдаа яаж засвар тохируулга хийдэг талаар тодорхой бичиж өгнө. 

Мэдээллийн нарийвчлал   Data accuracy- Точность данных
Энд алдааны хязгаар ямар байх (вариацын коэффициентын ямар утганд сайн, дунд, муу гэх зэргийг тогтоодог бол түүнийг бичиж өгөх), ерөнхий хамралтын хэмжээ хэдэн хувь байх ёстой зэргийг зааж өгөх.
Энэ мэдээний хувьд дараах байдлаар тодорхойлсон болно: Алдааны хязгаарыг хэмжих шууд арга байхгүй бөгөөд мэдээлэл цуглуулахад  баримтлах үнэлгээний хүрээнд нарийвчлагдана.

 

Энд дарж маягт асуулга үзэх

 
‹‹ БУЦАХ