Нэр: ХОЛБООНЫ САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН, Х-5
Статус: Актив (одоо авч байгаа) Давтамж: Жилийн мэдээ, 3-р сард
Бичлэгийн тоо: 4 хэсэгтэй (А хэсэг 77 мөр, В хэсэг 31 мөр)
Энэ мэдээ нь шуудан, холбоо, интернэтийн үйлчилгээ эрхэлж байгаа Аж ахуйн нэгж байгууллага, ХЭАА-н нийт гаргалт, нэмэгдэл өртөг, завсрын хэрэглээ, туслах аж ахуй, үйлчилгээний газруудын орлого, зарлага, үндсэн хөрөнгийн нийт хуримтлал, үйл ажиллагаанд зарцуулсан үндсэн, туслах түүхий эд материалыг аймаг, нийслэлээр нэгтгэн авч улсын дүнг гаргах зориулалттай. Судалгаа авсан онууд: оноос одоог хүртэл
Мэдээллийг хамгийн сүүлд авсан огноо – 2007.3 сар
Тодорхойлолт: Аж ахуйн нэгж байгууллагын (ХЭАА, ББНөхөрлөл, ЗБНөхөрлөл, Хоршоо, ХК, ХХК, Төрийн өмчит үйлдвэрийн газар, Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар) нийт гаргалт, нэмэгдэл өртөг, завсрын хэрэглээ, туслах аж ахуй, үйлчилгээний газруудын орлого, зарлага, үндсэн хөрөнгийн нийт хуримтлал, үйл ажиллагаанд зарцуулсан үндсэн, туслах түүхий эд материалын мэдээ. Баг хорооны засаг дарга нар нутаг дэвсгэртээ шуудан, холбоо, интернэтийн үйлчилгээ эрхэлж байгаа Аж ахуйн нэгж байгууллагын (ХЭАА, ББНөхөрлөл, ЗБНөхөрлөл, Хоршоо, ХК, ХХК, Төрийн өмчит үйлдвэрийн газар, Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар) нийт гаргалт, нэмэгдэл өртөг, завсрын хэрэглээ, туслах аж ахуй, үйлчилгээний газруудын орлого, зарлага, үндсэн хөрөнгийн нийт хуримтлал, үйл ажиллагаанд зарцуулсан үндсэн, туслах түүхий эд материалын мэдээг батлагдсан графикт хугацаанд нь өсөн нэмэгдсэн дүнгээр гаргаж ҮСГ-т мэдээлнэ. Шуудан, холбооны орлого нь цахилгаан холбооны орлого, шуудангийн орлого, радио телевизийн орлого, бусад орлогуудаас бүрдэнэ.
Тайлагнах хугацаа: Календарийн жил Цуглуулах үе: Мэдээг 3-р сард багтаан анхан шатны нэгжээс авна.
Мэдээллийн төрөл зүйл:
Шуудан, холбоо
Мэдээллийн эх үүсвэр ба арга зүй:
Үндсэн нэгж буюу зорилтот эх олонлог (түүвэр хийдэг эсэх): Монгол улсын хэмжээнд шуудан, холбоо, интернэтийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын нийт гаргалт, нэмэгдэл өртөг, завсрын хэрэглээ, туслах аж ахуй, үйлчилгээний газруудын орлого, зарлага, үндсэн хөрөнгийн нийт хуримтлал, үйл ажиллагаанд зарцуулсан үндсэн, туслах түүхий эд материалын мэдээг өсөн нэмэгдсэн дүнгээр гаргаж авна.
Мэдээллийн эх үүсвэр Аж ахуйн нэгж байгууллагын (ХЭАА, ББНөхөрлөл, ЗБНөхөрлөл, Хоршоо, ХК, ХХК, Төрийн өмчит үйлдвэрийн газар, Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар) нийт гаргалт, нэмэгдэл өртөг, завсрын хэрэглээ, үндсэн хөрөнгийн нийт хуримтлалын мэдээ. Баг хорооны засаг дарга нар нутаг дэвсгэртээ шуудан, холбоо, интернэтийн үйлчилгээ эрхэлж байгаа Аж ахуйн нэгж байгууллагын (ХЭАА, ББНөхөрлөл, ЗБНөхөрлөл, Хоршоо, ХК, ХХК, Төрийн өмчит үйлдвэрийн газар, Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар) нийт гаргалт, нэмэгдэл өртөг, завсрын хэрэглээ, үндсэн хөрөнгийн нийт хуримтлалын мэдээг батлагдсан графикт хугацаанд нь өсөн нэмэгдсэн дүнгээр гаргаж аймаг, нийслэлийн статистикийн хэлтэс, газарт мэдээлж, аймаг, нийслэлийн статистикийн хэлтэс, газар нь ҮСГ-т мэдээлнэ.
Алдаа илрүүлэлт 1-р мөрөнд тайлангийн жилийн борлуулалт, дотооддоо болон гадагш гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний хэмжээ буюу маягтын 2-оос 4-р мөрүүдийн дүнг нөхнө. 4-р мөрөнд үйл ажиллагааны бус орлогын дүнг нөхөх ба энэ нь санхүүгийн тайлангийн 6-р үзүүлэлтийн дүнтэй тохирно. 17-аас 55-р мөрүүдэд үндсэн үйлдвэрлэлийн зардал, борлуулалтын зардал болон ерөнхий удирдлагын зардал, үндсэн үйлдвэрлэлийн бус зардлуудыг холбогдох дансуудаас авч зохих зардлуудад нь нөхнө. 56-р мөрөнд нэмэгдэл өртгийг гаргахдаа энэ тайлангийн 1-р мөрийн дүнгээс 15-р мөрийн дүнг хасч тавина. 57-аас 69-р мөрүүдийн үзүүлэлтүүдийг үйлдвэрлэлийн зардал болон зохих зардлын дансуудаас авч нөхнө. 57-р мөрөнд нийт цалинг нөхнө. 61-р мөрөнд нийт ажиллагчдын буюу үндсэн ба үндсэн бус үйлдвэрлэл, ерөнхий удирдлагын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн дүнг тавина. 69-р мөрөнд санхүүгийн тайлангийн 8 дахь үзүүлэлт /ердийн ашиг/-ийг нөхнө. Энэ нь энэхүү тайлангийн 56-р мөрийн дүнгээс 57,61,68-р мөрүүдийн нийлбэрийг хассан дүнтэй тэнцүү байна. 73-р мөрөнд нийт гаргалтыг тооцохдоо (А хэсэг 2 + А хэсэг 3 + А хэсэг 5 + А хэсэг 6 + А хэсэг 7 + (А хэсэг 8 - А хэсэг 53) + А хэсэг 9 + А хэсэг 14) 75-р мөрөнд ажиллагчдын жилийн дундаж тоог нөхнө. 76-р мөрөнд эмэгтэй ажиллагчдын жилийн дундаж тоог нийт дүнгээс сугалж нөхнө.
1-р мөрөнд тайлант жилийн үндсэн хөрөнгийн хэмжээ буюу маягтын 2, 15-р мөрүүдийн дүнг нөхнө. 2-р мөрөнд биет хөрөнгийн хэмжээ буюу 3,4,8,9,12-р мөрүүдийн дүнг нөхнө. 15-р мөрөнд биет бус хөрөнгийн хэмжээ буюу 16-аас 19-р мөрөнд бичигдсэн дүнгийн нийлбэр байна. 20-р мөрөнд материаллаг эргэлтийн хөрөнгийн дүн буюу 21,22,25,26-р мөрүүдийн дүнг нөхнө. 27-р мөрөнд үнэт зүйлсийн дүнг нөхнө. Үндсэн хөрөнгийн нийт хуримтлал нь үндсэн хөрөнгө, материаллаг эргэлтийн хөрөнгө, үнэт зүйлсийн нийлбэр буюу 1,20,27-р мөрүүдийн нийлбэртэй тэнцүү байна.
Үнэлгээ 22-р мөрөнд байгаа түрээсийн зардал нь 23,24-р мөрөнд бичигдсэн дүнгээс, 25-р мөрөнд байгаа түлшний зардал нь 26,27-р мөрөнд бичигдсэн дүнгээс, 29-р мөрөнд байгаа гадны байгууллагаар үйлчлүүлсэний төлбөр нь 30,31-р мөрөнд бичигдсэн дүнгээс, 46-р мөрөнд байгаа албан томилолт, ёслолын зардал нь 47,48-р мөрөнд бичигдсэн дүнгээс бага байж болохгүй, тэнцүү буюу их байна. Тайлант онд зарцуулсан түүхий эд, материалын үнийн дүн нь маягтын А хэсгийн 16-р мөрийн үзүүлэлттэй тохирно.
Чанарын үнэлгээ
Нууцлал Статистикийн мэдээллийн нууцлалыг хангах талаар “Статистикийн тухай” хуулийн 9-р зүйлийн 3-р хэсэгт заасны дагуу хэрэгжүүлнэ.
Мэдээллийн засвар, цаг хугацааны (сезонный) тохируулга
Шуудан, холбооны салбарын үйл ажиллагааны жилийн тайлан нь 3 дугаар сард улсын хэмжээнд нэгтгэгдэн гардаг.
Мэдээллийн нарийвчлал
Энд дарж маягт асуулга үзэх |