Нэр: ТОМ МАЛЫН ЗҮЙ БУСЫН ХОРОГДЛЫН МЭДЭЭ, ХАА-2
Статус: Актив (одоо авч байгаа) Давтамж: Сарын мэдээ, сар бүр
Бичлэгийн тоо: 18, (нэг маягтад 3 мөр, 6 баганаар) Энэ мэдээ нь тухайн нутаг дэвсгэрийн малтай өрх, аж ахуйн нэгжийн малын зүй бус хорогдлын мэдээг малын төрлөөр аймгуудаар нэгтгэн авч улсын дүнг гаргах зориулалттай.
Судалгаа авсан онууд: 1960 оноос одоог хүртэл
Мэдээллийг хамгийн сүүлд авсан огноо – 2007.10 сар
Тодорхойлолт: Том малын зүй бус хорогдлын мэдээ. Баг хорооны засаг дарга нар нутаг дэвсгэртээ байгаа малтай өрх, аж ахуйн нэгж байгууллага (ХЭАА, ББНөхөрлөл, ЗБНөхөрлөл, Хоршоо, ХК, ХХК, Төрийн өмчит үйлдвэрийн газар, Төрийн бус байгууллага)-ын малын зүй бус хорогдлын мэдээг батлагдсан графикт хугацаанд нь өсөн нэмэгдсэн дүнгээр гаргаж ҮСГ-т мэдээлнэ. Малын зүй бус хорогдолд өвчний (халдвартай, халдваргүй) хорогдол, гэнэтийн аюулын (цас зуд, үер ус, гал түймэр, аянга цахилгаан зэрэг) хорогдол, бусад шалтгааны (малын хариулга, арчилгаа маллагаатай холбогдон гарсан) хорогдлыг оруулна. Тайлагнах хугацаа: Календарийн жил Цуглуулах үе: Мэдээг сар бүрийн 1-нд баг, хорооноос сум дүүрэгт; 2-нд сум, дүүргээс аймаг, нийслэлд; 4-нд аймаг, нийслэлээс ҮСГ-т электрон шуудангаар ирүүлнэ.
Мэдээллийн төрөл зүйл:
Хөдөө аж ахуй Мал аж ахуй
Мэдээллийн эх үүсвэр ба арга зүй:
Үндсэн нэгж буюу зорилтот эх олонлог (түүвэр хийдэг эсэх): Монгол улсын хэмжээнд мал аж ахуй эрхэлж байгаа өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын том малын зүй бус хорогдлын мэдээг өсөн нэмэгдсэн дүнгээр нэлэнхүй гээр гаргаж авна. Түүвэр хийдэггүй.
Мэдээллийн эх үүсвэр Монгол улсын хэмжээнд баг, хорооны засаг дарга нар нутаг дэвсгэртээ мал аж ахуй эрхэлж байгаа өрх, аж ахуйн нэгж байгууллага (ХЭАА, ББНөхөрлөл, ЗБНөхөрлөл, Хоршоо, ХК, ХХК, Төрийн өмчит үйлдвэрийн газар, Төрийн бус байгууллага)-ын хорогдсон том малын мэдээг батлагдсан графикт хугацаанд нь өсөн нэмэгдсэн дүнгээр гаргаж ҮСГ-т мэдээлнэ
Алдаа илрүүлэлт Хорогдсон том малын тоо өвчнөөр хорогдсон малын тоотой тэнцүү буюу их байна. Хорогдсон хээлтэгч хорогдсон том малаас бага буюу тэнцүү байна.
Үнэлгээ
Чанарын үнэлгээ
Нууцлал
Мэдээллийн засвар, цаг хугацааны (сезонный) тохируулга
Мэдээллийн нарийвчлал Data accuracy- Точность данных
Энд дарж маягт асуулга үзэх |