Тооллого судалгаа
Сэдвээр
  Мэдээ судалгаа
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Маягт асуулга
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Тодорхойлолтууд
Статистикийн нэгж
Үзүүлэлт ба концепци
Хүснэгтийн стандарт тэмдэгт
  Мэдээллийн чанар аргачлал
Мэдээллийн чанар аргачлалын бодлого
Стандартын бодлого
  Стандарт ангилал
Салбарын ангилал
Ажил мэргэжлийн ангилал
Бүтээгдэхүүний ангилал
Газар зүйн ангилал
  Бусад ангилал
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Олон улсын холбоос
Олон улсын мета мэдээллийн ангилал
   ТББ-1

Нэр: ТӨРИЙН БУС БОЛОН ОЛОН НИЙТИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРЛОГО, ЗАРЛАГЫН 200. . . ОНЫ . . . -Р УЛИРЛЫН ТАЙЛАН

Статус : Актив (одоо авч байгаа)
Давтамж: Улирлын тутамд

Бичлэгийн тоо: 3 хэсгээс бүрдэнэ.

Судалгаа авсан онууд:
Мэдээллийг хамгийн сүүлд авсан огноо – 2006.11 сар

Тодорхойлолт:
Аж ахуйн нэгж байгууллага (ХЭАА, ББНөхөрлөл, ЗБНөхөрлөл, Хоршоо, ХК, ХХК, Төрийн өмчит үйлдвэрийн газар, Төрийн бус байгууллага), өрхийн бэлтгэсэн хадлан, тэжээл, ургацын мэдээ. Баг хорооны засаг дарга нар нутаг дэвсгэртээ газар тариалан эрхэлж байгаа Аж ахуйн нэгж байгууллага (ХЭАА, ББНөхөрлөл, ЗБНөхөрлөл, Хоршоо, ХК, ХХК, Төрийн өмчит үйлдвэрийн газар, Төрийн бус байгууллага), өрхийн бэлтгэсэн хадлан, тэжээл, ургацын мэдээг батлагдсан графикт хугацаанд нь өсөн нэмэгдсэн дүнгээр гаргаж ҮСГ-т мэдээлнэ. Аж ахуйн нэгж байгууллагын хураасан ургацын мэдээг тухайн компаний агрономч графикт хугацаанд гаргаж сум, дүүрэгт мэдээлнэ. Үр тарианы хураасан талбай гэдэг нь ангилан хадсанаас цайруулсан болон шууд хураасан талбайн нийлбэр болно.
Тайлагнах хугацаа: Календарийн жил
Цуглуулах үе:

1. Тодруулсан хэсгийн үзүүлэлтүүдийг төрийн бус ба олон нийтийн байгууллагууд улирал бүрийн дараа сарын 15-ны дотор аймаг, нийслэл (дүүрэг)-ийн статистикийн албанд ирүүлнэ.
2. Аймаг, нийслэлийн статистикийн хэлтэс, тасаг нь ҮСГ-т улирлын дараа сарын 21-нд е-mail-ээр ирүүлнэ.

Мэдээллийн төрөл зүйл: Төрийн бус болон олон нийтийн байгууллагын орлого, зарлагын мэдээ

Мэдээллийн эх үүсвэр ба арга зүй: .
Төрийн бус байгууллагын нэмэгдэл өртөгийн тооцооны мэдээллийн эх үүсвэр нь ҮСГ-ын даргын 2002 оны 37 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн бус байгууллагын улирлын тайлан” ТББ-1 маягтаар төрийн бус байгууллагуудаас мэдээллийг цуглуулан авч нэгтгэдэг.

Мэдээллийн эх үүсвэр
Бизнес регистрийн санд үйл ажиллагаа явуулж байгаа гэж бүртгэгдсэн олон улсын эдийн засгийн үйл ажиллагааны стандарт ангиллын О.Нийгэм, бие хүнд үзүүлэх бусад үйлчилгээний салбарын 9111, 9112, 9120, 9192, 9199 дэд бүлэгт хамрагдах байгууллагууд болно. Өөрөөр хэлбэл бизнесийн чиглэл болон нутаг дэвсгэр, улс төрийн сонирхол нэгтэй гишүүдийг нэгтгэсэн байгууллага, эвсэл холбоод, мэргэжлийн чиглэлээр онол, техник, арга барилыг онцлон сонирхсон гишүүдээс бүрдсэн байгууллагууд, үйлдвэрчний эвлэлүүд, улс төрийн болоод түүний залуучуудын туслах байгууллагууд, олон нийтийн үйл хэргийг дэмжих залуучууд, оюутны болон скаутын холбоо, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, өндөр настны зөвлөл, сонирхогчдын бүх төрлийн бүлгэм, холбоо зэрэг олон нийтийн бусад байгууллагууд хамрагдана.

Алдаа илрүүлэлт

Хэсэг 1. Хаягийн хэсэг

ТББОНБ-ын хаягийн хэсэг нь ҮСГ-ын ТББОНБ-ын санд өөрчлөлт, баяжилт хийхэд чухал ач холбогдолтой мэдээлэл юм. Хаягийн хэсэг нь тухайн байгууллагын оршин байгаа хаяг, харилцах хаяг гэдэг нь мэдээллийг тухайн газраас авах хаяг болно.

Хэсэг 2. Эдийн засгийн үзүүлэлт

1-р мөрөнд үйл ажиллагаа явуулж олсон нийт орлогын хэмжээг нөхнө.

15 мөрөнд бусад орлогын хэмжээг нөхнө.

17-38-р мөрний үзүүлэлтүүдийг СТ-2 болон зохих зардлын дансуудаас авч нөхөн дүнг 16-р мөрөнд дүгнэнэ.

17-р мөрөнд үндсэн ба нэмэгдэл цалин хөлс, шагнал, цалинд олгосон бүтээгдэхүүн, хоол түлээ нүүрс, байрны хөнгөлөлт зэрэг орно.

26-р мөрөнд нийгмийн даатгалын шимтгэлээс бусад даатгалыг нөхнө. Ж: хөрөнгийн даатгал г.м

31-р мөрөнд үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангахтай холбогдсон урсгал засвар, үйлчилгээний зардал орно. Үйлдвэрлэлийн хэрэгслийг өргөтгөх, шинэчлэхтэй холбогдсон зардал нь капиталыг бий болгох зардал буюу хөрөнгө оруулалтанд тооцогдох тул энд орохгүй.

38-р мөрөнд бусад зардалын нийт дүнг нөхнө.

39-р мөрөнд Нийт ажиллагсдын тоог жилийн дунджаар тооцож нөхнө.
Олон улсын нэгдсэн ангиллын дагуу ажиллагсдыг бүтэн, бүтэн бус цагаар ажилладаг ажиллагсад гэж ангилдаг. Бүтэн цагаар ажиллагсад гэдэгт хөдөлмөрийн хуулиар тогтоосон цагийн дагуу ажилладаг ажиллагсад, бүтэн бус цагаар ажиллагсдад хэд хэдэн байгууллагад гэрээгээр ажилладаг, амралт, чөлөөт цагаараа ажилладаг, хуулийн дагуу богиносгосон цагаар ажиллагсдадыг оруулна.

42-р мөрөнд эмэгтэй ажиллагсдын тоог нөхнө.

Хэсэг 3. Yндсэн хөрөнгийн нийт хуримтлал

Нийт хөрөнгийн хуримтлал нь тайлант хугацаанд үйлдвэрлэгчээс шинээр эзэмшсэн үндсэн хөрөнгийн нийт өртгөөс ашиглалтаас хасагдсан үндсэн хөрөнгийн өртгийг хасч, дээр нь аж ахуйн нэгж, байгууллага өөрөө үйлдвэрлээгүй боловч, үйл ажиллагааных нь үр дүнд бий болсон өртгийг нэмсэн дүнгээр тодорхойлогдоно. Газрын үржил шимийг сайжруулах зорилгоор зарцуулсан хөрөнгө, тоног төхөөрөмжийг шинэчлэх, өргөтгөхтэй холбогдон гарсан зардал зэрэг нь энд орно.
Үндсэн хөрөнгө нь хөрөнгийн хуримтлалын бүрэлдэхүүн хэсэг бөгөөд үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон нэг жилээс дээш хугацаанд үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд давтан эсвэл үргэлжлэн ашиглагддаг биет ба биет бус хөрөнгөөс бүрдэнэ. Нийт хөрөнгийн хуримтлалд бэлэглэсэн, үнэ төлбөргүй шилжүүлсэн хөрөнгийг оруулж тооцно.
Мөр (49) бусад байгууламж гэсэн хэсэгт орон сууцны болон орон сууцны бус барилгаас бусад байгууламжууд, тухайлбал гудамж, суваг шуудуу зэрэг байгууламжууд орно.
Мөр (56) ажлын болон ашиг шимийн мал, амьтан гэсэн хэсэгт хувь хүн, байгууллагын хяналт, удирдлагын дор бүтээгдэхүүнийг давтан үйлдвэрлэх зорилгоор өсгөж буй үржлийн, сүүний чиглэлийн мал, ажлын мал, нэг жилээс дээш хугацаанд ашиг шимээ өгдөг мал, амьтныг оруулна. Тухайн жилд бойжуулсан төлөөс бусад мал, амьтныг өсөж үрждэг хөрөнгөд тооцно.
Мөр (57) олон наст ургамал гэсэн хэсэгт нэг жилээс дээш хугацаанд ургац авах зорилгоор ургуулж байгаа жимс, жимсгэний мод болон бусад таримал, модыг оруулна.
Мөр (62) бусад биет бус хөрөнгө гэсэн хэсэгт үйлдвэрлэлийн хэрэглээ нь хязгаарлагдмал, зөвхөн тухайн нэгжид өмчлөх эрх нь хадгалагддаг, эсвэл өөр нэгжид лиценцээр эзэмшүүлсэн хөрөнгө орно.
Мөр (73) бусад үнэт зүйлс гэсэн хэсэгт ямар нэгэн ангилалд ороогүй, жишээ нь үнэт чулуу, металлаар хийсэн үнэ цэнэтэй цуглуулга, гоёлын зүйлс орно.

Үнэлгээ

  • Үйл ажиллагааны нийт орлого мөр 1 = мөр (2 : 5)+ (9:15).
  • Зээлийн болон төсөл хэрэгжүүлэх зорилгоор олсон орлого мөр 5 =мөр (6 : 8)
  • Нийт зарлага мөр 16 = мөр (17 : 38)
  • Нийт ажиллагсдын тоо мөр 39 = мөр (40 + 41)
  • Yндсэн хөрөнгө мөр 44 = мөр (45 + 58)
  • Биет хөрөнгө мөр 45 = мөр (46+47+51+52+55)
  • Биет бус хөрөнгө мөр 58 = мөр (59 : 62)
  • Материаллаг эргэлтийн хөрөнгө мөр 63 = мөр (64+65+ 68+69
  • Yнэт зүйлс мөр 70 = мөр (71 : 73) байна.

Чанарын үнэлгээ
Мэдээллийн чанарыг ямар нэг өөр эх үүсвэртэй харьцуулах, тооцооны ямар арга хэрэглэх зэргийг тодруулж өгнө.

Нууцлал
Байгууллагын мэдээллийн нууцыг “Байгууллагын нууцын тухай” Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлийн 2 дугаар заалт, “Статистикийн тухай” Монгол Улсын хуулийн 22 дугаар зүйлийн 3 дугаар заалтын дагуу тус тус нууцлан хадгална.

Мэдээллийн засвар, цаг хугацааны (сезонный) тохируулга

Мэдээллийн нарийвчлал Data accuracy- Точность данных
Энд алдааны хязгаар ямар байх (вариацын коэффициентын ямар утганд сайн, дунд, муу гэх зэргийг тогтоодог бол түүнийг бичиж өгөх), ерөнхий хамралтын хэмжээ хэдэн хувь байх ёстой зэргийг зааж өгөх.
Энэ мэдээний хувьд дараах байдлаар тодорхойлсон болно: Алдааны хязгаарыг хэмжих шууд арга байхгүй бөгөөд мэдээлэл цуглуулахад баримтлах үнэлгээний хүрээнд нарийвчлагдана.

Энд дарж маягт асуулга үзэх

 
‹‹ БУЦАХ