Нэр: БАРИЛГА УГСРАЛТ, ИХ ЗАСВАРЫН УЛИРЛЫН МЭДЭЭ, ИБ-1
Статус : Актив (одоо авч байгаа) Давтамж: Улирлын мэдээ, 1,4,7, 10-р саруудад
Бичлэгийн тоо: 36 х (нэг маягтад 36 мөрөөр)
Энэхүү маягтаар барилга баригч бүх аж ахуйн нэгжүүд мэдээг гаргана. Гэхдээ туслан гүйцэтгэгч нь өөрийн гүйцэтгэсэн ажлаа мэдээлэх бөгөөд ерөнхий гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн хийсэн ажлыг өөрийн гүйцэтгэсэн ажлын дүнд давхардуулан оруулахгүй. Улсын хэмжээнд хийгдсэн нийт барилга угсралт, их засварын ажлыг мөнгөн дүнгээр гаргах зориулалттай. Судалгаа авсан онууд: 1999 оноос одоог хүртэл
Мэдээллийг хамгийн сүүлд авсан огноо – 2007.7 сар
Тодорхойлолт: Барилгын гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагын (ХЭАА, ББНөхөрлөл, ЗБНөхөрлөл, Хоршоо, ХК, ХХК, Төрийн өмчит үйлдвэрийн газар, Төрийн бус байгууллага) барилга угсралт, их засварын ажлын мэдээг батлагдсан графикт хугацаанд нь өсөн нэмэгдсэн дүнгээр гаргаж ҮСГ-т мэдээлнэ. Аж ахуйн нэгж байгууллагын барилгын ажлын мэдээг тухайн компаний эдийн засагч, инженер нар графикт хугацаанд гаргаж сум, дүүрэгт мэдээлнэ. Барилга угсралт, их засварын ажлын /25-р мөр/дүн нь Шинэ барилга, өргөтгөл, шинэчлэл/2-20-р мөр/ болон их засварын ажлын /22-24-р мөр/нийлбэр болно. Мэдээг барилгын гүйцэтгэгч болон аж ахуйн аргаар барилга баригч аж ахуйн нэгжүүд 1, 4, 7, 10 сарын 1-нд аймаг, нийслэл (дүүрэг)-ийн статистикийн хэлтэс, газарт, статистикийн хэлтэс, газар 1, 4, 7, 10 сарын 4-нд Үндэсний статистикийн газарт электрон шуудангаар тус тус ирүүлнэ. Тайлагнах хугацаа: Календарийн жил Цуглуулах үе: Мэдээг улирлын дараа сарын эхний 1 хоногт багтаан анхан шатны нэгжээс авна.
Мэдээллийн төрөл зүйл:
Барилга угсралт, их засварын ажил
Мэдээллийн эх үүсвэр ба арга зүй:
Үндсэн нэгж буюу зорилтот эх олонлог (түүвэр хийдэг эсэх): Монгол улсын хэмжээнд барилга угсралт, их засварын ажил хийж буй бүх барилгын гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллагууд мэдээг өсөн нэмэгдсэн дүнгээр гаргаж авна.
Мэдээллийн эх үүсвэр Барилгын гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагын (ХЭАА, ББНөхөрлөл, ЗБНөхөрлөл, Хоршоо, ХК, ХХК, Төрийн өмчит үйлдвэрийн газар, Төрийн бус байгууллага) барилга угсралт, их засварын ажлын мэдээг батлагдсан графикт хугацаанд нь өсөн нэмэгдсэн дүнгээр гаргаж ҮСГ-т мэдээлнэ. Аж ахуйн нэгж байгууллагын барилгын ажлын мэдээг тухайн компаний эдийн засагч, инженер нар графикт хугацаанд гаргаж сум, дүүрэгт мэдээлнэ. Барилга угсралт, их засварын ажлын /25-р мөр/дүн нь Шинэ барилга, өргөтгөл, шинэчлэл/2-20-р мөр/ болон их засварын ажлын /22-24-р мөр/нийлбэр болно. Мэдээг барилгын гүйцэтгэгч болон аж ахуйн аргаар барилга баригч аж ахуйн нэгжүүд 1, 4, 7, 10 сарын 1-нд аймаг, нийслэл (дүүрэг)-ийн статистикийн хэлтэс, газарт, статистикийн хэлтэс, газар 1, 4, 7, 10 сарын 4-нд Үндэсний статистикийн газарт электрон шуудангаар тус тус ирүүлнэ.
Алдаа илрүүлэлт Шинэ барилга, өргөтгөл шинэчлэл нь дотроо орон сууцны барилга, орон сууцны бус барилга, инженерийн барилга байгууламж гэсэн 3 хэсэгт хуваагдах бөгөөд орон сууцны бус барилгын хувьд Мөр 6-д үйлдвэрийн зориулалттай барилгыг, Мөр 7-д худалдаа, үйлчилгээний зориулалттай барилгыг гэхдээ доороо үйлчилгээний төвтэй орон сууцны барилгыг орон сууцны барилгад оруулна. Мөр 8-д зочид буудлын барилгыг, Мөр 9-д эмнэлгийн барилгыг, Мөр 10-д сүм, хийдийн барилгыг, Мөр 11-д сургууль, соёлын барилгыг, Мөр 12-д албан тасалгааны буюу конторын зориулалттай барилгыг, Мөр 13-д агуулах, гараж, нефть бааз, шатахуун түгээх станц, цэргийн зориулалттай барилга, байгууламжууд, г.м. Мөр 16-д зөвхөн төмөр зам тавих ажлыг тус тус оруулна. Төмөр замын хэрэг эрхлэх газрын захиалгатай бусад барилгыг 2-оос 16-р мөрөнд асуултын дагуу нөхнө. Мөр 19-д дамжуулах хоолой, суваг, цэвэрлэх, хамгаалах байгууламж, Мөр 20-д зам талбай, зоорь, уст цэг, усжуулалтын болон хатаалтын систем, хөрс хуулах ажил, малын хашаа, байр зэрэг дээр нэр заасан бүлэгт ангилах бололцоогүй бусад ажлыг оруулна. Тайлбар: Олон төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах нэг цогц барилгыг зориулалтын нь үндсэн чиглэлийг дагуулан тухайн бүлэгт бөөнд нь оруулна. Мөр 2-оос 20-ын нийлбэр нь 1-р мөрөнд, мөр 22-оос мөр 24-ийн нийлбэр 21-р мөрөнд дүгнэгдэх ба 1-р мөр, 21-р мөрийн нийлбэр 25-р мөрөнд баланслагдана. Мөр 26,27-д засварласан замын уртыг, Мөр 28-д авто замд хийсэн нөхөөсийг м2-р, Мөр 29,31-д засварласан гүүрийн тоог, Мөр 30,32-д засварласан гүүрийг уртааш м-р нөхнө. Мөр 33-д тухайн аж ахуйн нэгжийн нийт ажиллагчдыг үүнд тухайн барилгын байгууллагын удирдлагын болон бусад бүх ажилчдыг оруулна. , Мөр 34-д үндсэн чиглэл нь барилгын ажил гүйцэтгэдэг аж ахуйн нэгж удирдлага, инженер техникийн ажилчид, барилга угсралт, их засварын ажилчдын дундаж тооны нийлбэрийг нөхнө. Хэрэв үндсэн чиглэл нь барилгын биш ажил эрхэлдэг бол энэ мөрөнд зөвхөн барилга угсралт, засварын ажилд хамаарагдах ажилчдын тоог нөхнө. Аль ч аж ахуйн нэгжийн дэргэдэх туслах үйлдвэр, үйлдвэрлэлийн бус ба туслах аж ахуйн ажилчдыг 33-р мөрөнд оруулна. 35,36-р мөрөнд барилгын мэргэжлийн болон инженер техникийн ажилчдыг сугалж харуулна. Гэрээгээр болон түр ажиллуулж байгаа шаварчин, өрлөгчин, шавар зуурагчийг барилгын ажиллагчид үүн дотроо мэргэжлийн ажилчдад оруулна.
Үнэлгээ 33-р мөрөнд бичигдсэн ажиллагчдын тоо болон цалингийн сан 34, 35, 36-р мөрөнд бичигдсэн дүнгээс бага байж болохгүй, тэнцүү буюу их байна. Чанарын үнэлгээ Мэдээллийн чанарыг ямар нэг өөр эх үүсвэртэй харьцуулах, тооцооны ямар арга хэрэглэх зэргийг тодруулж өгнө.
Нууцлал Статистикийн мэдээллийн нууцлалыг хангах талаар статистикийн хуулинд заасны дагуу тухайн мэдээллийн нууцлалыг хэрхэн хангах талаар оруулж өгнө.
Мэдээллийн засвар, цаг хугацааны (сезонный) тохируулга
Мэдээллийн нарийвчлал
Энд дарж маягт асуулга үзэх |