Нэр: ТАРИАЛСАН ТАЛБАЙН МЭДЭЭ, ХАА-7
Статус : Актив (одоо авч байгаа) Давтамж: Сарын мэдээ, 5, 6, 7-р саруудад
Бичлэгийн тоо: 22 х (нэг маягтад 16 мөрөөр)
Энэ мэдээ нь Аж ахуйн нэгж байгууллага, иргэд, ХЭАА-н тариалсан талбай хэмжээг ургацын гол нэр төрлөөр аймгуудаар нэгтгэн авч улсын дүнг гаргах зориулалттай. Судалгаа авсан онууд: 1970 оноос одоог хүртэл
Мэдээллийг хамгийн сүүлд авсан огноо – 2007.07сар
Тодорхойлолт: Хөдөө аж ахуйн ургамлыг тариалсан талбайг тариалангийн талбай гэх ба үр суулгасан газрын нийт талбай нь тариалсан талбай болно. Усалгаатай талбай гэдэгт жилийн туршид эсвэл тодорхой хугацаанд шуудуу татаж услах, цистерн буюу хувингаар услах, бороожуулах машин зэрэг бүх төрлийн услах хэрэгслийг ашигласан талбайг оруулна. Тухайн талбайд тариалалт хийхэд ашигласан нийт үрийн хэмжээг биет хэмжээгээр нь, тонноор бичнэ. Нийт үрийн хэмжээ гэдэг нь өөрийн аж ахуйн дотоодын нөөц, улсаас болон аж ахуйн нэгжээс гэрээгээр авсан зээлийн үр болон бэлэн мөнгөөр худалдаж авсан үрийн дүнгээр бичигдэнэ.
Хөдөө аж ахуйн ургамлыг тариалсан талбайг тариалангийн талбай гэх ба үр суулгасан газрын нийт талбай нь тариалсан талбай болно.
Тайлагнах хугацаа: Календарийн жил Цуглуулах үе: Мэдээг 5, 6, 7 сарын 1-ний дотор анхан шатны нэгжээс авна.
Мэдээллийн төрөл зүйл:
Хөдөө аж ахуй Газар тариалан
Мэдээллийн эх үүсвэр ба арга зүй:
Үндсэн нэгж буюу зорилтот эх олонлог (түүвэр хийдэг эсэх): Монгол улсын хэмжээнд газар тариалан эрхэлж байгаа нэгж байгууллагуудын тариалалтын мэдээг өсөн нэмэгдсэн дүнгээр гаргаж авна.
Мэдээллийн эх үүсвэр Баг хорооны засаг дарга нар нутаг дэвсгэртээ газар тариалан эрхэлж байгаа Аж ахуйн нэгж байгууллага (ХЭАА, ББНөхөрлөл, ЗБНөхөрлөл, Хоршоо, ХК, ХХК, Төрийн өмчит үйлдвэрийн газар, Төрийн бус байгууллага), өрхийн тариалсан талбайн мэдээг батлагдсан графикт хугацаанд нь өсөн нэмэгдсэн дүнгээр гаргаж ҮСГ-т мэдээлнэ. Аж ахуйн нэгж байгууллагын тариалсан талбайн мэдээг хариуцсан тухайн компаний агрономч графикт хугацаанд гаргаж сум, дүүрэгт мэдээлнэ.
Алдаа илрүүлэлт Энэ маягтыг нөхөхдөө дүнг тариалалтын өмнөх сарын мэдээний гүйцэтгэлтэй харьцуулж өмнөх сараас буурсан эсэхийг шалгана. 1-р мөрөнд байгаа тариалсан талбай 2-р мөрөнд бичигдсэн дүнгээс бага байж болохгүй, тэнцүү буюу их байна. 4-р мөрөнд байгаа дүн 5-аас 11-р мөрөнд бичигдсэн дүнгийн нийлбэртэй тэнцүү байна. 12-р мөрний дүн 13-15-р мөрний дүнгийн нийлбэртэй тэнцүү буюу их байна.
Үнэлгээ Чанарын үнэлгээ Нууцлал
Мэдээллийн засвар, цаг хугацааны (сезонный) тохируулга
Тариалсан талбайн мэдээлэл нь 10, 11, 12 дугаар саруудад улсын хэмжээнд нэгтгэгдэн дүгнэгдэх бөгөөд тариалалтын эцсийн мэдээтэй жишигдэж засварлагдан гардаг.
Мэдээллийн нарийвчлал
Энд дарж маягт асуулга үзэх |