Тооллого судалгаа
Сэдвээр
  Мэдээ судалгаа
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Маягт асуулга
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Тодорхойлолтууд
Статистикийн нэгж
Үзүүлэлт ба концепци
Хүснэгтийн стандарт тэмдэгт
  Мэдээллийн чанар аргачлал
Мэдээллийн чанар аргачлалын бодлого
Стандартын бодлого
  Стандарт ангилал
Салбарын ангилал
Ажил мэргэжлийн ангилал
Бүтээгдэхүүний ангилал
Газар зүйн ангилал
  Бусад ангилал
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Олон улсын холбоос
Олон улсын мета мэдээллийн ангилал
   ИБ-4

Нэр: БАРИЛГЫН АЖ АХУЙН НЭГЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН, ИБ-4

Статус : Актив (одоо авч байгаа)
Давтамж: Жилийн тайлан

Бичлэгийн тоо: 112 мөрөөр
Энэ мэдээ нь  барилгын үйл ажиллагаа эрхэлдэг, санхүүгийн тайлан тэнцэл  хөтөлдөг аж ахуйн нэгж байгууллагын  үйл ажиллагааны  жилийн тайлан болох орлого, зарлагын дүнг  дэлгэрэнгүй байдлаар,  аймаг, нийслэлийн дүнгээр  гаргаж, улсын хэмжээнд  худалдааны салбарын нэмэгдэл өртгийн тооцоог хийхэд шаардагдах мэдээллийг цуглуулах зкорилготой.
 
Судалгаа авсан онууд: 2001  оноос одоог хүртэл

Мэдээллийг хамгийн сүүлд авсан огноо – 2007. 3 сар  

Тодорхойлолт:
Аж ахуйн нэгж байгууллага (ХЭАА, ББНөхөрлөл, ЗБНөхөрлөл, Хоршоо, ХК, ХХК, Төрийн өмчит үйлдвэрийн газар)-ын  тайлант жилийн үйл ажиллагааны  нийт орлого, нийт зардал, үндсэн хөрөнгийн нийт хуримтлал, материалын  зардлийн дэлгэрэнгүй  мэдээ. Баг хорооны засаг дарга нар нутаг дэвсгэртээ худалдааны үйл ажиллагаа эрхэлж байгаа Аж ахуйн нэгж байгууллагаас уг мэдээг батлагдсан графикт хугацаанд нь өсөн нэмэгдсэн дүнгээр цуглуулна. Худалдааны аж ахуйн нэгж байгууллагын  үйл ажиллагааны тайланг  батлагдсан маягтын дагуу  тухайн аж ахуйн нэгжийн ерөнхий  нягтлан бодогч/эдийн засагч графикт хугацаанд гаргаж  өгөх үүрэгтэй.

Тайлагнах хугацаа: Календарийн жил

Цуглуулах үеАж ахуйн нэгж байгууллагууд 2-р сарын 20-ны дотор аймаг, нийслэл(сум,дүүрэг)-ийн  статистикийн хэлтэс, газарт маягтаар, Аймаг, нийслэл(сум,дүүрэг)-ийн  статистикийн хэлтэс, газар нь 3-р сарын  21-нд  ҮСГ-т электрон шуудангаар  дамжуулна.  

 Мэдээллийн төрөл зүйл:

Барилгын аж ахуйн нэгжийн нийт борлуулалт, төрлөөр
Барилгын аж ахуйн нэгжийн завсрын хэрэглээ, төрлөөр
Барилгын аж ахуйн нэгжийн нэмэгдэл өртөг, төрлөөр
Барилгын аж ахуйн нэгжийн  үндсэн хөрөнгийн нийт хуримтлал, төрлөөр
Түүхий эд материалын зардалд өндөр хувийн жин эзэлж байгаа түүхий эд материал нэр
төрлөөр

Мэдээллийн эх үүсвэр ба арга зүй:

Үндсэн нэгж буюу зорилтот эх олонлог (түүвэр хийдэг эсэх): 
Монгол улсын хэмжээнд барилгын үйл ажиллагаа явуулж байгаа бүх барилгын гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллагууд гаргаж өгнө.

Мэдээллийн эх үүсвэр
Барилгын үйл ажиллагаа  эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллага (ХЭАА, ББНөхөрлөл, ЗБНөхөрлөл, Хоршоо, ХК, ХХК, Төрийн өмчит үйлдвэрийн газар)-ын  санхүүгийн жилийн  тайлан балансад  үндэслэн гаргана.   

Алдаа илрүүлэлт
Энэ тайланг барилгын ажил гүйцэтгэж байгаа бүх аж ахуйн нэгж тогтоосон хугацаанд үнэн зөв гаргаж мэдээлнэ. Аж ахуйн нэгж байгууллагын төрлийг нөхөхдөө Төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ)-40,   Хувьцаат компани (ХК)-31,   Хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК)-32, Хоршоо-21, Бүх гишүүд нь бүрэн харицлагатай нөхөрлөл-11, Зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл-12, Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар -50, Төсөвт байгууллага-60, Төрийн бус байгууллага-70 гэсэн ангиллаар зохих шифрийг бичнэ. Аж ахуйн нэгж, байгууллагууд нь өмчийн хэлбэрийн хувьд төрийн, хувийн, холимог гэж 3 хэлбэрт хуваагдах бөгөөд хамтарсан үйлдвэрүүдийн хувьд гадаадын хөрөнгийн хөрөнгийн эзлэх хувийг, холимог үйлдвэрүүдийн хувьд төрийн өмчийн эзлэх хувийг тус тус нөхнө.  100 % төрийн өмч бол 11, 100 % монгол улсын иргэний өмч бол 21, 100 % гадаадын хөрөнгө оруулалттай бол 23 гэж тус тус нөхнө. 73-р мөрөнд нийт гаргалтыг тооцохдоо А хэсэг мөр 1 + (А хэсэг мөр 7 - А хэсэг мөр 53)  - А хэсэг мөр 9- А хэсэг мөр 10- А хэсэг мөр 11 - А хэсэг мөр 12 + (В хэсэг мөр 85-ын багана 2 - багана 1) + (В хэсэг мөр 86-ын багана 2 - багана 1), 75,76-р мөрөнд ажиллагсдын дансны бүрэлдэхүүнд жилийн турш гарсан өөрчлөлтүүдийг тусгаж, ажиллагсдын дундаж тоог тодорхойлон нөхнө. 77-80-р мөрүүдэд барилгын ажилчдын улирлын дундаж тоог сарын дундаж арифметик дунджаар тодорхойлж нөхнө. Сарын дундаж ажиллагсдын тоог гаргахдаа тухайн хугацаанд ажилласан ажиллагсдын тоог ажилласан өдрийн тоогоор жигнээд ажлын өдөрт хувааж гаргана. Жишээ нь: А компани 100 ажиллагсадтай.  1-р сард 10 өдөр, 2-р сард 15 өдөр, 3-р сард 20 өдөр ажиллажээ. Ажлын өдөр нь 1-р сард 21, 2-р сард 22, 3-р сард 23 бол улирлын дундаж ажиллагсдын тоо= (100*10/21+100*15/22+100*20/23)/3=68
Үнэлгээ
1-р мөр нь  2, 3, 4-р мөрийн нийлбэртэй тэнцүү байна. 14-р мөр нь 15, 38, 52-р мөрийн нийлбэртэй тэнцүү байна. 38-р мөр  39, 40, 41, 42, 45, 48, 49, 50, 51-р мөрийн нийлбэртэй тэнцүү байна. 52-р мөр  53, 54, 55-р мөрийн нийлбэртэй тэнцүү. 56-р мөр 1-р мөрөөс 14-р мөрийг хассантай танцүү.

Чанарын үнэлгээ
Мэдээллийн чанарыг  барилга угсралт, их засварын мэдээ ИБ1-ийн барилга угсралт, их засварын мөр гэсэн хэсгийг харьцуулан харж шалгах боломжтой.

Нууцлал
Статистикийн мэдээллийн нууцлалыг хангах талаар “Статистикийн тухай”  хуулийн 22 Дугаар зүйлийн дагуу мэдээллийн нууцлалыг хадгална.

Мэдээллийн засвар, цаг хугацааны (сезонный) тохируулга

Барилгын аж ахуйн нэгжийн  үйл ажиллагааны  жилийн тайлан нь  бүтэн жилийн  мэдээллийг агуулж байгаа учир энд тусгайлан  улирлын нөлөөллийг  тооцох шаардлагагүй.

Мэдээллийн нарийвчлал   Data accuracy- Точность данных

Алдааны  хязгаарыг хэмжих шууд арга байхгүй бөгөөд  мэдээлэл цуглуулахад  баримтлах үнэлгээний хүрээнд нарийвчлагдана.

 

Энд дарж маягт асуулга үзэх

 
‹‹ БУЦАХ