Тооллого судалгаа
Сэдвээр
  Мэдээ судалгаа
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Маягт асуулга
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Тодорхойлолтууд
Статистикийн нэгж
Үзүүлэлт ба концепци
Хүснэгтийн стандарт тэмдэгт
  Мэдээллийн чанар аргачлал
Мэдээллийн чанар аргачлалын бодлого
Стандартын бодлого
  Стандарт ангилал
Салбарын ангилал
Ажил мэргэжлийн ангилал
Бүтээгдэхүүний ангилал
Газар зүйн ангилал
  Бусад ангилал
Сэдвээр
Үсгийн дарааллаар
  Олон улсын холбоос
Олон улсын мета мэдээллийн ангилал
   HC-1

Нэр: ӨРХ, ХҮН АМЫН НИЙГМИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙН МЭДЭЭ, НС-1

Статус : Актив (одоо авч байгаа)

Давтамж: Жилийн эцсийн мэдээ, жил бүрийн 12-р сарын 21

Бичлэгийн тоо: 4 х (нэг маягтад  мөрөөр)

Энэ мэдээ нь өрх, хүн ам, нийгмийн зарим үзүүлэлтүүдийг (өнчин болон онц хүнд нөхцөлд байгаа хүүхэд, өрхийн зарим үзүүлэлтүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд) аймгуудаар  нэгтгэн авч улсын дүнг гаргах зориулалттай.
 
Судалгаа авсан онууд: 1997 оноос одоог хүртэл

Мэдээллийг хамгийн сүүлд авсан огноо – 2006.12 сар  

Тодорхойлолт:
Өрх, хүн амын нийгмийн зарим үзүүлэлтийн мэдээ (өнчин болон онц хүнд нөхцөлд байгаа хүүхэд, өрхийн зарим үзүүлэлтүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд). Баг, хорооны засаг дарга нар өрх, хүн ам, нийгмийн зарим үзүүлэлтүүдийг гаргаж, сум, дүүргийн Засаг даргын тамгын газар, аймаг, нийслэлийн статистикийн хэлтэсээс батлагдсан графикт хугацаанд нь нэгтгэн гаргаж ҮСГ-т мэдээлнэ.
Бүтэн өнчинд эцэг, эх нь 2-лаа нас барсан хүүхдийг, хагас өнчинд эцэг, эх 2-ын аль нэг нь нас барсан хүүхдийг оруулж бүртгэнэ. Бутач хүүхэд, гэр бүл салалтын улмаас эцэг, эхийн аль нэгтэй хамт амьдарч байгаа хүүхдийг өнчин хүүхдэд оруулахгүй. “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” Монгол Улсын хуулийн 15 дугаар зүйлийн 1-д “Байгалийн гамшиг, гоц халдварт өвчин, нийтийг хамарсан гэнэтийн осол, зэвсэгт мөргөлдөөнд өртсөн, амиа хорлох оролдлого хийсэн хүүхдийг онцгой нөхцөлд байгаа хүүхэд гэж үзнэ” гэж тодорхойлсон байдаг. Энэ заалтын дагуу онцгой хүнд нөхцөлд байгаа хүүхдийн тоог гаргана. Гэр бүлгүй, 16 хүртэл насны хүүхэдтэй эрэгтэй болон эмэгтэй хүнийг эцэг эх, хамаатан садангийн хэнтэй хамт амьдардагийг харгалзахгүйгээр хамруулж гаргах бөгөөд үүнээс  хөдөөд байнга оршин суугчдыг сугалж харуулна. Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоонд хүүхэдтэй эсэхийг үл харгалзан эмэгтэй тэргүүлэгчтэй өрхийн тоог авч бүртгэнэ. Эрэгтэй тэргүүлэгчтэй өрхөд гэр бүлгүй, өрхөө толгойлон амьдарч байгаа эрэгтэйчүүдийг хүүхэдтэй эсэхийг харгалзахгүйгээр хамруулна. 8 ба түүнээс дээш ам бүлтэй өрх, 16 хүртэл насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх, мөн өндөр настай ганц бие өрх, тэтгэвэр, тэтгэмж тогтоогдоогүй өндөр настай хүний тоог тодорхойлно. Өндөр настай ганц бие өрх, нийгмийн даатгалын болон аж ахуйн нэгж байгууллагаас ямар нэг тэтгэвэр, тэтгэмж тогтоогдоогүй өндөр настай хүний тоог гаргахдаа эрэгтэйг 60 ба түүнээс дээш насныхныг, эмэгтэйг 55 ба түүнээс дээш насныхныг авч гаргана. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тухай хуулийн 3 дугаар зүйлд: Бие бялдар, оюун ухааны чадавхи нь удамшлын болон удамшлын бус шалтгаан, төрөлхийн гажиг, өөрчлөлт, өвчин тарилгын дараах хүндрэл, осол гэмтлийн улмаас алдагдаж, хэвийн нөхцөлд хөдөлмөрлөх чадваргүй болсон, хараа, сонсгол, хэл ярианы болон бие эрхтэний тахир дутуу, оюун санааны хомсдол, сэтгэцийн өөрчлөлттэй болох нь тогтоогдсон Монгол Улсын иргэн, Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суугаа гадаадын иргэн, харъяалалгүй хүнийг тахир дутуу хүн гэнэ гэж тодорхойлсон бөгөөд хөдөлмөр магадлах комиссоор тахир дутуу болох нь тогтоогдсон хүнийг авч бүртгэнэ. Мөн үүнээс хүүхдийн тоог салгаж гаргана.

Тайлагнах хугацаа: Календарийн жил

Цуглуулах үе: Мэдээг тайлант жилийн турш баг, хорооны засаг дарга нар бүртгэнэ.

 Мэдээллийн төрөл зүйл:

Өнчин хүүхдийн тоо
Онц хүнд нөхцөлд байгаа хүүхдийн тоо
16 хүртэл насны хүүхэдтэй, гэр бүлгүй хүний тоо
Өрх толгойлсон хүний тоо
Өрхийн зарим үзүүлэлтүүд
Хөгжлийн бэрхшээлтэй хүний тоо

Мэдээллийн эх үүсвэр ба арга зүй:

Үндсэн нэгж буюу зорилтот эх олонлог (түүвэр хийдэг эсэх): 
Өрх, хүн ам, нийгмийн зарим үзүүлэлтүүдийг (өнчин болон онц хүнд нөхцөлд байгаа хүүхэд, өрхийн зарим үзүүлэлтүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд) аймгуудаар  нэгтгэн авч гаргана.

 

 

Мэдээллийн эх үүсвэр
Өрх, хүн амын нийгмийн зарим үзүүлэлтийн мэдээ (өнчин болон онц хүнд нөхцөлд байгаа хүүхэд, өрхийн зарим үзүүлэлтүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд). Баг, хорооны засаг дарга нар өрх, хүн ам, нийгмийн зарим үзүүлэлтүүдийг гаргаж, сум, дүүргийн Засаг даргын тамгын газар, аймаг, нийслэлийн статистикийн хэлтэсээс батлагдсан графикт хугацаанд нь нэгтгэн гаргаж ҮСГ-т мэдээлнэ.

Алдаа илрүүлэлт
Энэ маягтыг нөхөхдөө дүнг тариалалтын эцсийн мэдээний гүйцэтгэлтэй харьцуулах, 1, 4, 7, 10, 13,19-р мөрөнд нийт тариалсан талбайг 7-р сарын 25-нд ҮСГ-т явуулсан мэдээний дүнгээр, 2,5,8,11,14,20-р мөрөнд үүнээс нийт хураан авсан талбайг дүнгээр нь сугалж, тусад нь мэдээлнэ. Хэрэв нийт тариалсан талбайд өөрчлөлт орохоор бол өөрчлөлт хийх болсон тухайгаа нэмэлт тайлбарыг, албан бичгийн хамт ҮСГ-т ирүүлнэ.

Үнэлгээ
Хийх шалгалт: 1-р мөрөн дэх бүтэн өнчин хүүхдийн тоо 2, 3-р мөрний дүнтэй (хүйс), 2-5-р баганы дүнтэй (насны бүлэг), 4-р мөрөн дэх хагас өнчин хүүхдийн тоо 5, 6-р мөрний дүнтэй (хүйс), 2-5-р баганы дүнтэй (насны бүлэг) тэнцүү байна. 7-р мөрөн дэх байгалийн гамшигт өртсөн хүүхэд, 8-р мөрөн дэх зам тээврийн болон ахуйн осолд өртсөн хүүхэд, 9-р мөрөн дэх халдварт өвчин, тахалд нэрвэгдсэн хүүхэд, 10-р мөрөн дэх амиа хорлох оролдлого хийсэн хүүхэд 2-5-р баганы дүнтэй (насны бүлэг) тэнцүү байна. 11-р мөрөн дэх хүүхэдтэй, гэр бүлгүй хүний тоо 12, 13-р мөрний дүнтэй (эхийн болон эцгийн), бүгдээс хөдөө байгаа хүүхэдтэй, гэр бүлгүй хүний тоо 15, 16-р мөрний дүнтэй (эхийн болон эцгийн), 1-р баганад байгаа хүүхэдтэй, гэр бүлгүй хүний тоо 2-4-р баганы дүнтэй (хүүхдийн тоо) тэнцүү байна. 17-р мөрөнд байгаа өрх толгойлсон хүний тоо 18, 19-р мөрний дүнтэй (хүйс), 2, 3-р баганы дүн (хот, хөдөө), 4-6-р баганы дүнтэй (ам бүлийн тоо) тэнцүү байна. 20-р мөрөн дэх 8 ба түүнээс дээш ам бүлтэй өрхийн тоо, 21-р мөрний 16 хүртэл насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийн тоо, 22-р мөрний өндөр настай ганц бие өрхийн тоо, 25-р мөрний тэтгэвэр, тэтгэмж тогтоогдоогүй өндөр настай хүний тоо 2, 3-р баганы нийлбэртэй (хот, хөдөө),  22-р мөрний өндөр настай ганц бие өрхийн тоо 23, 24-р мөрний дүнтэй (хүйс), 25-р мөрний тэтгэвэр, тэтгэмж тогтоогдоогүй өндөр настай хүний тоо 26, 27-р мөрний дүнтэй (хүйс) тэнцүү байна. 28-р мөрний тахир дутуу хүний тоо 29-31-р мөрний дүн (насны бүлэг), 32, 34, 36, 38, 40, 42, 44-р мөрний дүнтэй (хөгжлийн бэрхшээлийн хэлбэр), 3-7-р баганы дүнтэй (хөгжлийн бэрхшээлийн шалтгаан) тус тус тэнцүү байна.
      
Чанарын үнэлгээ
Мэдээллийн чанарыг өнгөрсөн оны мөн үе харьцуулна.

Нууцлал
Монгол улсын статистикийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн дагуу статистикийн мэдээллийг хууль бусаар ашиглах, мэдээллийн нууцыг задруулахыг хориглоно.

Мэдээллийн засвар, цаг хугацааны (сезонный) тохируулга

Өрх, хүн амын нийгмийн зарим үзүүлэлтийн мэдээ 12 дугаар сард улсын хэмжээнд нэгтгэгдэн дүгнэгдэнэ.

Мэдээллийн нарийвчлал   
Алдааны  хязгаарыг хэмжих шууд арга байхгүй бөгөөд мэдээлэл цуглуулахад  баримтлах үнэлгээний хүрээнд нарийвчлагдана.

 

Энд дарж маягт асуулга үзэх

 
‹‹ БУЦАХ