Нэр: ЦАХИЛГААНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ БАЛАНС, АҮ-2
Статус : Актив (одоо авч байгаа) Давтамж: Жилийн мэдээ, 3-р сарын 21-нд
Бичлэгийн тоо: 51 мөрөөр
Дулааны цахилгаан станц, дизель станцууд, бусад эх үүсвэрийн цахилгаан станцууд, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ, цахилгаан шугам сүлжээний газруудын - Үйлдвэрлэсэн - Импорт - Шилжүүлэн авсан - Цахилгаан станц, цахилгаан шугам сүлжээний дотоод хэрэглээ - Эдийн засгийн салбаруудад болон хүн амд түгээсэн - Шугамын болон түгээлтийн алдагдал - Шилжүүлэн өгсөн - Экспорт гэсэн үзүүлэлтүүдийг аймгуудаар нэгтгэн авч улсын дүнг гаргах зориулалттай. Судалгаа авсан онууд: 1993.06.12-аас одоог хүртэл
Мэдээллийг хамгийн сүүлд авсан огноо – 2007 оны 3-р сар
Тодорхойлолт: Цахилгаан эрчим хүчний үйддвэрлэлт нь станцын туслах үйл ажиллагаанд хэрэглэсэн болон станцын үндсэн хэсэгт шилжүүлэлтэд алдагдсан алдагдал зэргийг багтаасан нийт үйлдвэрлэлийг илэрхийлнэ. Үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчинд цахилгаан станцын дотоодод хэрэглэсэн цахилгаан эрчим хүчийг оруулан тооцно.
Тайлагнах хугацаа: Календарийн жил
Цуглуулах үе: "Цахилгаан эрчим хүчний 20... оны баланс" АҮ-2 маягтыг Дулааны цахилгаан станц, дизель станцууд, бусад эх үүсвэрийн цахилгаан станцууд, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ, цахилгаан шугам сүлжээний газрууд 2 дугаар сарын 1-ны дотор сумдын засаг даргын тамгын газар, дүүргийн статистикийн хэлтэст үзүүлэлтийн дагуу үнэн зөв, бүрэн нөхөж ирүүлнэ.
Мэдээллийн төрөл зүйл:
Дулааны цахилгаан станц, дизель станцууд, бусад эх үүсвэрийн цахилгаан станцууд, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ, цахилгаан шугам сүлжээний газрууд
Мэдээллийн эх үүсвэр ба арга зүй:
Үндсэн нэгж буюу зорилтот эх олонлог (түүвэр хийдэг эсэх): Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх дулааны цахилгаан станц, дизель станцууд, бусад эх үүсвэрийн цахилгаан станцууд, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ, цахилгаан шугам сүлжээний газруудаас авна.
Мэдээллийн эх үүсвэр "Цахилгаан эрчим хүчний 20... оны баланс" АҮ-2 маягтыг Дулааны цахилгаан станц, дизель станцууд, бусад эх үүсвэрийн цахилгаан станцууд, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ, цахилгаан шугам сүлжээний газрууд батлагдсан графикт хугацаанд мэдээлнэ.
Алдаа илрүүлэлт Холбогдох балансын шалгалтууд хийгдэнэ.
Үнэлгээ Нийт нөөц (мөр 11) нь үйлдвэрлэсэн (мөр 1), импортоор (мөр 9) болон шилжүүлэн авсан (мөр 10) цахилгаан эрчим хүчний нийлбэртэй тэнцүү байна. Нөгөө талаас нийт нөөц нь цахилгаан станц, цахилгаан шугам сүлжээний дотоод хэрэглээ (мөр 12), эдийн засгийн салбаруудад болон хүн амд түгээсэн бүгд (мөр 16), шугамын болон түгээлтийн алдагдал (мөр 49), шилжүүлэн өгсөн (мөр 50), экспорт (мөр 51) зэргийн нийлбэртэй тэнцүү байна. Бусад эх үүсвэрийн үйлдвэрлэсэн цахилгаан (мөр 8) гэдэгт дулааны, дизель, усан цахилгаан станц, нар, салхины цахилгаан үүсгүүрээр үйлдвэрлэсэн цахилгаанаас бусад цахилгаан эрчим хүчийг оруулна. Шилжүүлэн авсан цахилгаан (Мөр 10) нь эрчим хүчний нэгдсэн сүлжээ, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээнүүдийн дулааны цахилгаан станцуудаас шилжүүлэн авсан цахилгаан эрчим хүчний хэмжээ юм. Цахилгаан станц, цахилгаан шугам сүлжээний дотоод хэрэглээ (Мөр 12) - цахилгаан станцын дотоод хэрэгцээнд цахилгаан үйлдвэрлэхэд зарцуулсан (Мөр 13), дулаан үйлдвэрлэхэд зарцуулсан (Мөр 14), цахилгаан шугам сүлжээний дотоод хэрэгцээнд зарцуулсан (Мөр 15) цахилгаан эрчим хүчний нийлбэр байна. Эдийн засгийн салбаруудад болон хүн амд түгээсэн (Мөр 16 болон мөр 17:48) цахилгааны хэмжээг станцын түгээлт хийдэг эрчим хүчний үйлдвэрүүд болон цахилгаан түгээх сүлжээ, цахилгаан шугам сүлжээний газрууд аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхтэй хийсэн цахилгаан эрчим хүчний тооцоог үндэслэн гаргана. Шугамын болон түгээлтийн алдагдал (Мөр 49) - цахилгаан эрчим хүчийг дамжуулах явцад алдагдсан цахилгааны хэмжээ болон цахилгаан эрчим хүчийг түгээх, борлуулах явцад алдагдсан цахилгаан эрчим хүчний нийлбэр. Шилжүүлэн өгсөн цахилгаан (Мөр 50) - дулааны цахилгаан станцуудын өөрсдөө түгээлгүйгээр (станцын түгээлт хийлгүйгээр) эрчим хүчний нэгдсэн сүлжээ, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээнүүдэд нийлүүлсэн цахилгаан эрчим хүчний хэмжээ.
Чанарын үнэлгээ Мэдээллийн чанарыг ямар нэг өөр эх үүсвэртэй харьцуулах, тооцооны ямар арга хэрэглэх зэргийг тодруулж өгнө.
Нууцлал Статистикийн мэдээллийн нууцлалыг хангах талаар статистикийн хуулинд заасны дагуу тухайн мэдээллийн нууцлалыг хэрхэн хангах талаар оруулж өгнө.
Мэдээллийн нарийвчлал Data accuracy- Точность данных Энд алдааны хязгаар ямар байх (вариацын коэффициентын ямар утганд сайн, дунд, муу гэх зэргийг тогтоодог бол түүнийг бичиж өгөх), ерөнхий хамралтын хэмжээ хэдэн хувь байх ёстой зэргийг зааж өгөх. Энэ мэдээний хувьд дараах байдлаар тодорхойлсон болно: Алдааны хязгаарыг хэмжих шууд арга байхгүй бөгөөд мэдээлэл цуглуулахад баримтлах үнэлгээний хүрээнд нарийвчлагдана.
Энд дарж маягт асуулга үзэх |