Тооллого судалгаа
Сэдвээр
  Мэдээ судалгаа
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Маягт асуулга
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Тодорхойлолтууд
Статистикийн нэгж
Үзүүлэлт ба концепци
Хүснэгтийн стандарт тэмдэгт
  Мэдээллийн чанар аргачлал
Мэдээллийн чанар аргачлалын бодлого
Стандартын бодлого
  Стандарт ангилал
Салбарын ангилал
Ажил мэргэжлийн ангилал
Бүтээгдэхүүний ангилал
Газар зүйн ангилал
  Бусад ангилал
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Олон улсын холбоос
Олон улсын мета мэдээллийн ангилал
   ШХИҮ-1

Нэр:  ШУУДАН, ХОЛБОО, ИНТЕРНЭТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УЛИРЛЫН ТАЙЛАН, ШХИҮ-1

Статус:  Актив (одоо авч байгаа)
Давтамж:  Улирлын мэдээ  1,4,7,10-р саруудад

Бичлэгийн тоо:  34 мөр    

Энэ мэдээ нь шуудан, холбоо, интернэтийн үйлчилгээ эрхэлж байгаа Аж ахуйн нэгж байгууллага,  ХЭАА-н үйлчилгээний орлого, үйл ажиллагааны чиглэлээс шалтгаалсан үзүүлэлтүүд болох телефон цэг, үүрэн телефон хэрэглэгчийн тоо, утасгүй телефон, шугамын радио цэг, интернэт хэрэглэгчийн тоо, цахилгаан мэдээ, шуудан, илгээмжийн тоог аймаг, нийслэлээр нэгтгэн авч улсын дүнг гаргах зориулалттай.   
 
Судалгаа авсан онууд:  оноос одоог хүртэл

Мэдээллийг хамгийн сүүлд авсан огноо – 2007.10 сар  

Тодорхойлолт:   
Аж ахуйн нэгж байгууллагын (ХЭАА, ББНөхөрлөл, ЗБНөхөрлөл, Хоршоо, ХК, ХХК, Төрийн өмчит үйлдвэрийн газар, Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, Төрийн байгууллага) үйлчилгээний орлого, үйл ажиллагааны чиглэлээс шалтгаалсан үзүүлэлтүүд болох телефон цэг, үүрэн телефон хэрэглэгчийн тоо, утасгүй телефон, шугамын радио цэг, интернэт хэрэглэгчийн тоо, цахилгаан мэдээ, шуудангийн мэдээ. Баг хорооны засаг дарга нар нутаг дэвсгэртээ шуудан, холбоо, интернэтийн үйлчилгээ эрхэлж байгаа Аж ахуйн нэгж байгууллагын (ХЭАА, ББНөхөрлөл, ЗБНөхөрлөл, Хоршоо, ХК, ХХК, Төрийн өмчит үйлдвэрийн газар, Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, Төрийн байгууллага) үйлчилгээний орлого, үйл ажиллагааны чиглэлээс шалтгаалсан үзүүлэлтүүд болох телефон цэг, үүрэн телефон хэрэглэгчийн тоо, утасгүй телефон, шугамын радио цэг, интернэт хэрэглэгчийн тоо, цахилгаан мэдээ, шуудангийн мэдээг батлагдсан графикт хугацаанд нь гаргаж ҮСГ-т мэдээлнэ.
Нийт үйлчилгээний орлого нь хүн амаас орсон орлого, аж ахуйн нэгж байгууллагаас орсон орлогын нийлбэр байна.
Шугамын радио цэг, телевизорын тоо нь тухайн радио, телевизийн нэвтрүүлгийг дамжуулах үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын үйлчилгээг хэрэглэж хураамж төлдөг хэрэглэгч цэгийн тоо юм.
Интернэтийн үйлчилгээний цэгийн суудлын тоо гэдэг нь интернэтийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор суурилуулагдсан, интернетэд холбогдсон компьютер бүхий суудлын тоо юм.
Интернэтийн байнгын хэрэглэгч нь байгууллага ба хувь хүн байж болох бөгөөд ИҮБ-аас олгосон интернэт ашиглах эрхээр интернэтэд холбогдож байгаа нийт хүний тоо юм.    
Домэйн нэр (мөр 18) гэдэг нь интернэтэд аливаа субъектийг бусад субъектээс ялгахын тулд олгосон давтагдашгүй нэр юм.
Вэб хуудасны тоо нь тухайн улсын нутаг дэвсгэрт интернэтэд холбогдсон сервер компьютер дээрх вэб сайтын тоо юм.
Таксафоны тоо нь зоос болон картаар ажилладаг нийтийн телефон цэг болон холбооны байгууллагад байрлах нийтийн телефон цэгийг багтаасан бүх төрлийн нийтийн төлбөрт телефон цэгийн тоо юм.

Тайлагнах хугацаа:  Календарийн жил
Цуглуулах үе:  Мэдээг урд сарын сүүлийн 2 хоногт багтаан анхан шатны нэгжээс авна.

 Мэдээллийн төрөл зүйл:  

          Шуудан, холбооны үндсэн үзүүлэлтүүд  

Мэдээллийн эх үүсвэр ба арга зүй:

Үндсэн нэгж буюу зорилтот эх олонлог (түүвэр хийдэг эсэх): 
Монгол улсын хэмжээнд шуудан, холбоо, интернэтийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын үйлчилгээний орлого, үйл ажиллагааны чиглэлээс шалтгаалсан үзүүлэлтүүд болох телефон цэг, үүрэн телефон хэрэглэгчийн тоо, утасгүй телефон, шугамын радио цэг, интернэт хэрэглэгчийн тоо, цахилгаан мэдээ, шуудангийн мэдээг гаргаж авна.

Мэдээллийн эх үүсвэр
Аж ахуйн нэгж байгууллагын (ХЭАА, ББНөхөрлөл, ЗБНөхөрлөл, Хоршоо, ХК, ХХК, Төрийн өмчит үйлдвэрийн газар, Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, Төрийн байгууллага) үйлчилгээний орлого, үйл ажиллагааны чиглэлээс шалтгаалсан үзүүлэлтүүд болох телефон цэг, үүрэн телефон хэрэглэгчийн тоо, утасгүй телефон, шугамын радио цэг, интернэт хэрэглэгчийн тоо, цахилгаан мэдээ, шуудангийн мэдээ. Баг хорооны засаг дарга нар нутаг дэвсгэртээ шуудан, холбоо, интернэтийн үйлчилгээ эрхэлж байгаа Аж ахуйн нэгж байгууллагын (ХЭАА, ББНөхөрлөл, ЗБНөхөрлөл, Хоршоо, ХК, ХХК, Төрийн өмчит үйлдвэрийн газар, Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, Төрийн байгууллага) үйлчилгээний орлого, үйл ажиллагааны чиглэлээс шалтгаалсан үзүүлэлтүүд болох телефон цэг, үүрэн телефон хэрэглэгчийн тоо, утасгүй телефон, шугамын радио цэг, интернэт хэрэглэгчийн тоо, цахилгаан мэдээ, шуудангийн мэдээг батлагдсан графикт хугацаанд нь гаргаж аймаг, нийслэлийн статистикийн хэлтэс, газарт мэдээлж, аймаг, нийслэлийн статистикийн хэлтэс, газар нь ҮСГ-т мэдээлнэ.            

Алдаа илрүүлэлт    
Нийт үйлчилгээний орлого (мөр 1) гэдэгт холбоо, радио, телевиз, интернэт, шуудангийн үйл ажиллагаанаас орсон орлогыг оруулна. Хүн амаас орсон орлого (мөр 2) гэдэгт айл өрх, хувь хүмүүсээс орсон орлогыг оруулна. Нийт үйлчилгээний орлого нь хүн амаас орсон орлого, аж ахуйн нэгж байгууллагаас орсон орлогын нийлбэр байна. Нийт үйлчилгээний орлого болон үүнээс хүн амаас орсон орлогыг өссөн дүнгээр тавина.
         Шугамын радио цэг, телевизорын тоог мөр 11,12-т нөхнө.   
         Тухайн байгууллагад хамаарагдах интернэт кафены тоог интернэтийн үйлчилгээ үзүүлэгч цэг буюу интернэт кафе гэсэн мөр 14-т нөхнө. Тухайн хугацаанд интернэт үйлчилгээний цэгээр үйлчлүүлсэн хэрэглэгчдийг давхардсан тоогоор, дүнгээр нь интернэт үйлчилгээний цэгээр үйлчлүүлэгчдийн тоо гэсэн мөр (мөр 16)-нд нөхнө. Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч цэгүүдийн хувьд интернэтийн байнгын хэрэглэгчид гэсэн 17-р мөрийг бөглөхгүй.
         Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд (ISP) интернэтийн байнгын хэрэглэгчдийн тоо, домэйн хаяг, вэб хуудасны тоо гэсэн үзүүлэлтүүд (мөр 17, 18, 19, 20)-ийг нөхнө.
         Интернэтийн байнгын хэрэглэгч нь байгууллага ба хувь хүн байж болох бөгөөд ИҮБ-аас олгосон интернэт ашиглах эрхээр интернэтэд холбогдож байгаа нийт хүний тоог 17-р мөрөнд нөхнө.    
         Домэйн нэрийн тоог мөр 18-д нөхнө.
         Вэб хуудасны тоог мөр 19-д нөхнө.
Харилцаа холбоо, шуудан, интернэтийн үйлчилгээ эрхэлдэг бүх байгууллагууд өөрийн үйл ажиллагаандаа хэрэглэгдэж байгаа бүх компьютерийн тоог байгууллагын компьютерийн тоо гэсэн мөрөнд (мөр 20) нөхнө.
Таксафоны тоог мөр 21-д нөхнө.
Шуудангийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагууд шуудан, илгээмжийн төрөл гэсэн хэсэг (мөр 27-32)-ийг бөглөнө. Явуулсан бичиг, захидал, илгээмж, хэвлэл гэдэг (мөр 27-29)-т гадаад улс орон, бусад аймаг, хот руу явуулсан бичиг, захидал, илгээмж хэвлэлийг оруулна. Харин хүлээн авсан буюу хүргэсэн гэдэг (мөр 30-32)-т гадаад улс орон, бусад аймаг хот, нийлүүлэгч байгууллагуудаас ирүүлэн хүлээн авагчдад нь хүлээлгэн өгсөн бичиг, захидал, илгээмж, хэвлэлийг оруулна.
Ажиллагчдын тоог (мөр 33, 34) тайлант хугацааны эцсийн байдлаар авна.

Үнэлгээ

Чанарын үнэлгээ

Нууцлал
Статистикийн мэдээллийн нууцлалыг хангах талаар “Статистикийн тухай” хуулийн 9-р зүйлийн 3-р хэсэгт заасны дагуу хэрэгжүүлнэ.

Мэдээллийн засвар, цаг хугацааны (сезонный) тохируулга  

Шуудан, холбоо, интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын үйлчилгээний улирлын тайлан нь  1,4,7,10-р сард улсын хэмжээнд нэгтгэгдэн гардаг. 

Мэдээллийн нарийвчлал   

 

Энд дарж маягт асуулга үзэх

 
‹‹ БУЦАХ