Тооллого судалгаа
Сэдвээр
  Мэдээ судалгаа
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Маягт асуулга
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Тодорхойлолтууд
Статистикийн нэгж
Үзүүлэлт ба концепци
Хүснэгтийн стандарт тэмдэгт
  Мэдээллийн чанар аргачлал
Мэдээллийн чанар аргачлалын бодлого
Стандартын бодлого
  Стандарт ангилал
Салбарын ангилал
Ажил мэргэжлийн ангилал
Бүтээгдэхүүний ангилал
Газар зүйн ангилал
  Бусад ангилал
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Олон улсын холбоос
Олон улсын мета мэдээллийн ангилал
   ХУ-1а

Нэр: ХУДАЛДАА ЭРХЭЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ САРЫН МЭДЭЭ, ХУ-1А

Статус : Актив (одоо авч байгаа)
Давтамж: Сарын мэдээ

Бичлэгийн тоо: 8 мөрөөр

Энэ мэдээ нь  худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг, санхүүгийн тайлан тэнцэл  хөтөлдөг аж ахуйн нэгж байгууллагын  тайлант хугацааны нийт орлого, борлуулсан барааны өртөг, тухайн худалдааны аж ахуйн нэгжид ажиллаж байгаа ажиллагчдын тоог хүйсээр, тухайн аж ахуйн нэгжид хэрэглэгдэж байгаа кассын машины тоо,  ажлын цагийн үргэлжлэх хугацааг  аймаг, нийслэлээс нэгтгэн авч улсын дүнг гаргах зориулалттай.
 
Судалгаа авсан онууд: 2003 оноос одоог хүртэл
Мэдээллийг хамгийн сүүлд авсан огноо – 2007.11 сар  

Тодорхойлолт:

Аж ахуйн нэгж байгууллага (ХЭАА, ББНөхөрлөл, ЗБНөхөрлөл, Хоршоо, ХК, ХХК, Төрийн өмчит үйлдвэрийн газар, )-ын  борлуулсан бараа бүтээгдэхүүний борлуулалтын орлогын мэдээ. Аж ахуйн нэгж байгууллага (ХЭАА, ББНөхөрлөл, ЗБНөхөрлөл, Хоршоо, ХК, ХХК, Төрийн өмчит үйлдвэрийн газар, Төрийн бус байгууллага), борлуулалтын нийт орлого болон холбогдох мэдээллийг батлагдсан графикт хугацаанд нь өсөн нэмэгдсэн болон тайлант хугацааны  дүнгээр гаргаж ҮСГ-т мэдээлнэ. Аж ахуйн нэгж байгууллагын борлуулалтын орлогын  мэдээг тухайн аж ахуйн нэгжийн  ерөнхий нягтлан бодогч болон эдийн засагч графикт хугацаанд гаргаж  сум, дүүргийн холбогдох мэргэжилтнүүд хянаж хүлээж  авна.

Тайлагнах хугацаа: ТАЙЛАНТ САР

Цуглуулах үе:  Судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгж байгууллагууд нь  сар бүрийн 2-нд  1,3,4-р мөрийг,  1.4.7.10-р сарын 2-нд бүх үзүүлэлтээр гарган  сумдын засаг даргын тамгийн газар, дүүргийн статистикийн хэлтэст,  Сумдын  тамгын газар, дүүргийн статистикийн хэлтсээс  сар бүрийн 3-нд 1.3.4-р мөрийг 1.4.7.10-р сарын 3-нд бүх үзүүлэлтээр гарган аймаг, нийслэлийн статистикийн газар, хэлтэст ирүүлнэ. Аймаг, нийслэлийн статистикийн хэлтэс газар сар бүрийн  4-нд  1, 3,4-р мөрийг, 1.4.7.10-р сарын 4-д бүх үзүүлэлтээр гарган  электрон шуудангаар ҮСГ-т дамжуулна.   Хэрэв нийт тариалсан талбайд өөрчлөлт орохоор бол өөрчлөлт хийх болсон тухайгаа нэмэлт тайлбарыг, албан бичгийн хамт ҮСГ-т ирүүлнэ.

   

Мэдээллийн төрөл зүйл:

Худалдааны  салбарын нийт орлого

Мэдээллийн эх үүсвэр ба арга зүй:

Үндсэн нэгж буюу зорилтот эх олонлог (түүвэр хийдэг эсэх): 

Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа  жилийн борлуулалтын орлого нь 50.0 сая төгрөгнөөс дээш орлоготой  аж ахуйн нэгж, байгууллагуудын нийт орлого, борлуулсан барааны өртөг, ажиллагчдын тоо, худалдааны талбайн хэмжээ, кассын машины тоо, ажлын цагийн үргэлжлэх хугацааны талаарх мэдээллийг  өсөн нэмэгдсэн дүн болон тайлант хугацаагаар, аймаг нийслэлийн  дүнгээр гаргах. 

Мэдээллийн эх үүсвэр

Аж ахуйн нэгж байгууллага (ХЭАА, ББНөхөрлөл, ЗБНөхөрлөл, Хоршоо, ХК, ХХК, Төрийн өмчит үйлдвэрийн газар)-ын  санхүүгийн сар улирлын тайлан балансад  үндэслэн гаргана. 
 
Алдаа илрүүлэлт
Энэ маягтын дүнг аж ахуйн нэгжийн тайлан баланстай харьцуулан  шалгана.  Нийт орлого цэвэр борлуулалтын орлого  болон үйл ажиллагааны бус орлогоос бүрдэнэ. Борлуулсан барааны өртөг нь бараа материалын эхний үлдэгдэл дээр худалдан авалтыг нэмж, бараа материалын эцсийн үлдэгдлийг  хассан дүн байна. Нийт ажилчдын  дүнд удирдах болон гүйцэтгэх ажилчид  бүгд  орно.

Үнэлгээ буюу балансын шалгалт:
Гүйцэтгэлийн  баганад  жилийн эхнээс өссөн дүн нь  тайлант хугацааны  дүнгээс их буюу тэнцүү байна. Нийт орлогын дүн нь  борлуулсан бүтээгдэхүүний  өртөгөөс ямагт их байна. 

 

Чанарын үнэлгээ
Мэдээллийн чанарыг  аж үйлдвэрийн дотоод борлуулалт болон импортын мэдээллийн  ерөнхий  чиг хандлага болон  нэмэгдэл өртгийн албан татварын  мэдээлэл зэргээр  шалгах боломжтой.

Нууцлал
Статистикийн мэдээллийн нууцлалыг хангах талаар “Статистикийн тухай”  хуулийн  22 Дугаар зүйлийн дагуу мэдээллийн нууцлалыг  хадгална.

Мэдээллийн засвар, цаг хугацааны (сезонный) тохируулга

Худалдааны аж ахуйн нэгжийн нийт орлогыг  сар бүрээр цуглуулж байгаа  тул динамикийн шинжилгээний аргаар  улирлын нөлөөллийг  тооцох боломжтой.

Мэдээллийн нарийвчлал   Data accuracy- Точность данных

Алдааны  хязгаарыг хэмжих шууд арга байхгүй бөгөөд  мэдээлэл цуглуулахад  баримтлах үнэлгээний хүрээнд нарийвчлагдана.
   

Энд дарж маягт асуулга үзэх

 
‹‹ БУЦАХ