Тооллого судалгаа
Сэдвээр
  Мэдээ судалгаа
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Маягт асуулга
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Тодорхойлолтууд
Статистикийн нэгж
Үзүүлэлт ба концепци
Хүснэгтийн стандарт тэмдэгт
  Мэдээллийн чанар аргачлал
Мэдээллийн чанар аргачлалын бодлого
Стандартын бодлого
  Стандарт ангилал
Салбарын ангилал
Ажил мэргэжлийн ангилал
Бүтээгдэхүүний ангилал
Газар зүйн ангилал
  Бусад ангилал
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Олон улсын холбоос
Олон улсын мета мэдээллийн ангилал
   ЦС-1

Нэр: АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЛАГЧДЫН ТОО, ДУНДАЖ ЦАЛИН, ОРЛОГО, АЖЛЫН ЦАГИЙН ҮРГЭЛЖЛЭЛ, АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ЗАРДЛЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙ УЛИРЛЫН ТАЙЛАН, CS-1

Статус : Актив (одоо авч байгаа)
Давтамж: Улирлын мэдээ, 4, 7, 10, 1-р сарын 21-нд

Бичлэгийн тоо: 2 х (нэг маягтад 13 мөрөөр)

Энэ мэдээ нь  Аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тоо, дундаж цалин, орлого, ажлын цагийн үргэлжлэл, ажиллах хүчний зардлын бүрэлдэхүүнийг үйл ажиллагааны салбарын чиглэл, аж ахуй нэгж, байгууллагын төрөл, өмчийн хэлбэр, ажил мэргэжлийн ангилал зэргийг аймгуудаар  нэгтгэн авч улсын дүнг гаргах зориулалттай.
 
Судалгаа авсан онууд: 1960 оноос одоог хүртэл

Мэдээллийг хамгийн сүүлд авсан огноо – 2007.10 сар  

Тодорхойлолт:
Аж ахуйн нэгж, байгууллагын төрөл (ББНөхөрлөл-11, ЗБНөхөрлөл-12, Хоршоо-21, ХК-31, ХХК-32, Төрийн өмчит үйлдвэрийн газар-40, Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар-50, Төсөвт байгууллага-60, Төрийн бус байгууллага-70).
Ажиллагчдын тоо гэдэг нь тухайн улиралд цалин бодогдсон нийт ажиллагчдын тоог (сар бүр цалин нь бодогдсон ажиллагчдын тооны нийлбэр) хэлнэ.
Ажиллагчдын цалин, орлого: аж ахуйн нэгж, байгууллагаас ажиллагчдадаа тухайн улиралд олгосон цалин, орлого. Хэрэв зарим байгууллагад ажиллагчид тогтмол цалингүй олгосон орлогыг өөрийн аж ахуйн орлогоос хэрэгцээнийхээ хэрээр хэрэглэдэг бол тухайн улиралд хэрэглэсэн хэмжээг цалин, хөдөлмөрийн хөлстэй адилтгаж үзнэ.
Үндсэн цалин: ердийн ажлын өдрийн ажилласан цагийн цалин, цагийн ажиллагчийн урьдчилгаа цалин, хийснээр ажиллагчийн хөдөлмөрийн хөлс орно.
Нэмэгдэл хөлс, шагнал, урамшуулал: үндсэн цалин дээр нь ажлын үр дүнгээр нэмэгдэл хөлс, үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил, үүргийг гүйцэтгэсэн, шөнийн болон илүү цаг, долоо хоногийн амралтын өдөр ажилласан бол үндсэн цалингаас тооцсон нэмэгдэл хөлс, нийтээр амрах баярын өдөр ажилласны зэрэг үндсэн цалингаас гадна олгосон нэмэгдэл орно. Мөн түүнчлэн бэлэн мөнгөөр олгох шагнал, урамшуулал, жилийн болон улирлын урамшуулал, ээлжийн амралттай холбогдуулан олгох нэмэгдэл төлбөрүүд /ердийнхөөс гадна/, тогтмол бус олгогддог шагнал, урамшууллууд /тусгай үйлчилгээ эсвэл шинэ санаачлага, ажлын арга барилыг сайжруулсны гэх мэт/ орно.
Цалинтай адилтгах бусад орлого: хоол, цай, түлш, дулаан, гэрэлтүүлэг /жишээ нь нүүрс, цахилгаан, шатдаг хий гэх мэт/, орон сууц хөлслөхтэй холбогдсон түрээсийн зардал, бусад хөнгөлөлт, төлбөрүүд жишээ нь хувцас, гутлын төлбөр г.м
Ажлын цагийн үргэлжлэл нь хөдөлмөрийн өртөг төлөгдсөн цаг хугацаагаар тодорхойлогдоно. Ажлын цаг нь Монгол улсын ”Хөдөлмөрийн тухай” хууль, эсвэл хамтын гэрээгээр тогтоогдоно.
Жинхэнэ ажилласан хүн-цаг – Ердийн ажлын өдрийн хугацаанд жинхэнэ ажилласан цаг, нэмэлт / илүү цагаар ажилласан цаг/, бусад /ажлын байрандаа ажил хүлээлцэх, тайлан, багаж хэрэгсэл зэргээ бэлдэх эсвэл засвар үйлчилгээ хийх зэрэгт зарцуулсан хугацаа, хөдөлмөрийн гэрээгээр ажлын байранд цалинтай байхаар тусгагдсан хүлээлт/ ажил гүйцэтгэсэн цаг хугацаагаар хэмжигдэнэ.
Ажиллаагүй хүн-цаг– Ажиллаагүй боловч цалин хөлс олгогдож байгаа ажлын цаг / ээлжийн амралт, сул зогсолт, цалин олгогдох өвчтэй байх хугацаа, бусад цалинтай чөлөөнүүд, цалин олгогдох үдийн завсарлагаа, ажиллагчдын ажлын байранд байсан үгүйг эс харгалзсан цалин хөлс олгогдох ажлын цагууд орно.
Ажиллах хүчний зардал нь ажил олгогчоос ажиллагчдын хөдөлмөр эрхлүүлэхтэй холбогдож гарч байгаа зардлаар тодорхойлогдоно.

Тайлагнах хугацаа: Календарийн жил
Цуглуулах үе: Мэдээг тухайн улирлын дараа сарын 21-ны дотор багтаан анхан шатны нэгжээс авна.

 Мэдээллийн төрөл зүйл:

Ажиллагчдын тоо
Ажиллагчдын цалин, орлого
Үндсэн цалин
Ажлын цагийн үргэлжлэл
Ажиллах хүчний зардал, түүний бүрэлдэхүүн

Мэдээллийн эх үүсвэр ба арга зүй:

Үндсэн нэгж буюу зорилтот эх олонлог (түүвэр хийдэг эсэх): 
Санхүүгийн тайлан тэнцэл хөтөлдөг өмчийн бүх хэлбэрийн аж ахуй нэгж, байгууллагаас түүвэрлэгдсэн аж ахуй нэгж, байгууллага.

Мэдээллийн эх үүсвэр
Ажиллагчдын дундаж цалин, орлогын мэдээ. ҮСГ-аас түүвэрлэн судалгаанд хамрагдсан, тухайн орон нутагт үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудаас аймаг, нийслэлийн статистикийн хэлтсийн мэргэжилтэн, тухайн байгууллагын санхүүгийн тайланг үндэслэн мэдээг батлагдсан графикт хугацаанд нь улирлаар гаргаж ҮСГ-т мэдээлнэ.

 

Алдаа илрүүлэлт

Маягтын хүснэгт 1-н шалгалт:
1.       Маягтын бүх баганын хувьд:  1-р мөр=мөр 2ч мөр 10 байна.
2.       Маягтын бүх мөрний хувьд: 3-р багана =багана (5+6+7); 1-р багана > 2-р багана; 3-р багана > 4-р багана байна.
Хүснэгт 2-ын шалгалт:
3.      Мөрийн хувьд нэг ажилтанд ногдох хуанлийн хүн-цаг нь /2-р мөр/ нь жинхэнэ ажилласан хүн цаг /нэг ажилтанд ногдох ажилласан хүн-цаг/ - бүгд /3-р мөр/, нэг ажилтанд ногдох ажиллаагүй хүн-цаг - бүгд /7-р мөр/-ийн нийлбэртэй тэнцүү байна.  
4.      Нэг ажилтны тайлант нэг улиралд ногдох хуанлийн хүн цаг /2-р мөр, 1-р багана/ нь ердийн ажлын цаг /2-р мөр, 2-р багана/ болон ажлын богиносгосон цаг /2-р мөр, 3-р багана/-ын нийлбэр дээр ажиллаагүй хүн цаг-бүгд /7-р мөр, 1-р багана/ -ийг нэмсэнтэй тэнцүү. 
5.      Нэг ажилтанд ногдох жинхэнэ ажилласан хүн цаг-бүгд /3-р мөр/ нь 4, 5, 6-р мөрийн нийлбэртэй тэнцүү.
6.      Нэг ажилтанд ногдох ажиллаагүй хүн цаг – бүгд /7-р мөр/ нь 8,  9, 10, 11, 12, 13-р мөрийн нийлбэртэй тэнцүү.
7.      1, 3, 4, 5, 6-р мөрийн ердийн цагаар болон богиносгосон цагаар ажилласан хүн цаг /2, 3-р багана/-ийн нийлбэр нь харгалзах мөрийн бүгд /1-р багана/-д балансална.
8.      Ердийн цагаар болон богиносгосон цагаар ажилласан хүн цаг /2, 3-р багана/-ийн 7, 8, 9, 10, 11, 12, 13-р мөрүүд бөглөгдөхгүй
Хүснэгт 3:

  1. Мөрийн хувьд ажиллах хүчний зардал-бүгд /2-р мөр/ нь 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11-р мөрийн нийлбэртэй тэнцүү байна. 1-р мөрийн 2-р багана бөглөгдөхгүй. 
  2. Нэг ажилтны 1 цагт ногдох ажиллах хүчний зардлыг тооцохдоо нийт ажилтны тоо ба нэг ажилтаны тайлант нэг улиралд ногдох хуанлийн хүн–цаг /хүснэгт 2-ийн 2-р мөр 1-р багана/ - ийн үржвэрийг ажиллах хүчний зардал /хүснэгт 3-ийн 1-р багана буюу харгалзах зардалд/ - д харьцуулна.

Үнэлгээ
Маягтын хүснэгт 1-н шалгалт:
Хүснэгтийн бүх мөрний хувьд: 3-р багана =багана (5+6+7); 1-р багана > 2-р багана; 3-р багана > 4-р багана байна.

Чанарын үнэлгээ
Мэдээллийг ямар нэг өөр эх үүсвэртэй харьцуулах боломжгүй.
 
Нууцлал
Аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээдийн мэдээллийн нууцыг чанд хадгалж, мэдээллийг улс, бүс нутаг, аймаг, нийслэл, сум, дүүрэг, салбарын түвшинд нэгдсэн дүн гаргах, статистикийн үзүүлэлтийг тооцоход  ашиглана.
Статистикийн

Мэдээллийн засвар, цаг хугацааны (сезонный) тохируулга

Ажиллагчдын цалин, орлогын мэдээ нь 1, 4, 7, 10 дугаар сарын 21-нд аймаг, нийслэлийн хэмжээнд нэгтгэгдэн ирэх бөгөөд тухайн сарын 28-ны дотор алдааг шалган, алдаатай тохиолдолд засварыг хийлгэн дахин шалгаж хүлээн авч, алдаагүй болсон тохиолдолд улсын хэмжээнд нэгтгэгдэн гардаг. 

Мэдээллийн нарийвчлал   Data accuracy- Точность данных
Бүх үзүүлэлтүүд болон 1-р хүснэгтийн 1, 2-р баганын үзүүлэлтүүд бүхэл тоогоор, харин 3-8-р баганын үзүүлэлтүүд мянгачилж ирэх тул таслалын ард нэг оронтой тоо байна.
            2-р хүснэгтийн үзүүлэлтүүд бүхэл тоо байна.
            3-р хүснэгтийн 1-р мөрийн үзүүлэлт бүхэл тоо байна. Бусад бүх үзүүлэлт мянгачилж ирэх тул таслалын ард нэг оронтой тоо байх болно. Харин тоон үзүүлэлтийн хамгийн их оронгийн тоо нь 12 байна.

 

Энд дарж маягт асуулга үзэх

 
‹‹ БУЦАХ