Нэр: АВТО, УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ТЭЭВЭРЛЭЛТИЙН УЛИРЛЫН ТАЙЛАН, Т-1
Статус: Актив (одоо авч байгаа) Давтамж: Улирлын мэдээ, 1,4,7,10-р саруудад
Бичлэгийн тоо: 44 мөр
Энэ мэдээ нь тээврийн салбарын Аж ахуйн нэгж байгууллага, иргэд, ХЭАА-н ачаа, зорчигч тээвэрлэлт, түүнтэй холбогдох ажил үйлчилгээ, тээврийн орлогыг аймаг, нийслэлээр нэгтгэн авч улсын дүнг гаргах зориулалттай. Судалгаа авсан онууд: 1925 оноос одоог хүртэл
Мэдээллийг хамгийн сүүлд авсан огноо – 2007.10 сар
Тодорхойлолт: Аж ахуйн нэгж байгууллага (ХЭАА, ББНөхөрлөл, ЗБНөхөрлөл, Хоршоо, ХК, ХХК, Төрийн өмчит үйлдвэрийн газар, Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар), хувийн тээвэр эрхлэгчдийн тээвэрлэсэн ачаа, зорчигч тээвэрлэлт, орлогын мэдээ. Баг хорооны засаг дарга нар нутаг дэвсгэртээ тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа Аж ахуйн нэгж байгууллага (ХЭАА, ББНөхөрлөл, ЗБНөхөрлөл, Хоршоо, ХК, ХХК, Төрийн өмчит үйлдвэрийн газар, Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар), хувийн тээвэр эрхлэгчдийн тээвэрлэсэн ачаа, зорчигч тээвэрлэлтийн мэдээг батлагдсан графикт хугацаанд нь өсөн нэмэгдсэн дүнгээр гаргаж ҮСГ-т мэдээлнэ. Тээсэн ачаа нь тухайн хугацаанд тодорхой зайд тээвэрлэсэн нийт ачаа юм. Тээсэн зорчигч нь тухайн хугацаанд тодорхой зайд тээвэрлэсэн нийт зорчигчдын тоо юм. Ачаа эргэлт нь нэг тонн ачааг нэг км-ээс дээш зайд тээвэрлэсэн тээврийг хэмждэг нэгж юм. Ачаа эргэлтийг тн.км-ээр илэрхийлнэ. Зорчигч эргэлт нь нэг зорчигчийг нэг км-ээс дээш зайд тээвэрлэсэн тээврийг хэмждэг нэгж юм.Зорчигч эргэлтийг хүн.км-ээр илэрхийлнэ. Шилжүүлсэн тн.км нь тээврээр гүйцэтгэсэн олон төрөл, хэлбэрийн ажил, үйлчилгээг тусгай коэффициентуудыг ашиглан нэг нэгжид буюу тонн километрт шилжүүлсэн үзүүлэлт юм.
Тайлагнах хугацаа: Календарийн жил Цуглуулах үе: Мэдээг урд сарын сүүлийн 2 хоногт багтаан анхан шатны нэгжээс авна.
Мэдээллийн төрөл зүйл:
Тээврийн салбарын үндсэн үзүүлэлтүүд
Мэдээллийн эх үүсвэр ба арга зүй:
Үндсэн нэгж буюу зорилтот эх олонлог (түүвэр хийдэг эсэх): Монгол улсын хэмжээнд тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын ачаа, зорчигч тээвэрлэлт, түүнтэй холбогдох ажил үйлчилгээ, тээврийн орлогын мэдээг өсөн нэмэгдсэн дүнгээр гаргаж авна.
Мэдээллийн эх үүсвэр Аж ахуйн нэгж байгууллага (ХЭАА, ББНөхөрлөл, ЗБНөхөрлөл, Хоршоо, ХК, ХХК, Төрийн өмчит үйлдвэрийн газар, Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар), хувийн тээвэр эрхлэгчдийн тээвэрлэсэн ачаа, зорчигч тээвэрлэлт, орлогын мэдээ. Баг хорооны засаг дарга нар нутаг дэвсгэртээ тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа Аж ахуйн нэгж байгууллага (ХЭАА, ББНөхөрлөл, ЗБНөхөрлөл, Хоршоо, ХК, ХХК, Төрийн өмчит үйлдвэрийн газар, Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар), хувийн тээвэр эрхлэгчдийн тээвэрлэсэн ачаа, зорчигч тээвэрлэлтийн мэдээг батлагдсан графикт хугацаанд нь өсөн нэмэгдсэн дүнгээр гаргаж аймаг, нийслэлийн статистикийн хэлтэс, газарт мэдээлж, аймаг, нийслэлийн статистикийн хэлтэс, газар нь ҮСГ-т мэдээлнэ.
Алдаа илрүүлэлт 4-р мөрөнд тээвэрлэсэн ачааны хэмжээ буюу маягтын 5,6-р мөрүүдийн дүнг нөхнө. Мөн 4-р мөр нь 7,12,13,16-18,20,22-24-р мөрүүдийн нийлбэртэй тэнцүү байна. 1-р мөрөнд ачаа эргэлтийн хэмжээ буюу маягтын 2,3-р мөрүүдийн дүнг нөхнө. Ачаа эргэлтийг нөхөхдөө тээвэрлэсэн ачааны хэмжээг тээсэн зай /км/-аар үржүүлж тавина. 28-р мөрөнд тээсэн зорчигчийн тоо буюу маягтын 29,30-р мөрүүдийн дүнг нөхнө. 25-р мөрөнд зорчигч эргэлтийн хэмжээ буюу маягтын 26,27-р мөрүүдийн дүнг нөхнө. Зорчигч эргэлтийг нөхөхдөө тээвэрлэсэн зорчигчдын тоог тээсэн зай /км/-р үржүүлнэ. Тайлант хугацаанд тухайн аж ахуйн нэгжийн бусдад төлбөртэйгээр үйлчилсэн нийт цагийг 31-р мөрөнд, километрийн хэмжээг 32, 33-р мөрөнд нөхнө. 34-р мөрөнд нийт гүйцэтгэсэн ажил үйлчилгээ тус бүрийг шилжүүлэх коэффициентуудыг ашиглан нэг нэгжид буюу тонн километрт шилжүүлж нийлбэр дүнг тавина. Парк ашиглалтын үзүүлэлтүүдийг нөхөхдөө тухайн улиралд дансаар байгаа болон тээврийн үйлчилгээнд гарсан автобус, троллейбус, микроавтобус, такси, суудлын машин, ачааны машин болон тусгай зориулалтын машины дундаж тоог нөхнө.
Үнэлгээ 1-р мөр нь 4-р мөрөөс их байна. 25-р мөр нь 28-р мөрөөс их байна.
Чанарын үнэлгээ Мэдээллийн чанарыг аж үйлдвэр, гадаад худалдааны мэдээлэлтэй уялдуулж шалгана. Импортын барааны хэмжээг төмөр зам, авто замаар тээсэн ачааны хэмжээтэй уялдуулж шалгаж болно.
Нууцлал Статистикийн мэдээллийн нууцлалыг хангах талаар “Статистикийн тухай” хуулийн 9-р зүйлийн 3-р хэсэгт заасны дагуу хэрэгжүүлнэ.
Мэдээллийн засвар, цаг хугацааны (сезонный) тохируулга
Тээврийн үйл ажиллагааны ачаа, зорчигч тээвэрлэлтийн мэдээ нь 1,4,7,10-р сард улсын хэмжээнд нэгтгэгдэн гардаг.
Мэдээллийн нарийвчлал Алдааны хязгаарыг хэмжих шууд арга байхгүй бөгөөд мэдээлэл цуглуулахад баримтлах үнэлгээний хүрээнд нарийвчлагдана.
Энд дарж маягт асуулга үзэх |