Тооллого судалгаа
Сэдвээр
  Мэдээ судалгаа
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Маягт асуулга
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Тодорхойлолтууд
Статистикийн нэгж
Үзүүлэлт ба концепци
Хүснэгтийн стандарт тэмдэгт
  Мэдээллийн чанар аргачлал
Мэдээллийн чанар аргачлалын бодлого
Стандартын бодлого
  Стандарт ангилал
Салбарын ангилал
Ажил мэргэжлийн ангилал
Бүтээгдэхүүний ангилал
Газар зүйн ангилал
  Бусад ангилал
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Олон улсын холбоос
Олон улсын мета мэдээллийн ангилал
   XAA-8

 Нэр: ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЭЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖИЙН ТАРИАЛСАН ТАЛБАЙН 200... ОНЫ                                            ЖИЛИЙН ЭЦСИЙН МЭДЭЭ, ХАА-8

Статус : Актив (одоо авч байгаа)
Давтамж: Сарын мэдээ,  8-р сар

Бичлэгийн тоо: 150 х (нэг маягтад 29 мөрөөр)

Энэ мэдээ нь  аж ахуйн нэгж байгууллагын тариалсан талбайн нийт хэмжээг хөдөө аж ахуйн таримал ургамал, хадлан тэжээлийн  гол нэр төрлөөр  аж ахуйн нэгжээр, аймгуудаар  нэгтгэн авч улсын дүнг гаргах зориулалттай.
 
Судалгаа авсан онууд: 2002 оноос одоог хүртэл
Мэдээллийг хамгийн сүүлд авсан огноо – 2007.8 сар  

Тодорхойлолт:
Жилийн турш газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг, тариалалт хийж тодорхой хэмжээний ургац хураан авдаг, түүнээсээ ашиг орлого олдог бүх компани, хоршооноос нэгбүрчлэн авна.
-         Тухайн компани, хоршооны эзэмшилд байдаг, газар тариалангийн зориулалтаар ашигладаг нийт талбайн хэмжээг эргэлтийн талбай гэнэ.
-         Үр суулгасан газрын нийт талбай нь тариалсан талбай болно. Усалгаатай талбай гэдэгт жилийн туршид эсвэл тодорхой хугацаанд шуудуу татаж услах, цистерн буюу хувингаар услах, бороожуулах машин зэрэг бүх төрлийн услах хэрэгслийг ашигласан талбайг оруулна.
-         Тариалангийн талбайн бүртгэлд байгаа боловч 2 хүртэл жил боловсруулаагүй, ашиглаагүй газрыг өнжөөсөн талбай гэнэ.
-         Дараа жил таримал тарих талбайг урьдчилан боловсруулж бэлтгэсэн газрын нийт талбайн хэмжээг уринш хийсэн талбай гэнэ.
-         Ургацын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор бордоо, хортон шавьж устгах бодис хэрэглэсэн бол бордоо, хортон шавьж устгах бодис хэрэглэсэн талбай  болно.

Тайлагнах хугацаа: Календарийн жил
Цуглуулах үе: Мэдээг 7-р сарын 10-ны дотор анхан шатны нэгжээс авна.

Мэдээллийн төрөл зүйл:

Хөдөө аж ахуй
Газар тариалан

Мэдээллийн эх үүсвэр ба арга зүй:
Үндсэн нэгж буюу зорилтот эх олонлог (түүвэр хийдэг эсэх): 
Монгол улсын хэмжээнд газар тариалан эрхэлж байгаа нэгж байгууллагуудын тариалалтын мэдээг өсөн нэмэгдсэн дүнгээр гаргаж авна.

Мэдээллийн эх үүсвэр
Аж ахуйн нэгж байгууллага (ХЭАА, ББНөхөрлөл, ЗБНөхөрлөл, Хоршоо, ХК, ХХК, Төрийн өмчит үйлдвэрийн газар, Төрийн бус байгууллага)-ын тариалсан талбайн мэдээ. Баг хорооны засаг дарга нар нутаг дэвсгэртээ газар тариалан эрхэлж байгаа Аж ахуйн нэгж байгууллага (ХЭАА, ББНөхөрлөл, ЗБНөхөрлөл, Хоршоо, ХК, ХХК, Төрийн өмчит үйлдвэрийн газар, Төрийн бус байгууллага)-ын тариалсан талбайн мэдээг батлагдсан графикт хугацаанд нь өсөн нэмэгдсэн дүнгээр гаргаж ҮСГ-т мэдээлнэ. Аж ахуйн нэгж байгууллагын тариалсан талбайн мэдээг тухайн компаний агрономч графикт хугацаанд гаргаж сум, дүүрэгт мэдээлнэ.

Алдаа илрүүлэлт
Энэ маягтыг нөхөхдөө дүнг тариалалтын өмнөх мэдээний гүйцэтгэлтэй харьцуулна.
Багана 1 > = Багана (2+4+5)
Багана 2 < = Багана 1
Багана 3 < = Багана 2
Багана 4 < = Багана 2
Багана 5 < = Багана 2
Багана 6 < = Багана 2
Багана 2 > = Багана (6+7)

Үнэлгээ
1-р мөрөнд байгаа эргэлтийн талбайн дүн 2, 4, 5-р багануудын дүнгийн нийлбэртэй тэнцүү буюу их байна.
Чанарын үнэлгээ
Нууцлал
Статистикийн хуулинд заасны дагуу тухайн  байгууллагын мэдээллийн нууцлалыг  хадгална.

Мэдээллийн засвар, цаг хугацааны (сезонный) тохируулга
Тариалсан талбайн мэдээлэл нь 11, 12 дугаар саруудад улсын хэмжээнд нэгтгэгдэн дүгнэгдэж, засварлагдан гардаг.

 Мэдээллийн нарийвчлал 

Энд дарж маягт асуулга үзэх

 
‹‹ БУЦАХ