Тооллого судалгаа
Сэдвээр
  Мэдээ судалгаа
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Маягт асуулга
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Тодорхойлолтууд
Статистикийн нэгж
Үзүүлэлт ба концепци
Хүснэгтийн стандарт тэмдэгт
  Мэдээллийн чанар аргачлал
Мэдээллийн чанар аргачлалын бодлого
Стандартын бодлого
  Стандарт ангилал
Салбарын ангилал
Ажил мэргэжлийн ангилал
Бүтээгдэхүүний ангилал
Газар зүйн ангилал
  Бусад ангилал
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Олон улсын холбоос
Олон улсын мета мэдээллийн ангилал
   XA-1

Нэр: Хүн амын ердийн хөдөлгөөний хагас жил, бүтэн жилийн тайлан, ХА-1
Статус : Актив (одоо авч байгаа)
Давтамж: Жилд 2 удаа

Бичлэгийн тоо: 5 х (нэг маягтад 28 мөрөөр)

Энэ мэдээ нь  хүн амын ердийн хөдөлгөөний мэдээ болох төрөлт, нас баралт болон гэрлэлт, цуцлалт, үрчлэлтийн мэдээг аймаг, нийслэл, сум, дүүргээр нэгтгэн авч улсын дүнг гаргах зориулалттай.
 
Судалгаа авсан онууд: 1996 одоог хүртэл

Мэдээллийг хамгийн сүүлд авсан огноо – 2007 оны 7 сар  

Тодорхойлолт:
Төрсөн хүүхдийн тоонд тайлант онд амьд төрсөн болон урьд онуудад төрсөн боловч тухайн тайлант онд бүртгүүлсэн хүүхдийг хамааруулж  хүйс, хот, хөдөө, төрүүлсэн эхийн насаар ангилж  гаргана. Нас барсан бүх хүний тоог нас тус бүрээр, насны бүлэг,  хот, хөдөө, хүйсээр ялгаварлан гаргана. Мөн нас барсан бүх хүний тоог  боловсролын түвшин, хүйс, хот, хөдөөгөөр гаргана.  Бүртгүүлсэн гэр бүлийн тоог тайлант онд гэрлээд бүртгүүлсэн, тайлант оноос өмнө гэрлэсэн боловч тухайн тайлант онд бүртгүүлсэн гэж  2 ангилна. Цуцалсан гэр бүлийн тоог гэр бүл байсан хугацаагаар, үрчлэгдсэн хүүхдийг насны бүлгээр ангилна.
 
Тайлагнах хугацаа: Календарийн жил
Цуглуулах үе:  Тод хараар хүрээлсэн үзүүлэлтүүдийг 7, 1-р сарын 3-нд өссөн дүнгээр гаргаж  Үндэсний статистикийн газарт телехолбоогоор дамжуулна.
Мэдээллийн төрөл зүйл: Төрөлт, төрсөн эх, нас баралт, гэрлэлт, цуцлалт болон үрчлэлт 

Мэдээллийн эх үүсвэр ба арга зүй:

Үндсэн нэгж буюу зорилтот эх олонлог (түүвэр хийдэг эсэх): 
Монгол улсын хэмжээнд тухайн онд бүртгүүлсэн нийт төрөлт, төрсөн эх, нас баралт, гэрлэлт, цуцлалт болон үрчлэлтийн тоог гаргаж авна.

Мэдээллийн эх үүсвэр
Аймаг, нийслэлийн статистикийн газар сум, дүүргийн дүнгээр нэгтгэж ҮСГ-т мэдээлнэ. Багийн засаг дарга графикт хугацаанд сум, дүүрэгт мэдээлнэ.

Алдаа илрүүлэлт
Хүн амын ердийн хөдөлгөөний хагас жил, бүтэн жилийн тайланг маягтын дагуу нөхөхдөө маягтын балансын дагуу шалгалтыг хийж алдааг тодорхойлно. Тухайлбал маягтын хүснэгт 1-ийн хувьд мөр 2-оос 10-ын нийлбэр мөр 1-тэй, багана 3, 4-ийн нийлбэр багана 2-той, багана 6, 7-гийн нийлбэр 5-тай, багана 2, 5-ын нийлбэр 1-тэй тус тус тэнцүү байна.
Тайланг ҮСГ-т ирүүлсний дараагаар өөрчлөлт орохоор бол өөрчлөлт хийх болсон тухайгаа нэмэлт тайлбарыг, албан бичгийн хамт ҮСГ-т ирүүлнэ.

Үнэлгээ
Хүснэгт 1-ийн 1-р мөрний үзүүлэлт 11-р мөрний үзүүлэлтээс, хүснэгт 2-ын 10-р мөрний үзүүлэлт 11-р мөрний үзүүлэлтээс тус тус их буюу тэнцүү байна.

Чанарын үнэлгээ
Мэдээллийн чанарыг ямар нэг өөр эх үүсвэртэй харьцуулах зүйл байхгүй.

Нууцлал
Статистикийн мэдээллийн нууцлалыг хангах талаар статистикийн хуулинд заасны дагуу хувь хүний  мэдээллийн нууцлалыг хангаж, дэлгэрэнгүй хувь хүнтэй холбоотой мэдээллийг нэгтгэж гаргадаггүй болно.

Мэдээллийн засвар, цаг хугацааны (сезонный) тохируулга
Суурин хүн амын жилийн эцсийн тайланг аймаг, нийслэлийн статистикийн газар сум, дүүргийн дүнгээр нэгтгэж ҮСГ-т мэдээлнэ. Багийн засаг дарга графикт хугацаанд сум, дүүрэгт мэдээлнэ. ҮСГазар аймгуудаас ирсэн мэдээллийг балансын хувьд шалгалт хийж, алдаатай мэдээлэл дамжуулсан эсэхийг нь тодорхойлж, алдаа гарсан тохиолдолд алдааны тайлбарыг албан тоотоор авч, мэдээг засварлан суурин хүн амын мэдээг гаргадаг.

Мэдээллийн нарийвчлал   
Алдааны  хязгаарыг  хэмжих шууд арга байхгүй бөгөөд мэдээлэл цуглуулахад  баримтлах үнэлгээний хүрээнд нарийвчлагдана.

 

Энд дарж маягт асуулга үзэх

 
‹‹ БУЦАХ