Тооллого судалгаа
Сэдвээр
  Мэдээ судалгаа
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Маягт асуулга
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Тодорхойлолтууд
Статистикийн нэгж
Үзүүлэлт ба концепци
Хүснэгтийн стандарт тэмдэгт
  Мэдээллийн чанар аргачлал
Мэдээллийн чанар аргачлалын бодлого
Стандартын бодлого
  Стандарт ангилал
Салбарын ангилал
Ажил мэргэжлийн ангилал
Бүтээгдэхүүний ангилал
Газар зүйн ангилал
  Бусад ангилал
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Олон улсын холбоос
Олон улсын мета мэдээллийн ангилал
   ХУ-1

Нэр: ХУДАЛДАА ЭРХЭЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН, ХУ-1

Статус : Актив (одоо авч байгаа)
Давтамж: Жилийн тайлан

Бичлэгийн тоо: 86 мөрөөр
Энэ мэдээ нь  худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг, санхүүгийн тайлан тэнцэл  хөтөлдөг аж ахуйн нэгж байгууллагын  үйл ажиллагааны  жилийн тайлан болох орлого, зарлагын дүнг  дэлгэрэнгүй байдлаар,  аймаг, нийслэлийн дүнгээр  гаргаж, улсын хэмжээнд  худалдааны салбарын нэмэгдэл өртгийн тооцоог хийхэд шаардагдах мэдээллийг цуглуулах зкорилготой.
 
Судалгаа авсан онууд: 2001  оноос одоог хүртэл

Мэдээллийг хамгийн сүүлд авсан огноо – 2007. 3 сар  

Тодорхойлолт:
Аж ахуйн нэгж байгууллага (ХЭАА, ББНөхөрлөл, ЗБНөхөрлөл, Хоршоо, ХК, ХХК, Төрийн өмчит үйлдвэрийн газар)-ын  тайлант жилийн үйл ажиллагааны  нийт орлого, нийт зардал, үндсэн хөрөнгийн нийт хуримтлал, материалын  зардлийн дэлгэрэнгүй  мэдээ. Баг хорооны засаг дарга нар нутаг дэвсгэртээ худалдааны үйл ажиллагаа эрхэлж байгаа Аж ахуйн нэгж байгууллагаас уг мэдээг батлагдсан графикт хугацаанд нь өсөн нэмэгдсэн дүнгээр цуглуулна. Худалдааны аж ахуйн нэгж байгууллагын  үйл ажиллагааны тайланг  батлагдсан маягтын дагуу  тухайн аж ахуйн нэгжийн ерөнхий  нягтлан бодогч/эдийн засагч графикт хугацаанд гаргаж  өгөх үүрэгтэй.

Тайлагнах хугацаа: Календарийн жил

Цуглуулах үеАж ахуйн нэгж байгууллагууд 2-р сарын 20-ны дотор аймаг, нийслэл(сум,дүүрэг)-ийн  статистикийн хэлтэс, газарт маягтаар, Аймаг, нийслэл(сум,дүүрэг)-ийн  статистикийн хэлтэс, газар нь 3-р сарын  21-нд  ҮСГ-т электрон шуудангаар  дамжуулна.  

 Мэдээллийн төрөл зүйл:

Худалдааны аж ахуйн нэгжийн нийт орлого, төрлөөр
Худалдааны аж ахуйн нэгжийн нийт зардал, төрлөөр
Худалдааны аж ахуйн нэгжийн  үндсэн хөрөнгийн нийт хуримтлал, төрлөөр
Түүхий эд материалын зардалд өндөр хувийн жин эзэлж байгаатүүхий эд материал нэр
төрлөөр

Мэдээллийн эх үүсвэр ба арга зүй:

Үндсэн нэгж буюу зорилтот эх олонлог (түүвэр хийдэг эсэх): 
Монгол улсын хэмжээнд 10000 гаруй худалдааны  аж ахуйн нэгж үйл ажиллагаа  явуулж байна.  Жилийн эцсийн мэдээнд түүвэр судалгааг явуулдаг бөгөөд  нийт нэгжийн 40.0 хувийг түүвэр судалгаанд хамруулж байна.  N=100000,   n=40000

Мэдээллийн эх үүсвэр
Худалдааны үйл ажиллагаа  эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллага (ХЭАА, ББНөхөрлөл, ЗБНөхөрлөл, Хоршоо, ХК, ХХК, Төрийн өмчит үйлдвэрийн газар)-ын  санхүүгийн жилийн  тайлан балансад  үндэслэн гаргана.   

Алдаа илрүүлэлт
Энэ маягтын дүнг аж ахуйн нэгжийн тайлан баланстай харьцуулан  шалгана.  Нийт орлого цэвэр борлуулалтын орлого  болон үйл ажиллагааны бус орлогоос бүрдэнэ. Нийт зардал нь  тайлант хугацаанд гарсан зардлуудын нийлбэртэй тэнцүү байна. Ашиг алдагдал нь нийт орлого, нийт зардлын зөрүү байна. Нийт ажилчдын дүнд  тухайн аж ахуйн нэгжийн  удирдах болон гүйцэтгэх  ажилтнууд бүгд орно.  Цэвэр борлуулалтын дүн нь  тухайн аж ахуйн  нэгжийн санхүүгийн тайлангийн 3-ын 1.4-дэх үзүүлэлтийн тоо байна

Үнэлгээ
1-р мөр нь  2 ба 3-р мөрийн нийлбэртэй тэнцүү байна. 12-р мөр нь 13-23 ба 26-31,34, 37-48-р мөрүүдийн нийлбэртэй тэнцүү байна.  23-р мөр нь 24,25-р мөрийн нийлбэрээс их буюу тэнцүү байна.  31-р мөр нь 32,33-р мөрийн нийлбэрээс их буюу тэнцүү байна. 34-р мөр нь 35,36-р мөрийн нийлбэрээс их буюу тэнцүү байна.  50-р мөр нь 1-р мөрнөөс 12-р мөрийг хассан дүн байна.

Чанарын үнэлгээ
Мэдээллийн чанарыг  аж үйлдвэрийн дотоод борлуулалт болон импортын жилийн эцсийн  мэдээлэл болон татварын  мэдээлэл зэргээр  шалгах боломжтой.

Нууцлал
Статистикийн мэдээллийн нууцлалыг хангах талаар “Статистикийн тухай”  хуулийн 22 Дугаар зүйлийн дагуу мэдээллийн нууцлалыг хадгална.

Мэдээллийн засвар, цаг хугацааны (сезонный) тохируулга

Худалдааны аж ахуйн нэгжийн  үйл ажиллагааны  жилийн тайлан нь  бүтэн жилийн  мэдээллийг агуулж байгаа учир энд тусгайлан  улирлын нөлөөллийг  тооцох шаардлагагүй.

Мэдээллийн нарийвчлал   Data accuracy- Точность данных
Алдааны  хязгаарыг хэмжих шууд арга байхгүй бөгөөд  мэдээлэл цуглуулахад  баримтлах үнэлгээний хүрээнд нарийвчлагдана.

 

Энд дарж маягт асуулга үзэх

 
‹‹ БУЦАХ