Нэр:Нийслэл, аймгийн хооронд шилжин суурьшсан хүн амын жилийн эцсийн тайлан, ХА-2 Статус: Актив (одоо авч байгаа) Давтамж: Жилд 1 удаа
Бичлэгийн тоо: 4 х (нэг маягтад 28 мөрөөр)
Энэ мэдээ нь шилжиж ирсэн болон шилжиж явсан иргэд, өрхийн мэдээг аймаг, нийслэл, сум, дүүргээр нэгтгэн авч улсын дүнг гаргах зориулалттай. Судалгаа авсан онууд: 1996 одоог хүртэл
Мэдээллийг хамгийн сүүлд авсан огноо – 2007 оны 1 сар
Тодорхойлолт: Монгол Улсын “Иргэний бүртгэлийн тухай” хуулийн 25 дугаар зүйл, Монгол Улсын засгийн газрын 2002 оны 214 дүгээр тогтоолоор батлагдсан журманд “Иргэн байнга оршин сууж байгаа засаг захиргааны нэг нэгжээс нөгөөд 180 хоногоос дээш хугацаагаар оршин суурьших гэнэ”; 26 дугаар зүйлд “Иргэнийг аймгаас аймагт, аймгаас нийслэлд, нийслэлээс аймагт шилжих суурьших хөдөлгөөнийг зохицуулж бүртгэх, мэдээлэх ажлыг аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар эрхэлнэ.” гэж заасан нь тайлангийн үзүүлэлтүүдийг тодорхойлох эрх зүйн үндэслэл болж байгаа юм.Шилжиж ирсэн, явсан өрх гэдэгт Монгол Улсын засгийн газрын 2002 оны 214 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын нутаг дэвсгэрт иргэн шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх, мэдээлэх журмын 2.1 болон 2.2 заасан журмын дагуу өрхийн ам бүлийн бүх гишүүд нэг өргөдлөөр шилжин суурьшсэн өрхийн тоог хамруулна. Тайлагнах хугацаа: Календарийн жил Цуглуулах үе: Мэдээг жил бүрийн дараа оны 1 сарын 10-нд багтаан анхан шатны нэгжээс авч, ҮСГ-т мөн сарын 21-нд телехолболтоор дамжуулдаг.
Мэдээллийн төрөл зүйл: Шилжиж ирсэн болон шилжиж явсан иргэд, өрх
Мэдээллийн эх үүсвэр ба арга зүй:
Үндсэн нэгж буюу зорилтот эх олонлог (түүвэр хийдэг эсэх): Монгол улсын хэмжээнд 180 хоногоос дээш хугацаагаар засаг захиргааны нэг нэгжээс нөгөөд оршин суух хөдөлгөөнд оролцсон нийт иргэд болон өрхийн тоог гаргана.
Мэдээллийн эх үүсвэр Суурин хүн амын жилийн эцсийн тайланг аймаг, нийслэлийн статистикийн газар сум, дүүргийн дүнгээр нэгтгэж ҮСГ-т мэдээлнэ. Багийн засаг дарга графикт хугацаанд сум, дүүрэгт мэдээлнэ.
Алдаа илрүүлэлт Тайланг ҮСГ-т ирүүлсний дараагаар өөрчлөлт орохоор бол өөрчлөлт хийх болсон тухайгаа нэмэлт тайлбарыг, албан бичгийн хамт ҮСГ-т ирүүлнэ.
Үнэлгээ Хүснэгт 1-ийн 1-р багана 2, 3-р баганаас, хүснэгт 2-ын 1-р багана 2-оос 5-р баганаас тус тус их байна.
Чанарын үнэлгээ Мэдээллийн чанарыг ямар нэг өөр эх үүсвэртэй харьцуулах зүйл байхгүй.
Нууцлал Статистикийн мэдээллийн нууцлалыг хангах талаар статистикийн хуулинд заасны дагуу хувь хүний мэдээллийн нууцлалыг хангаж, дэлгэрэнгүй хувь хүнтэй холбоотой мэдээллийг нэгтгэж гаргадаггүй болно.
Мэдээллийн засвар, цаг хугацааны (сезонный) тохируулга Нийслэл, аймгийн хооронд шилжин суурьшсан хүн амын жилийн эцсийн тайланг аймаг, нийслэлийн статистикийн газар сум, дүүргийн дүнгээр нэгтгэж ҮСГ-т мэдээлнэ. Багийн засаг дарга графикт хугацаанд сум, дүүрэгт мэдээлнэ. ҮСГазар аймгуудаас ирсэн мэдээллийг балансын хувьд шалгалт хийж, алдаатай мэдээлэл дамжуулсан эсэхийг нь тодорхойлж, алдаа гарсан тохиолдолд алдааны тайлбарыг албан тоотоор авч, мэдээг засварлан суурин хүн амын мэдээг гаргадаг.
Мэдээллийн нарийвчлал Алдааны хязгаарыг хэмжих шууд арга байхгүй бөгөөд мэдээлэл цуглуулахад баримтлах үнэлгээний хүрээнд нарийвчлагдана.
Энд дарж маягт асуулга үзэх |