Нэр: ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЭЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН, АҮ-7 Статус : Актив (одоо авч байгаа) Давтамж: Жилийн эцсийн мэдээ, 3-р сарын 31-нд
Бичлэгийн тоо: 10 хэсгээс
Санхүүгийн тайлан тэнцэл хөтөлдөг өмчийн бүх төрлийн ААНБ жилийн тайланг АҮ-7 маягтаар “Статистикийн тухай” Монгол Улсын хуулийн дагуу тогтоосон хугацаанд нь үнэн зөв гаргаж мэдээлнэ. Энэ мэдээ нь Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн мэдээллийн тайланг санхүүгийн тайлан тэнцэл хөтөлдөг өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, газрууд - Нийт гаргалт - Завсрын хэрэглээ - Ажиллагсдын цалин, НДШ - Үндсэн хөрөнгийн тухайн жилийн элэгдэл - Татвар, төлбөр - Тооцооны ашиг - Татвар төлөхөөс өмнөх цэвэр ашиг гэсэн үзүүлэлтүүдээр аймгуудаар нэгтгэн авч улсын дүнг гаргах зориулалттай. Судалгаа авсан онууд: 2003 оны 01-р сарын 20-аас одоог хүртэл
Мэдээллийг хамгийн сүүлд авсан огноо – 2006 оны 3-р сард
Тодорхойлолт: ААНБ-ын хаягийн хэсэг нь ҮСГ-ын ААНБ-ын санд өөрчлөлт, баяжуулалт хийхэд чухал ач холбогдолтой мэдээлэл юм. Эхний хэсэг нь тухайн байгууллагын оршин байгаа хаяг, нөгөө хэсэг нь тухайн байгууллагын удирдлага, эзний хаяг юм. Харилцах хаяг гэдэг нь мэдээллийг тухайн газраас авах хаяг болно.
Тайлагнах хугацаа: Календарийн жил
Цуглуулах үе: Аж ахуйн нэгж, байгууллагууд 3-р сарын 1–ний дотор аймаг, нийслэл (дүүрэг)–ийн статистикийн албанд ирүүлэнэ.
Мэдээллийн төрөл зүйл:
Уул уурхай, олборлох аж үйлдвэр Боловсруулах аж үйлдвэр Цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэлт, усан хангамж
Мэдээллийн эх үүсвэр ба арга зүй:
Үндсэн нэгж буюу зорилтот эх олонлог (түүвэр хийдэг эсэх): Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн мэдээллийн тайланг санхүүгийн тайлан тэнцэл хөтөлдөг өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тайланг аймаг, хотын статистикийн хэлтэст заасан үзүүлэлтүүдээр хүргүүлэнэ.
Мэдээллийн эх үүсвэр Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн мэдээллийн тайланг санхүүгийн тайлан тэнцэл хөтөлдөг өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, газрууд батлагдсан графикт хугацаанд мэдээлнэ. Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааны тайланг тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодогч, эдийн засагч графикт хугацаанд гаргаж сум, дүүрэгт мэдээлнэ.
Алдаа илрүүлэлт Нийт гаргалт : Хэсэг 3.1, мөр Бүгд, багана12 + хэсэг 3.2, мөр 6 + хэсэг 3.3, мөр 5 Завсрын хэрэглээ : Хэсэг 4.1 мөр Дүн, багана 2 + хэсэг 4.2 мөр10, багана 2 + хэсэг 4.3, мөр 15 Ажиллагсдын цалин, НДШ : Хэсэг 5, мөр 5 Үндсэн хөрөнгийн тухайн жилийн элэгдэл : Татвар, төлбөр : Хэсэг 6, мөр 9 Тооцооны ашиг : (6 = 1 – 2 – 3 – 4 – 5) Татвар төлөхөөс өмнөх цэвэр ашиг (балансаас нөхнө үү)
Үнэлгээ Чанарын үнэлгээ Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн сарын мэдээ болон мэдээллийн чанарыг ямар нэг өөр эх үүсвэртэй харьцуулах, тооцооны ямар арга хэрэглэх зэргийг тодруулж өгнө.
Нууцлал Статистикийн мэдээллийн нууцлалыг хангах талаар статистикийн хуулинд заасны дагуу тухайн мэдээллийн нууцлалыг хэрхэн хангах талаар оруулж өгнө.
Мэдээллийн нарийвчлал Data accuracy- Точность данных Энд алдааны хязгаар ямар байх (вариацын коэффициентын ямар утганд сайн, дунд, муу гэх зэргийг тогтоодог бол түүнийг бичиж өгөх), ерөнхий хамралтын хэмжээ хэдэн хувь байх ёстой зэргийг зааж өгөх. Энэ мэдээний хувьд дараах байдлаар тодорхойлсон болно: Алдааны хязгаарыг хэмжих шууд арга байхгүй бөгөөд мэдээлэл цуглуулахад баримтлах үнэлгээний хүрээнд нарийвчлагдана.
Энд дарж маягт асуулга үзэх |