Тооллого судалгаа
Сэдвээр
  Мэдээ судалгаа
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Маягт асуулга
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Тодорхойлолтууд
Статистикийн нэгж
Үзүүлэлт ба концепци
Хүснэгтийн стандарт тэмдэгт
  Мэдээллийн чанар аргачлал
Мэдээллийн чанар аргачлалын бодлого
Стандартын бодлого
  Стандарт ангилал
Салбарын ангилал
Ажил мэргэжлийн ангилал
Бүтээгдэхүүний ангилал
Газар зүйн ангилал
  Бусад ангилал
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Олон улсын холбоос
Олон улсын мета мэдээллийн ангилал
   ИБ-1а

Нэр: БАРИЛГА ОБЪЕКТЫН 20.... ОНЫ . . - Р УЛИРЛЫН ГҮЙЦЭТГЭЛ, ИБ-1а

Статус : Актив (одоо авч байгаа)
Давтамж: Сарын мэдээ, 1,4,7,10-р саруудад

Бичлэгийн тоо: 13 х (нэг маягтад 13 баганаар)

Энэ мэдээ нь  барилгын гүйцэтгэгч байгууллагууд болон хувь хүмүүсийн барьж буй барилга, объектын хүчин чадал, төсөвт өртгийг  судлан гаргах зориулалттай.
 
Судалгаа авсан онууд: 1999 оноос одоог хүртэл

Мэдээллийг хамгийн сүүлд авсан огноо – 2007.7 сар  

Тодорхойлолт:
Барилгын гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллага (ХЭАА, ББНөхөрлөл, ЗБНөхөрлөл, Хоршоо, ХК, ХХК, Төрийн өмчит үйлдвэрийн газар, Төрийн бус байгууллага),иргэд нь 1,4,7,10 сарын 1-нд аймаг, нийслэл (дүүрэг)-ийн статистикийн хэлтэс, газарт, статистикийн газар, хэлтэс 1,4,7,10-р сарын 4-нд Үндэсний статистикийн газарт электрон шуудангаар ирүүлнэ.
Тайлагнах хугацаа: Календарийн жил
Цуглуулах үе: Улирлын дараа сарын эхний 1 хоногт багтаан анхан шатны нэгжээс авна.

 Мэдээллийн төрөл зүйл:

Барилга объектын мэдээ

Мэдээллийн эх үүсвэр ба арга зүй:

Үндсэн нэгж буюу зорилтот эх олонлог (түүвэр хийдэг эсэх): 
Монгол улсын хэмжээнд барилга барьж буй гүйцэтгэгч нэгж байгууллагууд, иргэдээс мэдээг өсөн нэмэгдсэн дүнгээр гаргаж авна.

Мэдээллийн эх үүсвэр
Барилга угсралт, их засварын мэдээ ИБ-1-д хамрагдсан бүх аж ахуйн нэгж, байгууллага иргэд ИБ-1-ийн задаргаа энэхүү мэдээг батлагдсан графикт хугацаанд нь өсөн нэмэгдсэн дүнгээр, объектуудын нийлбэр дүн ИБ-1-ийн нийлбэр дүнтэй баланслуулан гаргаж ҮСГ-т мэдээлнэ.

Алдаа илрүүлэлт
Энэ маягтыг нөхөхдөө нэг гүйцэтгэгч байгууллагын тухайн тайлант хугацаанд хийсэн ажлын объектуудын нийлбэр дүн /12-р багана/нь ИБ-1-ийн нийлбэр дүн буюу 25-р мөртэй баланс барина.

Үнэлгээ
12-р баганд байгаа тайлант оны гүйцэтгэл, жилийн эхнээс өссөн дүнгээр нэг байгууллагын объектуудын гүйцэтгэлийн нийлбэр дүн нь ИБ-1 мэдээний 25-р мөртэй баланс барина. 11-р багана буюу барилга эхэлснээс хойшхи гүйцэтгэл нь 12-р баганаас их буюу тэнцүү байна. Энэ нь тухайн объект нь он дамжин хийгдэж байгаа бол түрүү оны гүйцэтгэл орсон дүн бичигдэнэ. 10-р багана буюу төсөвт өртөг гэсэн хэсэгт тухайн объектыг хийж гүйцэтгэхээр хийсэн төсвийн нийт дүнг тавина.
Барилгын зориулалт (7-р багана)-д шинэ болон өргөтгөл шинэчлэл бол 1,  их засвар бол 21 гэсэн тоог нөхнө. Хүчин чадлын биет хэмжээг орон сууцны барилгын хувьд хаалгаар буюу айлаар, орон сууцны бус үйлдвэрийн барилга, худалдаа, үйлчилгээний барилгыг  м2-аар, зочид буудал, эмнэлгийн барилгын хувьд ороор, сургууль, соёлын барилгыг суудлаар, контор (албан тасалгааны) зориулалттай барилгын хувьд м2-аар, гаражийг машины тоогоор, инженерийн барилга байгууламжийн хувьд эрчим хүчний барилга, объектыг кВт-аар,  холбооны барилгыг м2-аар, төмөр замыг төмөр замын уртаар буюу м-ээр, харин төмөр замын орон сууцны барилгыг айлаар, албан конторын зориулалттай бол м2-аар гэх мэтчилэн холбогдох төрөлд нь оруулна, замын уртыг км-ээр, замд хийсэн нөхөөсийг м2-аар,  гүүрийг м-ээр, далан, сувгийг м-ээр, шугам, сүлжээг кВТ, км-ээр тус тус  бөглөнө.
Багана 10-д тухайн объектын төсөвт өртгийг (үнийн зөрүү болон бусад өөрчлөлтийг  тусгасан байдлаар) нөхнө.  Барилгын нийт талбайг барилгын зурагт заасан байдлаар (ханын дотор талын урт ба өргөний үржвэрийн нийлбэрээр) нөхнө.
         
Чанарын үнэлгээ
Мэдээллийн чанарыг сайжруулахын тулд ИБ-1 мэдээтэй харьцуулж тулгалт хийх, өөр эх үүсвэрийн мэдээлэлтэй харьцуулах, объектын төсөвтэй тулгалт хийх зэргийг хийж өгнө.

Нууцлал
Статистикийн мэдээллийн нууцлалыг хангах талаар статистикийн хуулинд заасны дагуу тухайн мэдээллийн нууцлалыг хэрхэн хангах талаар оруулж өгнө.

Мэдээллийн засвар, цаг хугацааны (сезонный) тохируулга

 

Мэдээллийн нарийвчлал   
   

 

Энд дарж маягт асуулга үзэх

 
‹‹ БУЦАХ