Нэр: Суурин хүн амын жилийн эцсийн тайлан, ХА-3 Статус: Актив (одоо авч байгаа) Давтамж: Жилд 1 удаа
Бичлэгийн тоо: 2 х (нэг маягтад 28 мөрөөр)
Энэ мэдээ нь хүн ам, өрхийн мэдээг аймаг, нийслэл, сум, дүүргээр нэгтгэн авч улсын дүнг гаргах зориулалттай. Судалгаа авсан онууд: 1996 одоог хүртэл
Мэдээллийг хамгийн сүүлд авсан огноо – 2007 оны 1 сар
Тодорхойлолт: Тухайн баг, хорооны нутаг дэвсгэрт 6 сараас дээш хугацаагаар оршин суугаа бүх хүнийг суурин хүн ам гэнэ. Харин 6 сараас доош хугацаагаар түр эзгүй байгаа байнга оршин суудаг хүмүүсийг суурин хүн амын бүртгэлд оруулна. Хүн ам, өрхийн тоог хот, тосгон, сумын төв, хөдөөгөөр гаргана. Ураг төрлийн болон гэр бүлийн холбоотой нэг орон байранд хамт амьдардаг, нэгдмэл төсөвтэй, хүнс, амьдралын наад захын бусад хэрэгцээгээ хамтран хангадаг нэг буюу хэсэг бүлэг хүмүүсийг өрх гэж үзнэ. Тайлагнах хугацаа: Календарийн жил Цуглуулах үе: Мэдээг жил бүрийн 12 сарын 25-нд багтаан анхан шатны нэгжээс авна.
Мэдээллийн төрөл зүйл: Хүн ам, өрх
Мэдээллийн эх үүсвэр ба арга зүй:
Үндсэн нэгж буюу зорилтот эх олонлог (түүвэр хийдэг эсэх): Монгол улсын хэмжээнд нийт өрхийн хэмжээнд хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр хөтөлж, хүн ам, өрхийн мэдээллээ гаргаж авна.
Мэдээллийн эх үүсвэр Суурин хүн амын жилийн эцсийн тайланг аймаг, нийслэлийн статистикийн газар сум, дүүргийн дүнгээр нэгтгэж ҮСГ-т мэдээлнэ. Багийн засаг дарга графикт хугацаанд сум, дүүрэгт мэдээлнэ.
Алдаа илрүүлэлт Суурин хүн амын жилийн эцсийн тайланг маягтын дагуу нөхөхдөө Хүснэгт 1-ийн 1-р мөрний дүн, Хүснэгт 2-ын 1-мөрний дүнтэй тэнцүү байна. Мөн хүснэгт 1-ийн 2, 3 баганын нийлбэр нь багана 1-тэй тэнцүү байна. Мөн мөр 2-оос 6-гийн нийлбэр 7-р мөртэй, мөр 8-аас 12-ын нийлбэр мөр 13-той, мөр 14-өөс 18-ын нийлбэр мөр 19-тэй, мөр 20-оос 24-ийн нийлбэр мөр 25-тай, мөр 26-гаас 30-ийн нийлбэр мөр 31-тэй, мөр 32-оос 36-гийн нийлбэр мөр 37-той, мөр 38-аас 42-ийн нийлбэр мөр 43-тай, мөр 44-өөс 48-ын нийлбэр мөр 49-тэй, мөр 50-аас 54-ийн нийлбэр мөр 55-тай, мөр 56-гаас 60-ын нийлбэр мөр 61-тэй, мөр 62-оос 66-гийн нийлбэр мөр 67-той, мөр 68-аас 72-ын нйилбэртэй мөр 73-тай, мөр 74-өөс 78-ын нийлбэр мөр 79-тэй, мөр 80-аас 84-ийн нийлбэр мөр 85-тай, мөр 86-гаас 90-ийн нийлбэр мөр 91-тэй, мөр 92-оос 96-гийн нийлбэр мөр 97-тай, мөр 98-аас 102-ын нийлбэр мөр 103-тай, мөр 104-өөс 108-ын нийлбэр мөр 109-тэй, мөр 110-аас 114-ийн нийлбэр мөр 115-тай, мөр 116-гаас 120-ын нийлбэр мөр 121-тэй, мөр 7, 13, 19, 25, 31, 37, 43, 49, 55, 61, 67, 73, 79, 85, 91, 97, 103, 109, 115, 121, 122-ын нийлбэр мөр 1-тэй тус тус тэнцүү байна. Тус тайлангийн Хүснэгт 2-ын мөр 1 нь мөр 2, 3-ын нийлбэртэй, багана 1 нь багана 2-оос 5-ын нийлбэртэй тус тус тэнцүү байна. Тайланг ҮСГ-т ирүүлсний дараагаар өөрчлөлт орохоор бол өөрчлөлт хийх болсон тухайгаа нэмэлт тайлбарыг, албан бичгийн хамт ҮСГ-т ирүүлнэ.
Үнэлгээ Хүснэгт 1-ийн 1-р багана 2, 3-р баганаас, хүснэгт 2-ын 1-р багана 2-оос 5-р баганаас тус тус их байна.
Чанарын үнэлгээ Мэдээллийн чанарыг ямар нэг өөр эх үүсвэртэй харьцуулах зүйл байхгүй.
Нууцлал Статистикийн мэдээллийн нууцлалыг хангах талаар статистикийн хуулинд заасны дагуу хувь хүний мэдээллийн нууцлалыг хангаж, дэлгэрэнгүй хувь хүнтэй холбоотой мэдээллийг нэгтгэж гаргадаггүй болно.
Мэдээллийн засвар, цаг хугацааны (сезонный) тохируулга Суурин хүн амын жилийн эцсийн тайланг аймаг, нийслэлийн статистикийн газар сум, дүүргийн дүнгээр нэгтгэж ҮСГ-т мэдээлнэ. Багийн засаг дарга графикт хугацаанд сум, дүүрэгт мэдээлнэ. ҮСГазар аймгуудаас ирсэн мэдээллийг балансын хувьд шалгалт хийж, алдаатай мэдээлэл дамжуулсан эсэхийг нь тодорхойлж, алдаа гарсан тохиолдолд алдааны тайлбарыг албан тоотоор авч, мэдээг засварлан суурин хүн амын мэдээг гаргадаг.
Мэдээллийн нарийвчлал Алдааны хязгаарыг хэмжих шууд арга байхгүй бөгөөд мэдээлэл цуглуулахад баримтлах үнэлгээний хүрээнд нарийвчлагдана.
Энд дарж маягт асуулга үзэх |