Тооллого судалгаа
Сэдвээр
  Мэдээ судалгаа
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Маягт асуулга
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Тодорхойлолтууд
Статистикийн нэгж
Үзүүлэлт ба концепци
Хүснэгтийн стандарт тэмдэгт
  Мэдээллийн чанар аргачлал
Мэдээллийн чанар аргачлалын бодлого
Стандартын бодлого
  Стандарт ангилал
Салбарын ангилал
Ажил мэргэжлийн ангилал
Бүтээгдэхүүний ангилал
Газар зүйн ангилал
  Бусад ангилал
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Олон улсын холбоос
Олон улсын мета мэдээллийн ангилал
   XAA-9

Нэр: УРГАЦ ХУРААЛТ, ХАДЛАН ТЭЖЭЭЛ БЭЛТГЭЛИЙН МЭДЭЭ, ХАА-9

Статус : Актив (одоо авч байгаа)
Давтамж: Сарын мэдээ, 9,10,11-р саруудад

Бичлэгийн тоо: 28 х (нэг маягтад 28 мөр, 3 баганаар)

Энэ мэдээ нь  Аж ахуйн нэгж байгууллага, иргэд, ХЭАА-н тариалсан талбай, хураасан ургацын нийт хэмжээг хадлан тэжээлийн  гол нэр төрлөөр аймгуудаар  нэгтгэн авч улсын дүнг гаргах зориулалттай.
 
Судалгаа авсан онууд: 2002 оноос одоог хүртэл

Мэдээллийг хамгийн сүүлд авсан огноо – 2007.11 сар  

Тодорхойлолт:
Үр суулгасан газрын нийт талбайг тариалсан талбай гэх ба тухайн жилд ургацыг хурааж авсан газрын нийт талбай нь хураасан талбай болно. Тухайн жилд тариалсан бүх талбайгаас хураан авсан үр тариа, төмс, хүнсний ногоо, тэжээлийн ургамал, техникийн ургамлын нийт хэмжээ нь хураасан ургац болно.

Тайлагнах хугацаа: Календарийн жил
Цуглуулах үе: Мэдээг урд сарын сүүлийн 2 хоногт багтаан анхан шатны нэгжээс авна.

Мэдээллийн төрөл зүйл:

Хөдөө аж ахуй
Газар тариалан

Мэдээллийн эх үүсвэр ба арга зүй:

Үндсэн нэгж буюу зорилтот эх олонлог (түүвэр хийдэг эсэх): 
Монгол улсын хэмжээнд газар тариалан эрхэлж байгаа нэгж байгууллагуудын тариалалт, хураасан ургацын мэдээг өсөн нэмэгдсэн дүнгээр гаргаж авна.

Мэдээллийн эх үүсвэр
Аж ахуйн нэгж байгууллага (ХЭАА, ББНөхөрлөл, ЗБНөхөрлөл, Хоршоо, ХК, ХХК, Төрийн өмчит үйлдвэрийн газар, Төрийн бус байгууллага), өрхийн бэлтгэсэн хадлан, тэжээл, ургацын мэдээ. Баг хорооны засаг дарга нар нутаг дэвсгэртээ газар тариалан эрхэлж байгаа Аж ахуйн нэгж байгууллага (ХЭАА, ББНөхөрлөл, ЗБНөхөрлөл, Хоршоо, ХК, ХХК, Төрийн өмчит үйлдвэрийн газар, Төрийн бус байгууллага), өрхийн бэлтгэсэн хадлан, тэжээл, ургацын мэдээг батлагдсан графикт хугацаанд нь өсөн нэмэгдсэн дүнгээр гаргаж ҮСГ-т мэдээлнэ. Аж ахуйн нэгж байгууллагын хураасан ургацын мэдээг тухайн компаний агрономч графикт хугацаанд гаргаж сум, дүүрэгт мэдээлнэ.

Алдаа илрүүлэлт
Энэ маягтыг нөхөхдөө дүнг тариалалтын эцсийн мэдээний гүйцэтгэлтэй харьцуулах, 1, 4, 7, 10, 13,19-р мөрөнд нийт тариалсан талбайг 7-р сарын 25-нд ҮСГ-т явуулсан мэдээний дүнгээр, 2,5,8,11,14,20-р мөрөнд үүнээс нийт хураан авсан талбайг дүнгээр нь сугалж, тусад нь мэдээлнэ. Хэрэв нийт тариалсан талбайд өөрчлөлт орохоор бол өөрчлөлт хийх болсон тухайгаа нэмэлт тайлбарыг, албан бичгийн хамт ҮСГ-т ирүүлнэ.

Үнэлгээ
15-р мөрөнд байгаа хураасан ургац 16,17,18-р мөрөнд бичигдсэн дүнгээс бага байж болохгүй, тэнцүү буюу их байна.24-р мөрөнд 18-р мөрөнд бичигдсэн нийт хураасан даршны ургамлаас бэлтгэсэн даршы дүнгээр нь мэдээлнэ.
Чанарын үнэлгээ
Мэдээллийн чанарыг ямар нэг өөр эх үүсвэртэй харьцуулах, тооцооны ямар арга хэрэглэх зэргийг тодруулж өгнө.

 

Нууцлал
Статистикийн мэдээллийн нууцлалыг хангах талаар статистикийн хуулинд заасны дагуу тухайн мэдээллийн нууцлалыг хэрхэн хангах талаар оруулж өгнө.

Мэдээллийн засвар, цаг хугацааны (сезонный) тохируулга

Тариалсан талбай, хураасан ургацын мэдээлэл нь 10, 11, 12 дугаар саруудад улсын хэмжээнд нэгтгэгдэн дүгнэгдэх  бөгөөд тариалалтын эцсийн мэдээтэй  жишигдэж засварлагдан гардаг.

Мэдээллийн нарийвчлал   Data accuracy- Точность данных
Алдааны  хязгаарыг  хэмжих шууд арга байхгүй бөгөөд мэдээлэл цуглуулахад  баримтлах үнэлгээний хүрээнд нарийвчлагдана.

 

Энд дарж маягт асуулга үзэх

 
‹‹ БУЦАХ