Тооллого судалгаа
Сэдвээр
  Мэдээ судалгаа
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Маягт асуулга
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Тодорхойлолтууд
Статистикийн нэгж
Үзүүлэлт ба концепци
Хүснэгтийн стандарт тэмдэгт
  Мэдээллийн чанар аргачлал
Мэдээллийн чанар аргачлалын бодлого
Стандартын бодлого
  Стандарт ангилал
Салбарын ангилал
Ажил мэргэжлийн ангилал
Бүтээгдэхүүний ангилал
Газар зүйн ангилал
  Бусад ангилал
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Олон улсын холбоос
Олон улсын мета мэдээллийн ангилал
   АҮ-4

Нэр: ОЛБОРЛОСОН НҮҮРСНИЙ БАЛАНС, АҮ-4
Статус : Актив (одоо авч байгаа)
Давтамж: Жилийн мэдээ,  3-р сарын 21-нд

Бичлэгийн тоо: 26 мөрөөр

Дулааны цахилгаан станц, дизель станцууд, бусад эх үүсвэрийн цахилгаан станцууд, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ, цахилгаан шугам сүлжээний газруудын
-          Оны эхний үлдэгдэл
-          Олборлосон
-          Цахилгаан, дулааны станц, уурын ба төвлөрсөн халаалтын зууханд нийлүүлсэн
-          Түлшний зориулалтаар эдийн засгийн салбаруудад болон хүн амд түгээсэн
-          Нүүрсийг дахин боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрт
-          Экспорт
-          Тээвэрлэх, хадгалах үеийн хорогдол
-          Оны эцсийн үлдэгдэл гэсэн үзүүлэлтүүдийг  аймгуудаар  нэгтгэн авч улсын дүнг гаргах зориулалттай.
 
Судалгаа авсан онууд: 1993.06.12-аас одоог хүртэл

Мэдээллийг хамгийн сүүлд авсан огноо – 2007 оны 3-р сар

Тодорхойлолт:
Нүүрсний уурхайнууд олборлосон нүүрсний бикт хэмжээ болон жишмэлд шилжүүлснээр мэдээлнэ.

Тайлагнах хугацаа: Календарийн жил

Цуглуулах үе: "Олборлосон нүүрсний 20... оны баланс" АҮ-4 маягтыг Нүүрсний уурхайнууд 2 дугаар сарын 1-ны дотор сумдын засаг даргын тамгын газар, дүүргийн статистикийн хэлтэст үзүүлэлтийн дагуу үнэн зөв, бүрэн нөхөж ирүүлнэ.

 Мэдээллийн төрөл зүйл:

           Нүүрсний уурхайнууд

Мэдээллийн эх үүсвэр ба арга зүй:

Үндсэн нэгж буюу зорилтот эх олонлог (түүвэр хийдэг эсэх): 
Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх Нүүрсний уурхайнуудаас  авна.

Мэдээллийн эх үүсвэр
"Олборлосон нүүрсний 20... оны баланс" АҮ-4 маягтыг Нүүрсний уурхайнууд сумдын засаг даргын тамгын газар, дүүргийн статистикийн хэлтэст батлагдсан графикт хугацаанд мэдээлнэ.

Алдаа илрүүлэлт
Холбогдох балансын шалгалтууд хийгдэнэ.

Үнэлгээ
Нийт нөөц (мөр 3) нь оны эхний үлдэгдэл (мөр 1), тухайн жилд олборлосон (мөр 2) нүүрсний нийлбэртэй тэнцүү байна. Нөгөө талаас нийт нөөц нь цахилгаан дулааны станц, уурын ба төвлөрсөн халаалтын зууханд нийлүүлсэн (мөр 4), түлшний зориулалтаар эдийн засгийн салбаруудад болон хүн амд нийлүүлсэн - бүгд (мөр 5), нүүрсийг дахин боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрт (мөр 23), экспорт (мөр 24), тээвэрлэх хадгалах үеийн хорогдол (мөр 25), оны эцсийн үлдэгдэл (мөр 26) зэргийн нийлбэртэй тэнцүү байна.
Оны эхний үлдэгдэл (мөр 1) - өмнөх онд олборлосон хэдий ч борлуулаагүй оны эхэнд бэлэн байгаа нүүрсний хэмжээ.
Цахилгаан, дулааны станц, уурын ба төвлөрсөн халаалтын зууханд нийлүүлсэн (мөр 4)- цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэж бусдад түгээдэг цахилгаан, дулааны станц, уурын ба төвлөрсөн халаалтын зууханд нийлүүлсэн нүүрсний хэмжээ.
Түлшний зориулалтаар эдийн засгийн салбаруудад болон хүн амд нийлүүлсэн - бүгд (мөр 5) - өөрийн хэрэгцээний дулааныг үйлдвэрлэх зорилгоор эдийн засгийн салбарууд болон өрх, хүн амын худалдан авсан нүүрсний хэмжээ.
Нүүрсийг дахин боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр гэдэгт нүүрсийг түүхий эд болгон ашиглаж төрөл бүрийн бүтээгдэхүүн жишээлбэл, кокс, шахмал түлш, цемент, химийн бүтээгдэхүүн, цаас, анхдагч металл, фото зургийн хальс, нүүрсэн ба бал чулуун электрод, маажин, паалан, арьс ширний будаг, хуванцар, барилгын болон хэвлэлийн будаг, бэх зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрүүд орно.
Оны эцсийн үлдэгдэл (мөр 26) - оны эцэст борлогдоогүй үлдсэн олборлосон нүүрсний хэмжээ.

Чанарын үнэлгээ
Мэдээллийн чанарыг ямар нэг өөр эх үүсвэртэй харьцуулах, тооцооны ямар арга хэрэглэх зэргийг тодруулж өгнө.

Нууцлал
Статистикийн мэдээллийн нууцлалыг хангах талаар статистикийн хуулинд заасны дагуу тухайн мэдээллийн нууцлалыг хэрхэн хангах талаар оруулж өгнө.  

Мэдээллийн нарийвчлал   Data accuracy- Точность данных
Энд алдааны хязгаар ямар байх (вариацын коэффициентын ямар утганд сайн, дунд, муу гэх зэргийг тогтоодог бол түүнийг бичиж өгөх), ерөнхий хамралтын хэмжээ хэдэн хувь байх ёстой зэргийг зааж өгөх.
Энэ мэдээний хувьд дараах байдлаар тодорхойлсон болно: Алдааны  хязгаарыг  хэмжих шууд арга байхгүй бөгөөд мэдээлэл цуглуулахад  баримтлах үнэлгээний хүрээнд нарийвчлагдана.

 

Энд дарж маягт асуулга үзэх

 
‹‹ БУЦАХ